Дэлхийн хамгийн том афро үстэй эмэгтэй

0

Дэлхийн хамгийн том афро үстэй эмэгтэйУрт буржгар үстэй хүмүүсийн төрөлх үсний хэлбэрийг афро /afro/ гэдэг. Толгойгоо тойрон бөмбөлөг хэлбэртэй болдог энэхүү үсний хэлбэрийн уугуул эзэд нь төрөлхийн буржгар үстэй хар арьстнууд бөгөөд Попын хаан Майкл Жексон /Micheal Jackson/-ыг афро үстэй байсан гэдгийг бид мэднэ. Тэгвэл өнөө цагийн хамгийн том афро үстэй хүн нь Аевин Дугас /Aevin Dugas/ нэртэй 37 настай нийгмийн ажилтан эмэгтэй байдаг байна. Гиннесийн номонд Дэлхийн хамгийн том төрөлх афро үстэй хүн хэмээн бүртгэгдсэн энэ эмэгтэйн үсний урт 132 см аж. Тэрээр 14 жилийн өмнө ээжийнхээ афро үстэй хуучны гэрэл зургийг үзэх хүртлээ буржгар үсээ шулуун болгох гэж бүхий л арга чаргыг хэрэглэдэг байсан гэнэ. Харин ээжийнх нь зураг түүнд үс нь төрөлхийн шинжээрээ байхдаа илүү үзэсгэлэнтэй гэдгийг ойлгуулсан төдийгүй бүтэн 14 жилийн турш үсээ ургуулахад нь нөлөөлжээ. 2010 онд Дэлхийн хамгийн урт афро үстэй хүн хэмээх албан ёсны нэр цолыг авсан энэ эмэгтэй төрөлх зүйлээс илүү зүйл гэж байдаггүй гэж хэлэх дуртай. Мэдээж хэрэг ийм үстэй байхад модонд орооцолдох, хажуу дахь зүйлээ харахын тулд заавал толгойгоо эргүүлэх болдог гэх мэт төвөгтэй асуудлууд байдаг ч үсээ тайруулах бодол түүнд байдаггүй гэнэ. Нэг удаа үсээ угаахдаа таван ширхэг ангижруулагч хэрэглэдэг Дугасын үс бүрэн хатахад хоёр өдөр шахмын хугацаа хэрэгтэй байдаг бөгөөд тэрээр нэг удаа Ням гаригт угаасан үс нь Лхагва гаригт чийгтэй байсныг санадаг аж. Харин түүний хамгийн дургүй зүйл нь хүмүүс зөвшөөрөлгүйгээр үсэнд нь хүрэх гэж оролддог явдал юм.

 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *