Дэлхий дээр сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаа гэдгийг сануулах 20 гэрэл зураг

2

Оксфордын судлаачдын үзэж байгаагаар, сайхан сэтгэл зөвхөн авч байгаа хүнд бус бас сайхан сэтгэл гаргаж байгаа хүндээ ч хэрэгтэй ажээ. Сайн үйл хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг, хүн аз жаргалтай болж амьдралаас авах сэтгэлийн таашаал нэмэгддэг байна.

Үүнээс гадна сайхан сэтгэл бас халдвартай: хэрвээ та хэн нэгний өдрийг сайхан болгож чадвал – таны хийсэн сайхан үйлс цааш тархах болно. Аз болж манай дэлхий дээр сайхан сэтгэлтэй хүмүүс маш их ажээ, тэд тусламжийн гараа бусдад харамгүй сунгаж байна.

Энэ дэлхий дээр сайхан зүрх сэтгэлтэй хүн олон байгааг батлах гэрэл зургуудыг танилцуулахаар бэлдлээ.

21. Эмээ ном уншихаар өдөр болгон энэ дэлгүүрт ирдэг. Тийм учраас дэлгүүрийн удирдлага эмээд зориулж сандал хийжээ

© abaderose108 / Imgur

 

20. Метронд явж байсан хүүхэд уйлаад байхаар нь энэ залуу хүүхдийг аргадахаар хийлээ гаргаж ирээд тогложээ

© attacked_by_a_turkey / Reddit

 

19. Гоо сайхны салон энэ хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйн хумсыг янзлахаас татгалзжээ, яагаад гэвэл хөөрхий бүсгүй байнга татдаг өвчтэй. Гэсэн хэдий ч салоны кассчин бүсгүй өөрөө хумсны лак худалдаж аваад цайны цагаараа өвчтэй бүсгүйн хумсыг будаж өгчээ

© Tasia Smith / Facebook

 

18. Явган цэрэг залуу дөрвөн бүжинг үүрнийхээ хажууд үхсэн ээжийнх нь хажуухнаас олжээ. Залуу өдөр болгон дусаагуураар бүжингүүдээ 2 сарын турш хооллож байсан юм

© Tokyomaneater69 / Reddit

 

17. Жүжигчин, хөгжимчин Уильям Бояжин чөлөөт цагаараа метроны буудал дээр ядуу хүмүүст туслахын тулд гитар тоглодог

© tellmemorejose / Reddit

“Хэрвээ та орон гэргүй эсвэл танд тусламж хэрэгтэй байгаа бол та хүссэнээрээ энэ хайрцгаас аваарай (би энд зүгээр л гитар тоглож байгаа юм)”

 

16. Машины эзний дугаар өөр байх ёстой байжээ

© Two_Inches_Of_Fun / Reddit

Дугаар дээрх бичилт “Чөтгөр”

 

15. “Энэ долоо хоног мөнгө тааруухан байгаа гэж охиндоо хэлсэн юм. Өглөө сэрээд хартал ийм зурвас оллоо”

© Unknown / Reddit

“Аав аа, би чамд багахан мөнгө үлдээлээ”

 

14. Түргэн тусламж ээжийг нь дамнуурга дээр авч явж байх хооронд энэ цагдаа охиныг угжиж тайвшруулж байжээ

© Jill Neil / Facebook

 

13. Канад хүүхдүүд орон гэргүй хүмүүсийг өвлийн хүйтнийг давж гарахад нь туслах зорилгоор хүрмээ үлдээдэг. Хүрэм дээр зураас бичиж орхино: “Намайг хэн ч гээгээгүй. Хэрвээ танд хүйтэн байгаа бол намайг өмсөөрэй”

© Halifolks / Facebook

 

12. “Манай сургуулийн захирал энэ залуучуудыг ганган өмдтэй юм гэж хэлсэн юм. Тэгсэн залуучууд дэлгүүрээс яг адилхан өмд авч захиралдаа бэлэглэжээ”

© jessecaaa24 / Twitter

 

11. Цэрэг эрсээ эргэн дурсах өдрийг тэмдэглэх үеэр бороо ороход энэ залуу хүндэт харуулд шүхэр барьж зогссон юм

© Braves / Twitter

 

10. Грект байдаг энэ кафе шөнө болгон орон гэргүй нохойнуудыг оруулж хонуулдаг юм. Хөөрхий нохойнуудыг осгож үхэхээс хамгаалдаг сайхан үйлс болсон юм

© Eustratios Papanis / Facebook

 

9. Гэгээн Валентины өдөрт зориулсан үнэгүй цэцэг

© Unknown / Imgur

 

8. “92 настай өвөө маань 93 настай эмээд зориулсан баярын мэндчилгээг өөрийн гараар урлаж байгаа нь”

© weaksquare / Imgur

 

7. Энэ залуу анхныхаа цалинг аваад орон гэргүй ядуу хүүхдүүдийг McDonald’s-д оруулж хоолложээ

© quora.com

 

6. Хүүхдийн талбай дээр байрлах тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан тусгай савлуур

© rahulm35 / Imgur

 

5. Залуу живж байгаа муужгайг шүхрээрээ аварчээ

 

4. Улс тунхагласан баярын өдөр Нью-Йоркийн метронд ийм сайхан сэтгэл догдлуулам мөчийг олж харлаа

© Go_Habs_Go31 / Reddit

 

3. Том цүнхтэй энэ эмээд туслахын тулд залуу өөрийнхөө суух ёстой байсан галт тэргэнд суулгүй өнгөрөөжээ

© apathist / Imgur

 

2. Ингэхийн тулд л “ах” хэрэгтэй юм шүү дээ

© SeptixG / Reddit

 

1. Хурандаа Майк Марони 10 жилийн тэртээ Катрина шуурганы үеэр аварсан бяцхан охинтойгоо дахин учирчээ

© Unknown / Reddit

Аль гэрэл зургийг хараад таны сэтгэл хамгийн их догдолсон бэ?

60
БахархмаарБахархмаар
28
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Javhlan Injener

    Javhlan Injener

    2019/01/16 at 21:03

    Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ…

  2. Chimeg Erka

    Chimeg Erka

    2019/01/17 at 00:08

    тийм шүү

  3. Uran Shai-Enkh

    Uran Shai-Enkh

    2019/01/17 at 09:06

    Buh zurgan deer

  4. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2019/01/17 at 23:51

    Byh zurag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *