Та яг одооноос шүршүүрт орж байхдаа дуу дуулж эхлээрэй. Сэтгэл санаа болон эрүүл мэндэд тун их хэрэгтэй гэнэ шүү!

0

Австралид хийгдсэн сүүлийн үеийн судалгаануудад 5 хүн тутмын нэг нь шүршүүрт орж байхдаа дуулдаг ба бүр тэдний зарим нь өөрсдийгөө аль хэдийн телевизийн реалити шоунд түрүүлэх хэмжээний дуучин хэмээн боддог гэжээ. Таны дуулах чадвар ямар гэдгээс үл хамааран шүршүүрт дуулах нь хүнийг илүү аз жаргалтай болгодог ажээ.

1. Цусны даралтыг бууруулна

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дуулах нь хүний биеийг тайвшруулдаг бөгөөд цусны даралтыг ч хэвийн болгодог ажээ. Учир нь дуулах үед кортизол хэмээн нэрлэгддэг цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, цусны даралтыг өсгөдөг гормоны тоо багасч байдаг гэнэ. Хэрэв кортизолын хэмжээ ихэсвэл стресстэх, цус харвах, 2-р төрлийн чихрийн шижин тусах зэрэг эрсдэлтэй.

 

2. Дархлааны тогтолцоог сайжруулна

© Shutterstock.com, © Depositphotos.com

Эрдэмтдийн хэлж буйгаар дуулах нь биднийг аливаа вирусын гаралтай өвчлөлөөс сэргийлэх арга болдог ажээ. Өөрөөр хэлбэл дуулах нь бидний дархлааг дэмждэг гэнэ. Иймээс өөрийн дуртай дуугаа шүршүүрт оронгоо дуулах нь таны эрүүл мэндэд тустай байдаг байна.

3. Стресс буруулна

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шведэд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд дуулах нь зүрхний цохилтыг удаашруулж, тайвшруулдаг гэдэг нь тогтоогджээ. Учир нь дуулах үед хүний биед окситонин ялгарах бөгөөд энэ нь сэтгэл санааг сэргээж, стресс бууруулах үүрэгтэй байдаг ажээ. Мөн шүршүүрт дуулах нь гарцаардлыг үгүй хийж, яг л хайртай хүндээ тэврүүлж буй мэт мэдрэмжийг танд төрүүлдэг гэнэ.

4. Өвдөлт намдаана

© Easy A / Olive Bridge Entertainment

Хүний биеийн болон сэтгэхүйн эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой. Дуртай дуугаа дуулах нь таныг тайвшруулаад зогсохгүй, элдэв өвдөлтийг ч намдаах шидтэй ажээ. Дуулах үед булчингийн даралт нэмэгдэж, биед эндорфин ялгарч гарснаар таагүй мэдрэмжүүдийг үгүй хийж байдаг гэнэ.

5. Таныг галбираа хадгалахад тусална

© Depositphotos.com, © Shutterstock.com

Дуулах үед хүний хүзүү болон нүүрний булчин маш эрчимтэй ажилладаг. Мөн энэ үед хэвлийн хоёр талын булчингууд дасгал хийхээс ч илүүтэйгээр ажилладаг ажээ. Өөр ямар ч дасгал эдгээр булчингуудад ийм хэмжээний ачаалал өгч чаддаггүй тул шүршүүрт дуулах нь таныг бие галбираа хадгалж үлдэхэд тань туслах болно.

6. Хоолойг тань илүү сайхан сонсогдуулна

© Baywatch / 7 Bucks Productions

Угаалгын өрөөний хана дуу чимээг өөртөө шингээхгүй, ойлгодог тул таны дуу хоолой илүү удаан сонсогдох нөхцөл бүрддэг. Мөн өрөөний хэмжээ жижиг тул хоолойг тань илүү хүчтэй мэт болгодог ажээ.

Та шүршүүрт орж байхдаа дуулдаг уу? Шүршүүрт дуулах хамгийн дуртай дуу тань юу вэ?
22
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *