Энэ хоёр зүйлийг хэрэглээд таны нүхжилт бүрмөсөн алга болж нүүрний арьс тань урьд өмнө байгаагүй цэвэрхэн болно

4

Олон хүн арьсны нүх томрох гэсэн бэрхшээлтэй тулгардаг. Ялангуяа тослог арьстай хүнд их тохиолддог байна. Нүх сүвэнд элдэв тоос, бохир хуралдан нүүрний арьс толигор биш харагддаг билээ.

Энэ нүх сүвийг эмчлэх янз бүрийн гоо сайхны хэрэглэл бий боловч тэдгээрийн үр дүн нь муу, маш их химийн элемент агуулдаг юм.

Энэ удаа таны арьсыг сайхан болгож, ид шидийг бүтээх чадалтай, байгалийн гаралтай хэд хэдэн зүйлийг танилцуулъя.

Танд маш их үр дүнтэй хэд хэдэн зүйл хэрэг болно.

Нимбэгийн шүүс болон өндөгний цагаан

Саванд 2 өндөгний цагаан, нимбэгийн хэдэн дусал шүүс хийж холино. Хутгасаар нэгэн хэвийн зутан маягийн шингэн болгоод нүүрэндээ жигд түрхэнэ. 15-20 минут байлгаарай. Дараа нь нүүрээ угаана. Энэ маск нь их үр дүнтэй бөгөөд үхэжсэн арьс, илүүдэл тос зэргийг авч арьсны нүхийг багасгадаг байна.

Нимбэгийн шүүс болон лооль

Хоёр лоолиор нухаш хийнэ. Дараа нь хэдэн дусал нимбэгийн шүүс хийж хутгаад зуурмаг (паста) болгоно. Үүнийгээ нүүрэндээ нүх сүв ихтэй хэсэгт түрхэж хаттал нь байлгана. 15-20 минут байлгаад хатсаны дараа угаана. Лооль болон нимбэгт байх нимбэгийн хүчил нь арьсны тосыг маш сайн авдаг байна.

Өргөст хэмх, нимбэг, сарнайн ус

Энэхүү хүчтэй нэгдэл нь арьсны нүхийг алга болгоход маш айн тохирдог. Эхлээд өргөст хэмхээ цэвэрлээд зөөлөн хэсгийг нь үлдээнэ. Дараа нь 1 цайны халбага сарнайн ус, 3-4 дусал нимбэгийн шүүсийг холино. Үүний дараа бүгдийг сайн холиод нүүрэндээ түрхэнэ. 15 минут орчим байлгасны дараа хатаж эхэлнэ. Дараа нь угаах ба энэ нэгдлийн үйлчилгээгээр таны царай нүүр цэвэр зөөлөн болж, нүхжилт багасдаг байна.

Нимбэгийн шүүс болон ханборгоцой

2 хоолны халбага хан боргоцойн шүүсийг хэдэн дусал нимбэгийн шүүстэй холино. Дараа нь нимгэн даавуун дээр энэ холимгоо түрхэж нүүрэн дээрээ тавина. 10 минутын дараа нүүрээ угаана. Ханборгоцой нь арьсны нүхжилт багасгах фермент агуулдаг байна. Нимбэгийн шүүс нь хүчиллэг чанартай учир мөн нүхжилт багасгахад нөлөөлнө.

Нимбэгийн шүүс, цагаан гаа

Цагаан гааны 5 самар авч шөнөжин усанд дэвтээнэ. Маргааш өглөө нь цагаан гааг нухаж зуурмаг (паста) болгоно. Дээр нь 1 цайны халбага нимбэгийн шүүс нэмж сайтар холино. Энэ зуурмагаа нүүрэн дээрээ тавьж 20-25 минут байлгана. Дараа нь нүүрээ угаах ба арьсны нүхжилт эрс багассан байх болно.

40
БахархмаарБахархмаар
12
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Monh-od Ariunbold

    Monh-od Ariunbold

    2018/03/01 at 19:05

    Юу. юм бэ

  2. Batdorj Ichinnorow

    Batdorj Ichinnorow

    2018/03/02 at 17:14

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *