Та ямар төрлийн арьстай вэ?

0

Арьсныхаа төрлийг мэдэж байх нь арьс арчилгаандаа хэрхэн зөв бүтээгдэхүүнийг сонгож авах, арьсны төрөл бүрт юу хэрэгтэй вэ гэдгийг мэдэх олон давуу талтай. Таны ямар арьстай байх чинь төрөлхөөсөө бий болдог. Гэсэн хэдий ч арьсны төрөл, эрүүл байх эсэх нь таны юу идэж, өөртөө хэр анхаарахаас чинь хамааран өөрчлөгдөж болно. Үргэлж сайхан харагдахын тулд хамгийн эхний алхам бол өөрийн арьсны төрлийг мэдэж байх явдал юм.

Ингэснээрээ арьсныхаа хөгшрөлтийг удаашруулж, арьсаа гоё сайхан болгох дараагийн алхмуудын суурь тавигдана. Ерөнхийдөө арьсны 5 төрөл байдаг: хэвийн, хуурай, тослог, холимог, мэдрэмтгий. Эдгээр нь бүгд тус бүрийн онцлогтой төдийгүй тус бүрдээ өөр өөр арчилгаа шаарддаг. Арьсныхаа төрлийг тодорхойлохын тулд маш энгийн тестийг туршиж үздэг. Өглөө дөнгөж босонгуутаа нүүрээ угаагаагаад нэг цаг болсны дараа цэвэрхэн хуурай сальфетка арьсан дээрээ тавьж шалгана.
1. Хэвийн арьстай бол-Сальфетка ямар ч тос болоогүй орнээ арьс тань уян хатан. зөөлөн, таталдахгүй байвал хэвийн арьстай гэсэн үг. Хэвийн арьс нь хамгийн асуудал багатай арьсны төрөл юм. Арьс цэвэрхэн, толигор харагдана. Цусны эргэлт сайн, эрүүл байна гэсэн үг. Ийм арьстай хүнд ихэвчлэн дотоод өвчлөл, бэлгийн бойжилт эсвэл буруу арчилснаас арьсны асуудал үүсч болно. Харин ердийн арьс нь мэдрэмтгий байж болдог. Ийм төрлийн арьсыг арчилж цэвэрлэж мөн тослогийн балансыгхадгалах хэрэгтэй.
2. Хуурай арьстай бол-Сальфетка цэвэрхэн хэвээр боловч арьс чинь таталдаж, хайрстай юм шиг санагдаж байвал таны арьс хуурай. Хуурай арьс нь цонхигор, нимгэн арьстай мэт харагддаг, арьсан дээрх нүх сүв багатай боловч хамгийн амархан үрчлээтэж, цочрохдоо амархан байдаг. Нас бага залуу үед сайхан харагдаж болох юм. Гэвч байнгын арчилгаа, байгалийн гаралтай маск, чийгшүүлэгч зэрэг нэмэлт арчилгааг шаарддаг.
Бусад хэлбэрийн арьснаас давуу тал нь шилжилтийн насны үед батга гардаггүй тул анхнаасаа арчилгаа авах нь маш сайн. Зарим тохиолдолд хүн төрөхдөө хуурай арьстай төрдөг бол зарим нь таарахгүй гоо сайхны бүтээгдэхүүн буруу хэрэглэх зэргээр явцын дунд үүсдэг. Үүнээс гадна нарны туяаны хэт их үйлчлэл, хүйтэн агаар, салхи, шороо тоос зэрэг гадны нөлөө арьсыг маш ихээр хуурайшуулдаг. Хэрэв та хуурай арьстай бол хоол хүнсэндээ байнга жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, элэг, цөцгий, зөөхий, хүнсний ногоо, өөхтос, өндөгтүлхүүхэрэглээрэй. Мөн витамины курс эмчилгээ хийлгэж, ялангуяа А витаминыг хоолны өмнө өдөрт 3 удаа ууна. Нэг эсвэл бүтэн хагас сар үргэлжлүүлж уувал үр дүн мэдрэгдэнэ. Хуурай арьс нь амархан хөгширдөг учир арчилгаа их шаарддаг. Харин арчлахдаа дараах зүйлсийг хориглоно. Тухайлбал хлортой усны
үйлчилгээ, хэт ягаан туяаны үйлчилгээ, жимсний хүчил болон найрлаганд нь ийм хүчил орсон крем хэрэглэх, арьсаа спиртээр, үнэртэй усаар цэвэр глицеринээр, одеколоноор арчиж болохгүй. Хуурай арьсны хувьд хамгийн чухал нь тэжээл чийгшүүлэлт байдаг учир хэрэгтэй бодисыг нөхөж байнга арчилж бай. Тэжээлийн тос байнга хэрэглэн нүүрээ угаасны дараа чийгтэй арьсан дээрээ заавал тос түрхэж байгаарай.
3. Тослог арьстай бол-Сальфетка чинь хацар, хамар, дух хүрсэн хэсэгтээ тослог толботой болсон байвал таны арьс тослог. Тослог арьс асуудалтай байдаг. Ийм төрлийн арьс нь тос даасан, зузаан арьстай /зарим тохиолдолд бохир/, гялтганасан харагддаг. Мөн арьсны нүхжилт ихтэй, батга гарах хандлагатай байдаг. Харин нэг сайн зүйл нь тослог арьс амархан хөгширч, үрчлээ суудаггүй.
Тослог арьс нь гялалзсан, шар үсний нүх нь өргөссөн харагддаг. Хуурай арьсыг бодвол зузаан бүтэцтэй байдаг учир хөгшрөлт удаан явагддаг. Арьсны тослогжилт ихэвчлэн өсвөр насны үед түгээмэл илэрдэг нь бэлгийн хөгжлийн үед өөхний бупчирхяйн үйп ажиллагаа идэвхжиж, тосны ялгаруулалт ихэссэнтэй холбоотой. Энэ нь батганд өртөх гол хүчин зүйл болдог. Зарим тохиолдолд арьсны тослог байдал удаан жил хадгалагддаг учир зөв арчилж сурах хэрэгтэй. Тослог арьсыг өдөрт 2-3 удаа өглөө, орой савантай бүлээн усаар угаана. Мөн усны оронд таргаар угаах эсвэл 1:1 харьцаагаар устай хольсон нимбэгний шүүсээр арчиж болдог. Нүүрээ угаасны дараа арьсыг хаттал арчиж, гэрийн нөхцөлд хийсэн өргөст хэмхний шүүс эсвэл спирт агуулсан зориулалтын тоникоор арчиж цэвэрлэнэ.
4. Ихэнхи эмэгтэйчүүд холимог арьсны төрөлтэй байдаг. Хамар, дух хүрсэн хэсэгт сальфетканд тосны толбо гарч, харин хацрын хэсгээр цэвэрхэн хэвээр үлдвэл энэ нь та холимог арьстай гэсэн үг юм.
Холимог арьс нь хуурай, тослог хэв шинжийн аль аль нь байдаг тул тухайн хэсэг бүрт өөр өөр арчилгаа хийгдэх хэрэгтэй байдаг. Холимог хэлбэрийн арьс нь бусад арьсыг бодвол нэлээд түгээмэл байдаг. Ийм арьсыг арчлахад хамгийн төвөгтэй төдийгүй бага зэрэг хүндрэлтэй. Учир нь арьсаа хэсэг хэсгээр нь буюу хуурай болон тослог арьс арчилгааны бүтээгдэхүүн зэрэг хэрэглэгддэг. Гэхдээ та ямар ч төрлийн арьстай байсан гоо сайхны нэгэн дүрмийг марталгүй санаарай. Арьсыг нэг төрлийн бүтээгдэхүүнээр арчлах тусам дасал болж сүүлдээ үйлчилгээ нь суларч эхэлдэг тул бүтээгдэхүүнээ сольж хэрэглэж байх нь зүйтэй.
5. Мэдрэмтгий арьс нь голдуу маш хуурай, цочирч, улайхдаа амархан байдаг. Арьс загатнах, чичрэх хандпагатай байдаг. Энэ мөн л хамгийн их арчилгаа ихтэй, асуудалтай арьсны төрөл. Хэрэглэх бүтээгдэхүүнээ маш болгоомжтой, мэргэжлийн эмчийн заавраар сонгох хэрэгтэй байдаг.
10
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/09/21 at 21:03

    Goy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *