Самурайн тухай сонирхолтой баримтууд

1

Самурай гэдэг нь дундад зуун болон орчин цагийн эхэн үеийн Японы цэргийн язгууртнууд юм. Наран ургах зүгийн Япон оронд 700 орчим жил оршин тогтносон самурай гэгдэх анги давхарга нь өндөр дэг жаяг, эр хүний амлалт, ноён нуруу, үнэнч туйлбартай зан суртахууны илэрхийлэл болдог байжээ. Шударга ариун, зүй зохист ясыг ягштал баримтлагч, бодит үнэн, чин үнэнийг л ярьж хэлдэг, нэр төрөө аминаасаа илүү өндөрт өргөж байх ёстой, эр зориг, хатуужил тэвчээртэй байх ёстой самурай хүнийг өрөвч нинжин сэтгэлтэй, эелдэг бөгөөд урвашгүй үнэнч зан чанартай байх ёстой гэж үздэг байв. Эдгээрээс гадна самурайн тухай сонирхолтой зарим баримтуудыг та бүхэнд хүргэж байна.

Эмэгтэй самурай. Олон хүмүүс зөвхөн эрэгтэй самурай байдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ эмэгтэй самурай байдаг байсан ба тэднийг онна-бугейша гэдэг байв. Зэвсгийн эрдэм эзэмшсэн энэ эмэгтэйчүүд дайн тулаанд оролцдоггүй, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалах зорилготой байсан бөгөөд мэдээж хэрэг түүний хамгийн анхдагч үүрэг нь эр нөхөртөө үйлчлэх байжээ. Тэд нагината хэмээх зэвсгийг хэрэглэдэг байсан байна.

Самурайн хуяг дуулга. Самурай нар янз бүрийн гэмтлээс хамгаалах тусгай хуяг дуулгатай байсан. Цэрэг дайны ажиллагааны үед ашиглах энэхүү хуяг дуулга нь түүхийн өөр өөр цаг үед загварын зарим элементүүдийг агуулж байсан ба ерөнхийдөө нийт загварууд нь арьс болон торгон үдээстэй зэврэхээс хамгаалсан өнгөлгөө бүхий металл хавтангуудаас бүрдсэн байв. Түүнчлэн энэхүү хуяг дуулга нь мөрний том хамгаалалт, кабуто хэмээх дуулгатай байв. Тал бөмбөрцөг хэлбэртэй энэ дуулга нь хүзүүний хамгаалалттай байсны зэрэгцээ аймшигтай дүр төрхтэй багтай байх тохиолдол байжээ.

Самурай нарын дундах гомосекс. Түүхчид самурай нарын дунд гомосексийн үзэгдэл байсан гэдэг. Дундад зуунаас XIX зууныг хүртэл Японд сюдо хэмээх зүйлийг сургадаг байсан нь насанд хүрсэн эрэгтэйчүүд болон хөвгүүдийн дунд гомосексийн харилцаа байхыг дэмждэг байв. Үүний цаад зорилго нь залуу самурай нарт үр ашигтай нөлөө үзүүлнэ гэж үздэгт оршиж байжээ. Сюдо нь самурай нарыг эмэгтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болох нь эр хүнийг зөөлөн болгодог гэж үздэг байсан байна.

Гадаад самурай. Анхны гадаад самурай бол Английн аялагч, худалдаачин Уильям Адамс /William Adams/ гэдэг ч үүнийг алдаатай гэдэг бөгөөд түүнийг барууны цорын ганц самурай гэдэг байна. Харин анхны гадаад самурай нь урьд нь боол байсан Африк хүн байсан ба тэрээр Япон цэргийн жанжин Ода Нобунага /Oda Nobugana/-д албан ёсоор үйлчилдэг байжээ. Түүний Япон нэрийг Ясукэ /Yаsuke/ гэдэг байсан байна. Гэхдээ Сэнгоку болон түүнээс өмнөх үеүдэд хүчирхэг газрын эздэд үйлчилж байсан Солонгос, Хятад самурайнууд байсан байж магадгүй гэж үздэг.

Самурайн тоо хэмжээ. Самурай бол цэргийн хүчирхэг, том хүч байсан бөгөөд Японы нийт хүн амын 10 хувийг эзэлдэг байсан гэнэ.

Загвар. Самурай нар нийтлэг байдлаар хувцасладаг олонхоос өмссөн хувцсаараа ялгардаг байсан. Самурай нарын амьдардаг хэсэгт самурай нар зэрэг дэвийг илэрхийлэх өөр өөр малгай өмсдөг бол өдөр тутмын амьдрал болон аялалын үеэр шовгор сүрлэн малгай өмсдөг байна.

Зэвсэг. Мэдээж хэрэг хүн бүр дайчин хүний сүр сүлд хэмээгддэг катана хэмээх урт илдтэй. Мөн жад их хэрэглэдэг байсан. XVI зуунд Япончууд галт зэвсэгтэй танилцсан бөгөөд энэ нь самурай нарт таашаагдсан тохиолдлууд байдаг.

Боловсрол. Самурай нар өндөр боловсролтой хүмүүс байсан. Тэд цэргийн эрдмийн зэрэгцээ уран зохиол, түүх, уран бичлэг, бусад шинжлэх ухаануудыг судалдаг байв.

Харакири буюу амиа хорлох ёс. Самурайн ёс заншил, хүндлэл, үзэл баримтлалаа сэвтүүлсэн самурай нар гэдсээ хүүлж, амиа егүүтгэдэг энэ заншлыг харакири гэж нэрлэдэг ба тэд өөрийгөө шийтгэж байгаа арга хэлбэр болох энэ үйлийг сайн дураараа хийж гүйцэтгэдэг байжээ.

12
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. LastSamurai

    2015/08/26 at 17:49

    Uneheer sonirholtoi zerleg hernee bolovson zorigtoi humuus. Mongoloor bol huduuniihon l gesen ug.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *