Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд

0

Супер баатрууд гэхээр аймшигтай аюул заналхийлэлд өртөж, үхлийн өмнө толгой гудайж байгаа хүн зон, ард иргэдийг авран хамгаалж, ачилж тусалдаг хосгүй хүч чадал, авьяас билэгтэй дүрүүд санаанд буудаг. Түүнчлэн дэлгэцнээ супер баатруудын дүрийг гайхалтай чадварлагаар амилуулсан жүжигчдийн нэрс ч санаанд ордог. Доор дурдсан жүжигчид нь дэлгэцэнд ч, бодит амьдрал дээр ч супер баатрууд байж чаддаг аж. Тэд зөвхөн бүтээлээрээ үзэгчдийн тааллыг хүлээгээд зогсохгүй ядуу буурай, ядарсан зүдэрсэн хүмүүст халуун сэтгэлийн гараа сунгаж чаддаг өгөөмөр сэтгэлтнүүд юм байна.

Robert Downey Jr.

Iron Man-ы дүрээрээ үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан энэ эрхэм хамгийн өгөөмөр жүжигчдийн нэг бөгөөд 11 өөр төрлийн буяны үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 1

Chris Pratt

Chris Pratt байсхийгээд л хүүхдийн эмнэлэгт очиж, өвчтэй хүүхдүүдтэй тоглож, сэтгэл санаагаар дэмждэг.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 2

Chris Evans

Хэд хэдэн буяны үйлсэд хөрөнгө оруулдаг тэрээр саяхан жүжигчин Chris Pratt-ын хамт Captain America-гийн хувцас өмсөөд хоёр хүүхдийн эмнэлэгт зочилсон байна. Мөн тэд хамтдаа буяны үйлсэд зориулж, 27,000 доллар цуглуулсан байна.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 3

Christian Bale

Колорадод The Dark Knight Rises киноны нээлтийн үеэр нэгэн кино театрт гал гарч, 12 хүн амь насаа алдсан. Киноны гол дүрийн жүжигчин эрхэм хэргийн газар, эмнэлэг, хохирогчдын дурсгалын газар, гал сөнөөх газруудад очиж, эмгэнэл илэрхийлэн харуусаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хавдар өвчнөөр өвчилсөн хүүхдүүд дээр ч очдог байна.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 4

Christopher Reeve

Superman-ы дүрийг бүтээсэн энэ эрхэм 1995 онд мориноос унаж, хүзүүний нугасандаа гэмтэл авч, саажсан. Гэсэн хэдий ч тэрээр өөр шигээ бусад өвчтнүүдэд туслах, тэднийг сэтгэл санаагаар дэмжих ажлыг хийсээр байгаа юм.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 5

Hugh Jackman

Энэ эрхэм Laughing Man Worldwide нэртэй хувийн буяны байгууллагатай. Боловсрол, нийгмийн хөгжил, хувийн бизнес эрхлэлтийг дэмждэг энэхүү байгууллагын Laughing Man Coffee & Tea компани нь цай, кофе худалдаалж олсон ашгаа 100% буяны үйлсэд зориулдаг байна.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 6

George Clooney

НҮБ-ийн мэдээлснээр жүжигчин эрхэм 500,000 долларыг Судан дахь үндэстний мөргөлдөөний хохирогчдод хандивласан гэнэ. 35 буяны байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ба дэлхий дахиныг хамарсан том хэмжээний гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Not On Our Watch байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг юм.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 7

Andrew Garfield

Тэрээр хүүхдүүдэд хэрэгтэй байгаа хэдэн арваас хэдэн мянган долларыг цуглуулах ажлыг зохион байгуулж, буяны үйл ажиллагааны сурталчилгаанд оролцдог. Мөн байсхийгээд л өөрийн бяцхан шүтэн бишрэгчидтэй уулздаг байна.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 9

Chris Hemsworth

Энэ эрхэм саяхан хүүхдийн эрхийг хамгаалах Australian Childhood Foundation байгууллагын төлөөлөгч болсон.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 8

Scarlett Johansson

Scarlett 28 буяны үйл ажиллагааг дэмжих ажилд гар бие оролцсон. Мөн тэрээр дэлхий даяар өлсгөлөнгийн асуудалтай тэмцэх зорилго бүхий Oxfam буяны байгууллагын элчээр 8 жилийн турш ажилласан.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 10

Henry Cavill

Жүжигчин эрхэм саяхан Royal Marines Charitable Trust Fund-д 20,000 фунт хандивлах ажлыг хийсэн ба бусад хэд хэдэн жижиг буяны ажлуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 11

Ryan Reynolds

Паркинсоны өвчтэй хүмүүст туслах буяны үйл ажиллагааг санхүүжүүлсэн тэрээр эхнэрийн хамт эмнэлэгт хэвтэж байгаа өвчтэй хүүхдүүдийг байн байн эргэдэг байна.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 12

Gabriel Macht

Тэрээр саяхан Ёланда хар салхинд өртсөн Филиппиний Омрок хотын сэргээн босголтын ажилд зориулсан хөрөнгө бүрдүүлэх, энэ тухай нийгмийн ухварыг өсгөх компанит ажилд оролцсон.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 14

Ben Affleck

Сүүлийн жилүүдэд Холливудын од Конго улсын нутаг дэвсгэрт томоохон буяны үйл ажиллагаануудыг явуулсан ба саяхан дэлхийн цэргийн мөргөлдөөнтэй газруудаас АНУ-д дүрвэн ирж, толгой хоргодож байгаа дүрвэгчид, хүүхдүүдэд туслах санхүүжилт бүрдүүлэх буяны үйлсэд оролцсон байна.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 13

Seth Rogen

Альцгеймерын өвчнийг судлах Hilarity For Charity байгууллагын идэвхтэй дэмжигч тэрбээр энэ байгууллагад хандивлах 850,000 долларыг цуглуулах ажлыг зохион байгуулсан.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 15

Mark Ruffalo

Hulk-ын дүрийг бүтээсэн энэ эрхэм саяхан ундны усны нөөцийг хамгаалах Water Defense байгууллагад зориулж, 182,000 доллар цуглуулсан.

Alec Baldwin

Амьтны эрхийг хамгаалах PETA байгууллагын идэвхтэй дэмжигч тэрээр янз бүрийн буяны байгууллагуудад сая сая доллар хандивласан.Бодит амьдрал дээрх 17 супер баатрууд 16

1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. dagdan

    2015/03/18 at 16:04

    mongol baychuudaas negch hvn alga

  2. Зочин

    2015/03/18 at 16:46

    Ер нь монголчууд нээх хандив өгдөггүй л байхалдаа гэхдээ наад чинь баатрууд гэж байгааздээ уншиж байгаа юмаа ойлгож бичээч.

  3. Monglchuud chadwargui

    2015/03/19 at 11:43

    manai mongolchuud yag handiw ogj haragdaach oorsdoo l saihan amidarch bwal ard irged ni yaj zowj bgaag mededgui malnuud eronhiilogch ni hujaa 72 ni irliizvvd bhad hend handiw orgono gj ene hedees bayan hvmvvs mongold lav bhgui bz muu shulaachid

  4. Зочин

    2015/03/19 at 12:03

    manai haltar mngolchuud amia hicheesen yumnuud yag l buyanii yum hiij haragdaach

  5. Зочин

    2015/03/25 at 13:48

    hahaha ene setgegdel bichsen nuhduud usan teneg malnuud bhiimaa. nom sonin ydaj internet uhaj suudiin bol mongold hen ni her zereg bayan ymar ymar baychuud bdag geh met medeelel avmaar yum. 76 gishuun UIH-d bdag ted nar l bayan gej shaahiin. uur busad olon baycchuud bdiishdee. ene handiv uguud bdag humuus chini delhiid aldartai. ingej handiv ugch bgaa ni sain ch gesen davhar uursdiinhuu career-iig usguj bgaa hereg. mongol jijighen asia-daa l jijigdee ordog ulsiin baychuud ni handiv ugsun ch medegdehgui l ungurnu.

  6. Үг өгүүлбэрийнхээ цаг усыг тааруулж бай л даа

    2016/12/25 at 23:04

    Christopher Reeve нас бараад удаж байгаа шдээ.

  7. gaihasan

    2016/12/25 at 23:08

    yugad keany rewis bhgui ??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *