Дэлхийн исгэрээчдийн аварга шалгаруулах тэмцээн

0

Дэлхийн исгэрээчдийн аварга шалгаруулах тэмцээнХөгжмийн зэмсэг үл хэрэглэн жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодог хөөмэй хэмээх гайхалтай урлаг та бидний төрөлх эх орон Монгол нутгаас гаралтай. Монгол хөөмэйн дөрвөн төрлийн нэг нь исгэрээ буюу амны хөндийгөөс гарах авиа юм. Миний хувьд жаахан байхад буурай эмээ маань хонины бэлчээрт исгэрдэг байсныг санаж байна. Гэтэл эмээгийн маань надад таниулсан исгэрээ гэдэг зүйлээр өөр хоорондоо өрсөлдөж, Дэлхийн аваргыг тодруулдаг Дэлхийн исгэрээн аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог аж. Олон улсын исгэрээчдийн чуулга /International Whistlers Convention/ хэмээх том байгууллага байдаг ба 1970 оноос эхтэй энэ байгууллага жил бүр чуулга уулзалтаа зохион байгуулахын зэрэгцээ Дэлхийн исгэрээчдийн аваргыг тодруулдаг байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд Дэлхийн олон орны авьяаслаг исгэрээчид АНУ-ын Умард Каролина мужийн Луисбург хотод хуран цугларч, авьяас чадвараа үзүүлж ирсэн ба энэ жилийн Дэлхийн аваргын тэмцээнд 60 исгэрээч Дэлхийн аваргын цомын төлөө тэмцэлдсэнээс өсвөр насны ангилалд Японы 14 настай охин Марина Като /Marina Kato/ түрүүлжээ. Дэлхий нийтийн хэмжээнд 1940-өөд оныг хүртэл ихэд түгээмэл байсан исгэрээ хэмээх урлагийн энэхүү төрлийг өнөөдөр яаж хийдгийг нь мэддэг хүн цөөхөн боловч хүн амаараа ямар гайхалтай аялгуу эгшиг гаргаж чаддагийг олон нийтэд таниулан сурталчилж байгаа энэ тэмцээнийг зохион байгуулагчид болон тэмцээнийг зорин очиж оролцогчдод талархахгүй байхын аргагүй юм.

2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *