Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд

0
0
11,547

Зарим алдартнууд өөрсдийн биеийг бүхэлд нь аль эсвэл биеийнхээ аль нэг хамгийн чухал, онцгой хэсгээ бусдаас илүү гэж тодотгон үзэж маш өндөр үнээр даатгуулдаг байна. Уг биеийн хэсгүүдэд хэн нэгнийх нь цээж, хэн нэгний хөл, эсвэл өөр нэгний дунд хуруу ч байж болох юм. Учир нь алдартнууд өөрсдийн хамгийн үнэ цэнэтэй гэж үзсэн биеийн хэсгүүдээ цаашид ашиглаж чадахгүй бол тэдний хувьд ажилгүй, орлогогүй болно гэсэн үг бөгөөд ёроолгүй гүн рүү маш амарханаар уруудна гэдгээ сайн мэддэг тул үүнээс үүсэх эрсдэлээ урьдчилан  тооцож маш өндөр үнээр бие эрхтэнээ даатгуулах шаардлагатай болдог байна.

10. Ричард Кейт “Дунд хуруу” – 1.6 сая доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 2Рокер дуучны хувьд уламжлалт дохио түүний хувьд хамгийн их үнэ цэнэтэй юм.

9. Хайди Клум “Хөл” – 2.2 сая доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 3Гайхаад байх зүйл биш, дээд зэрэглэлийн загвар өмсөгчийн хувьд тэрээр өөрийн биеийн хамгийн их сонирхол татахуйц хэсгээс нэгийг нь даатгуулахаар шийджээ.

8. Тина Тернер “Хөл” – 3.2 сая доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 4Түүний нас хэдий явсан ч Тина Тернерийн хөл фенүүдийнх нь хувьд эрэлт хэрэгцээтэй хэвээр байна.

7. Dolly Parton “Цээж”- 3.8 сая доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 5Түүний авьяас хэдий гайхалтай ч гэлээ ихэнхи хүмүүс түүний цээжийг илүү үнэлдэг.

6. Брюс Спрингстин “Дуу хоолой” – 6 сая доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 6Дуучин хүний гол хэрэгсэл бол яах аргагүй дуу хоолой. Энэ нь маш тодорхой асуудал тул нэн түрүүнд өөрийн чадварыг даатгуулах нь зүйтэй юм.

5. Америк Феррера “Инээмсэглэл” – 10 сая доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 7Жүжигчин хүний хувьд түүний инээмсэглэл их ашиг авчирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

4. Род Стюарт “Дуу хоолой” – 15.5 сая доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 8Сөөнгө дуутай хөгжимчин маань хамгийн сайн гоцлолын зуун жагсаалтад багтсан юм.

3. Женнифер Лопез “Өгзөг” – 27 сая доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 9Орчин үеийн поп соёлын үлгэр жишээ болсон дуучны маань өөрийнхөө биеэс хамгийн их үнэлдэг хэсэг нь энэ байсан юм.

2. Дэвид Бекхэм “Хөл” – 70 сая доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 10Хөлгүй бол хөлбөмбөгийн тоглогч биш гэсэн үг, тэгэхээр Дэвид талбай дээр бөмбөг тоглох хамгийн чухал биеийн хэсгээ маш өндөр үнээр даатгуулж хэрэв асуудал үүсвэл маш сайн нөхөн олговор авах ёстой.

1. Mariah Carey “Өгзөг” – 1 тэрбум доллар

Алдартнуудын биеийн хамгийн өндөр үнэтэй хэсгүүд 11Дэлхийн цорын ганц тэрбумын үнэ бүхий өгзөгтэй, хачирхалтай даатгуулагч бол дуучин Mariah Carey. Бид сайн мэдэхгүй байж болох ч түүний хувьд карьерт нь чухал үүрэг гүйцэтгэдэг ч байж болох юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.