Танд энэ байшинд амьдрах зориг бий юу?

0

“Fallen Star” нэртэй энэ байшин үнэхээр санаанд оромгүй газарт байрладаг. Өөр нэг байшингийн өнцөг дээр хариугүй унах гэж байгаа юм шиг харагдан байрлах энэ байшин хүндийн хүчний хуулийг үл ойшоон бахархалтайгаар дүнхийх аж. Бараг л тэнгэр дээр орших энэ байшин Солонгосын уран барималчин Do Ho Suh-ийн 7 жилийн төслийн үр дүн юм. 4,5х5,4 метрийн хэмжээтэй энэ байшин 2011 оны 11-р сараас хойш энд ийнхүү оршиж байгаа юм байна. Калифорний их сургууль дахь Якобсын инженерийн сургуулийн барилгын оройн өнцөг дээр байрлах энэ барилга нь Suh-ийн Род Айлэндэд амьдарч байсан сууцны загварыг хуулбарласан загвартай аж. Дотор талын хувьд ердийн америк айлын гэртэй адил тохижуулагдсан энэ сууц 5 хэмийн налуутай байрладаг ч дотор нь байгаа хүнд ямар ч нөлөөгүй байдаг байна. 50 см-ийн суурин дээр баригдсан уг байшин 45 м/сек салхийг тэсвэрлэхийн хамт Калифорний газар хөдлөлийн барилгын кодыг хангажээ.

Танд энэ байшинд амьдрах хэмжээний зориг бий юу? 1

Танд энэ байшинд амьдрах хэмжээний зориг бий юу? 2

Танд энэ байшинд амьдрах хэмжээний зориг бий юу? 3

Танд энэ байшинд амьдрах хэмжээний зориг бий юу? 4

Танд энэ байшинд амьдрах хэмжээний зориг бий юу? 5

Танд энэ байшинд амьдрах хэмжээний зориг бий юу? 6

Танд энэ байшинд амьдрах хэмжээний зориг бий юу? 7

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/22 at 11:39

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *