
Заримдаа аз хийморьт багахан хөшүүрэг хэрэгтэй бөгөөд хэрвээ энэ нь бүтэхгүй бол бүтэлгүйтлээ амжилт болгох хэрэгтэй. Энэ удаа чухам ийм хүмүүсийн түүхийг танд танилцуулах болно: өөрсдийн ирээдүйд итгэх итгэл, өөдрөг сэтгэлээрээ өөрсдийн аз хийморийг удирдаж, гашууныг чихэр болгож чадсан хүмүүс. Ялангуяа хулгайчаас өөрийн дугуйг буцаан хулгайлж чадсан бүсгүй манай мэдээллийн номер-1.
Урсгал даган хөвөх биш харин ч хувь заяаны дуудлагыг хүлээн авч тэмцэж, ялж тэмцэж яваа хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй. Энэ тухай уншаад төгсгөлд нь өөрийн туршилт хийх явцдаа алдаа гаргасан ч олны танил болж чадсан бүсгүйн тухай танилцаарай.
1. Шинэ Зеландын нэгэн авто салон 4-р сарын 1-нд хүрэлцэн ирж огт үнэ төлбөргүйгээр хуучин машинаа шинээр солихыг хүссэн зарлал тавихад ганцхан хүн л үүнд итгэж очсон байна. Инээдмийн баярын өдрийн энэ зарлалд итгэж ирсэн ганцхан хүн нь Тинна Марш байлаа. Тэрээр 37 мянган долларын үнэтэй BMW машин авчээ.

2. Кайла Смит интернетэд тавьсан зар дээрээс хулгайд алдсан дугуйг нь зарах гэж байгаа зар байхыг олж харжээ. Тэрээр хулгайчтай уулзах цаг, газраа тохирч дугуйг нь унаж үзэнгээ өөрийнх нь дугуй мөн гэдгийг мэдсэний дараа хулгайлан зугтсан байна.

3. Залууд эхнэрээ ресторанд урьж хуримын ойгоо хийх мөнгө байсангүй. Энэ үед түүний ах үйлчлэгчийн дүрд тогложээ. Энэ видеог 7,7 сая хүн үзэж 553,000 лайк цуглуулжээ.
My brother hired me as the butler for his 1st wedding anniversary. This was the result: pic.twitter.com/Rpf4iDjkyL
— Brooks Lloyd (@brooks_lloyd5) June 24, 2019
4. Солонгосын 75 настай Чой Сун Хва нь бүх л насаараа эмнэлэгт асрагчаар ажиллаж, цалингаас цалингийн хооронд амьдарч хоёр хүүхдээ ганцаараа өсгөсөн байна. Тэрээр 72 настайдаа загвар өмсөгч болохоор шийдсэн бөгөөд одоо түүнийг улс даяараа мэднэ

5. Екатернибургийн Владимир Васкевич 2 настайдаа хараагүй болсон байна. Гэсэн хэдий ч тэр математикийн багш болж 20 улсаар аялан өөрийнхөө туршлагын тухай ном бичжээ.

6. Польш бүсгүй Сильвия Блах өвчний улмаас дугуйт сандалд хадагдсан боловч энэ нь түүнд аймшгийн роман бичих, программист болон загвар өмсөгчөөр ажиллах, блог хөтлөх, үдэшлэгт наргиж цэнгэхэд нь саад болдоггүй байна.

7. IT мэргэжилтэн Максим Корчагин интернетээс тоглоомоор шахуу бичсэн пост болох “Антарктидад системийн удирдагч, оцон шувуу босгогч” ажилд хүн хайж байгаа тухай зар олж харжээ. Хараад инээж байгаад л өөрийн анкетыг бас л тоглоомоор явуулсан байна. Одоо харин тэр Беллинсгаузен станцад ажиллаж байна.

8. Бразилын уран гулгагч уг спортын түүхэн дэх хамгийн бага оноо болох 1,71 оноо авсан боловч үнэхээр аз жаргалтай байлаа. Тэр энэ спортоор хичээллээд ердөө ганцхан жил болсон бөгөөд бэлтгэл хийдэг талбай нь худалдааны төвийн мөсөн коток байсан гэнэ.
9. Тревор хараагүй, харин Мелани алхаж чадахгүй боловч эдгээр нь тэднийг цугтаа уулын аяллаар явахад нь саад болсонгүй. Тэдний дараагийн зорилго нь 4000 метрийн өндөртэй уул.

10. Сингапурын иргэн Такала Тан нь цагтаа сайн тамирчин, авьяаслаг инженер байсан боловч ослын улмаас ой ухаанаа алдаж, бараг үхэх шахсан бөгөөд тэрээр дахин явж, ярьж сурч эхэлсэн байна. Тэрээр одоо лекц уншиж, цусны донор хийдэг билээ.

11. Ирландын Бернадетт Хаганс нь оффист ажиллаж байхдаа хорт хавдар тусч нэг хөлгүй болжээ. Үүний дараа тэрээр хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгчдийн агентлагт хандаж хүсэлтээ гаргасан бөгөөд одоо нэр алдартай загвар өмсөгч болсон байна.

12. Энэ залуу эхнэртээ хаягдсан боловч бууж өгсөнгүй тэмцсээр “уйтгартай, халцарч буй залуу”-гаас бодибилдингийн тэмцээний ялагч болж өөрчлөгдсөн билээ.

13. 21 настай Клаудиа цус харвалтаас болж мэдээгүй болсон ба тархиндаа 6 мэс засал хийлгэсэн боловч тэрээр бууж өгөхгүй эмч болно гэж тангараглаж байжээ. Жилийн дараа тэр эмч мэргэжлийнхээ дипломыг гардан авах билээ.

14. Дакре Монтгомери (Stranger Things-ийн Билли Харгроув) сургуульд байхдаа бүдүүн, их эмзэг хүүхэд байсан гэж ярьдаг. Тэр үед хүмүүс түүнийг ийм амжилттай жүжигчин болно гэж ер бодоогүй байжээ.

15. 1983 онд болсон хэт холын буюу 864 км-ийн марафонд фермер Клифф Янг түрүүлсэн бөгөөд тэрээр уралдааны үед унтаж болно гэдгийг мэдээгүй байв. Шагнал болох 10,000 доллараа бусад оролцогчидтойгоо хуваан авсан байна.

Бонус: Блоггер Лори Фейт live видеоныхоо үеэр өөрийнхөө үсэнд туршилт хийжээ. Ингээд гарсан үр дүнд нь алмайрч орхисон нүүрний хувирлаараа нэрд гарсан байна. Лори одоо өөрийнхөө шинэ дүр төрхөнд дуртай байгаа гэж ярьдаг гэнэ лээ.
Танд сэтгэлийн хаттай, хүнд бахархан дурсмаар найз нөхөд бий юу?







