Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд ирээдүйн аав юу идэх ёстой вэ?

2

Тэнцвэртэй, эрүүл хоол идээрэй. Нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлж болно.

Үрийн шингэн – хүн төрөлхтний оршин тогтнох үндэс. Жил ирэх тусам үнэ цэнэтэй энэхүү эх үүсвэрийн чанар нь муудаж байна. Үрийн шингэний чанар муудахад нөлөөлж буй хүчин зүйл маш их. Тэр болгоныг ч бид арилгаж чадахгүй. Гэхдээ зарим нэгэнд нь бид нөлөөлж чадна.

Үрийн шингэний тоо, чанарт сайнаар нөлөөлөх хоол хүнсийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Улаан лооль

Ликопен гэх антиоксидантын эх сурвалж. Ликопен нь үрийн шингэний хөдөлгөөн, идэвхжил, хэлбэрт нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ. Ликопенийг болгосон, даршилсан, нөөшилсөн улаан лоолиос авч болно.

2. Хушга

Бүрэн боловсорсон самранд ханаагүй тосны хүчил ихээр агуулагддаг. Бэлэг эрхтэн орчмын цусан хангамжийг сайжруулж үрийн шингэний амьдрах боломжийг нэмэгдүүлнэ, мөн хөдөлгөөн, хэлбэрт нөлөөлдөг байна.

3. Хулууны үр

Цинкийн өндөр агууламжтай. Уг бодисын дутагдал нь эр хүний бэлгийн эд эсийн хөгжилд муугаар нөлөөлдөг. Мөн тестостероны синтез явагдахад нэн шаардлагатай эрдэс бодис. Үрийн шингэн боловсруулахад гол үүрэг гүйцэтгэх бодис ажээ.

4. Сэвэг зарам

Шим тэжээл ихээр агуулсан байгаль эхийн бэлэг. Фолийн хүчлээр баялаг – эр, эм хүйсийн нөхөн үржихүйд голлох үүрэг гүйцэтгэдэг бодис. Үүнээс гадна хүнсний ширхэглэгээр баялаг, хүний биед амархан шингэх ургамлын гаралтай тос агуулдаг байна. Үүгээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ.

5. Нэрс

Кверцетин болон ресвератрол агуулсан антиоксидант жимсгэнэ. Үрийн шингэн нь чөлөөт радикалд эмзэг бөгөөд мэдрэг тул амархан гэмтэж, амьдрах чадвараа хурдан алддаг. Кверцетин антиоксидант нь үрийн шингэний чанарыг сайжруулж, идэвхжүүлнэ. Харин ресвератрол нь үрийн шингэний хэмжээг ихэсгэж хөдөлгөөнд оруулах ажээ.

6. Ус

Үрийн шингэний тоог нэмэх, чанарыг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнд оруулах хамгийн энгийн арга бол хангалттай хэмжээний ус уух.

7. Хар шоколад

Цэвэр хар шоколад нь биологийн идэвхтэй бодисыг баяжуулж бэлгийн системийг бэхжүүлнэ. Үүний үр дүнд үрийн шингэний тоо нэмэгдэж чанаржих ажээ.

Эр хүний үрийн шингэнийг дээр дурдсан хоол хүнс сайжруулна, гэхдээ та бүхэлдээ эрүүл хоолны дэглэм баримтлах ёстойг мартаж болохгүй.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Эрхэмбаяр Энхтуул

    Эрхэмбаяр Энхтуул

    2018/03/01 at 13:40

    Baatarhuu Burenjargal

  2. Эрхэмбаяр Энхтуул

    Эрхэмбаяр Энхтуул

    2018/03/01 at 13:40

    Baatarhuu Burenjargal

  3. Otgon Jagaa

    Otgon Jagaa

    2018/03/01 at 13:43

    Haliu Naan

  4. Otgon Jagaa

    Otgon Jagaa

    2018/03/01 at 13:43

    Haliu Naan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *