
Энэ бол Galaxy M загвар бөгөөд аль хэдийн албан ёсны сайт дээрээ тавигдаж танилцуулагдсан байгаа юм.
Samsung компани шинэ загварын буюу “чёлк”-той Android ухаалаг утсаа худалдаанд гарах өдрийг зарласан. Албан ёсны танилцуулга 1-р сарын 28-нд хийгдэнэ. Албан ёсны арга хэмжээг хүлээлгүйгээр үйлдвэрлэгчид өөрсдөө уг төхөөрөмжийн зарим нэг үзүүлэлтүүдийг дэлгээд байгаа. Мөн дизайн нь ч олон нийтэд ил болжээ.
Ухаалаг гар утсыг Galaxy M гэнэ. Хүрээгүй дэлгэц бүхий хоёр камертай загвар, мөн богино хугацаанд цэнэглэгдэх зайтай байх болно гэж компанийн зүгээс мэдэгджээ.
Тус компанийн албан ёсны сайтаас харахад ухаалаг утас нь хажуу талдаа USB-C оролттой байхаас гадна хурууны хээ таних сканер суурилуулжээ. Мөн стандарт аудио порт байх нь ойлгомжтой.
Хэрвээ олны ам дамжсан ярианд итгэвэл уг ухаалаг гар утас Galaxy M30 нэрээр гарна. 6,38 инчийн дэлгэцтэй, 16 мегапиксель бүхий селфи камертай мөн 5000 мА*цаг зайтай. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл 1-р сарын 28-нд гарна гэж хүлээх л үлдлээ.







