Тайвань улсын хамгийн этгээд хачин нэртэй хоолнууд. Амт нь ч нэр шигээ сонирхолтой байж мэднэ

0

Энэ улсын хоол хүнс гаднынхад их хачин санагдана – таваглалтаас авахуулаад нэршил нь хүртэл.

Зарим нэг амтны зохицолдлогоо нь ходоодны бэлтгэлгүй хүмүүсийг хямрааж ч мэдэхээр. Амтлагч зэрэг нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байхыг ч үгүйсэгхгүй юм. Шинэ амтыг мэдрэхээсээ өмнө тэдгээрийн нэртэй танилцахыг хүсье.

Боба

freepik.com

Бабл-тий эсвэл сувдтай сүү ч гэж нэрлэдэг. Сүү зайлшгүй байх ёстой орц ч биш, энэ цайг мөн жимсний шүүсээр хийж болно. Бүлээн, хүйтэн, цэлцэгнүүртэй, пудингтэй гээд төрөл олон. Тапиокоор хийсэн том бөмбөлөгтэй ямар ч ундааг тэд Боба гэж нэрлэнэ. Чихэрлэг амтыг өөрсдийн хүсэлдээ тааруулж захиалдаг.

 

Тангхулу

wikimedia.org

Халуун орны нэршил гэдэг нь шууд ойлгогдоно, гэхдээ яагаад ч юм шарсан мах болов уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Үнэндээ маш энгийн десерт юм – “жимсний шорлог” гэсэн утгыг агуулжээ. Жимс, жимсгэнийг шорлож шингэн сахараар бүрдэг. Ихэнх тохиолдолд гүзээлзгэнэ эсвэл дотроо хар чавгатай жижиг үрийн улаан лооль байдаг юм. Жимс өөрчлөгдөж болох ч гадна бүрэлт огт өөрчлөгдөхгүй.

 

А-гей

tasteatlas.com

Шош, дүпү болон загастай пүнтүүз. Амт нь бас л этгээд. Жорыг 1965 онд Original Ah-Gei хоолны газрынхан зохиосон гэдэг. Тэр цагаас хойш 50 жилийн турш нэр нь ч өөрчлөгдөөгүй. Одоо ч гэсэн энэ газрын а-гей хамгийн амттайд тооцогддог ажээ.

 

Доухуа

dreamstime.com

Кафе орж ийм зуушаар үйлчлүүлж болно. Дүпүгээр хийсэн пудинг. Зөвхөн Тайвань төдийгүй азийн бусад улс орнуудад ч хийж иддэг. Овьёос, шош, адзук, тапиок, мунг шош, газрын болон бүйлсэн самраар хийж цагаан гааны сиропоор амталдаг. Доухуаг хоолны газрууд бүгд хийдэг гэхэд болно, нутгийн ард иргэд десерт болгон иддэг ажээ.

Уншигч та аль хоолноос нь амсаж үзэх хүсэлтэй байна вэ?

34
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *