
Захиалгын автомашин – зөвхөн маш их төлбөрийн чадвартай хүмүүст л нээлттэй. Тэдний захиалгыг хийхийн тулд автоконцернууд маш үнэтэй, давтагдашгүй хувилбарыг ганцхан ширхэгээр угсардаг байна.
1. Ferrari F12 Berlinetta TRS
Нэрээ нууцалсан захиалагчийн хүсэлтээр бүтээсэн Ferrari F12 Berlinetta автомашин нь задгай бүхээгтэй ажээ. Албан бус мэдээгээр, энэхүү ганган машины үнэ 4,2 сая доллар юм байна.
2. McLaren X-1
Special Operations-ийн инженерүүд Ойрх Дорнодын нэгэн нууцлаг захиалагчийн хүсэлтийн дагуу энэхүү загварыг хийжээ. Захиалагчийн хүсэлт нийтдээ 7 сая доллар болжээ.
3. Maybach Exelero
Дэлхий дээр байгаа хамгийн хээнцэр, үнэтэй машинуудын тоонд зүй ёсоор орох байх. Maybach 57-ийн суурин дээр 2005 онд хийгдсэн энэ машиныг Германы дугуй үйлдвэрлэгч Fulda-тай хамтран бүтээжээ. Машинаар цагт 370 км хурдлах супер дугуйг сурталчлах зорилготой байв. 2011 онд уг автомашиныг 8 сая доллараар реппер Брайан Уильямс худалдан авчээ.
4. Porsche 911 Panamericana
Машиныг 1989 онд Porsche компанийн захирал Ферри Порше-д төрсөн өдрөөр нь бэлэглэжээ. Машины дизайныг Харм Лагаай гаргасан юм, домогт Porsche Boxster–ийг дэлхийд танилцуулсан дизайнер.
5. Rolls-Royce Hyperion
Автомашин цуглуулагч Роланд Холл энэ машиныг захиалжээ. 2008 онд хийсэн Rolls-Royce Hyperion кабриолетыг санагдуулам, гадаад төрх нь 1930-аад онд гарч байсан дизайнтай адил. Дизайныг алдарт Pininfarina гаргажээ.
6. Cadillac Cien
Компанийн 100 жилийн ойд зориулж энэхүү машиныг бүтээжээ. Тухайн үеийн хамгийн дэвшилтэт технологиор хангагдсан. OnStar хиймэл дагуулаар ажиллах харилцаа холбооны хэрэгсэл, Communiport дуут удирдлагын системтэй, зогсоолд тавих туслагч болон шөнийн нөхцөлд харах тольтой. Гэвч энэ бүх гайхалтай зүйлсийг ашигласангүй – компанийн музейд үзвэр болоод л байж байна.
7. Dartz PROMBRON AS1936 Monaco Red Diamond Edition
Hammer-ын суурин дээр Латвид хийгдсэн цорын ганц хувилбар. Сум үл нэвтрэх уг автомашиныг 1,600,000 доллараар зарсан байна. Бартаат замын хамгийн үнэтэй машинд тооцогдоно. Цагт 312 км хүртэл хурдлах бөгөөд 5,2 секундэд 100 км хурд авна. 552 морины хүчтэй.
8. Mercedes-Benz GWA 300 SLC
Баруун Европын нэгэн нэрээ нууцалсан нөхөр өөрийгөө үнэтэй тоглоомоор эрхлүүлэхээр шийджээ. Мөрөөдлөө биелүүлэхээр тэр Mercedes-т хандсан байна. 1955 оны домогт Mercedes-Benz 300 SC загварыг SLS AMG суурин дээр орчин үеийн болгон хувиргах мөрөөдөлтэй аж. Үр дүнд нь Gullwing Americ хэмээх гайхамшигт машин гарчээ. 571 морины хүчтэй, дээд хурд нь 315 км/цаг, 100 км хурд авахын тулд 3,8 секунд шаардлагатай. Хэрхэн өөрчлөгдсөнийг нь та өөрөө үнэлнэ биз ээ.








Hashbat Monhkbaatar
2015/11/17 at 09:42
oglonii mend
Зочин
2015/11/17 at 15:37
neree nuutsalj zahialsan humuusiig oilgohgui yum hunii mungu hulgai hiisen garuud yumu tertee tergui niitiin umnu unaj yavahaas hoish gertee esvel saran der unadg yumu