Жиргээчдэд зориулагдсан Дэлхийн анхны Твиттер зочид буудал

0

Жиргээчдэд зориулагдсан Дэлхийн анхны Твиттер зочид буудалХэрвээ та амралтаараа ч гэсэн жиргэхгүй байж чаддаггүй хүмүүсийн нэг бол Испаний Магалуф хэмээх амралтын бүсэд байрладаг ЭтСолВейвХаус /@SolWaveHouse/ зочид буудлын тухай нийтлэлийг санал болгож байна. Өдрөөс өдөрт олширч байгаа олон нийтийн сүлжээний хорхойтнуудын тоо хэмжээ болон хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр Испаний сүлжээ зочид буудал Мелиа Хотелз Интернэшнл /Melia Hotels International/-ийн удирдлагууд Дэлхийн анхны Твиттер /Twitter/ зочид буудлыг байгуулахаар шийдсэн байна. Энэхүү зочид буудал нь зочиддоо бусад зочид болон зочид буудлын ажилтнуудтай жиргээ хэмээх 140 хүртэлх тооны тэмдэгтүүдээс бүрдсэн текст мессежээр харилцах боломжийг олгосон ба олон нийтийн сүлжээний сэдэвт зочид буудлын зүрхэнд байрлах СошиалВейв /#SocialWave/ бүсэд ухаалаг гар утас, компьютер, таблетаараа утасгүй интернэтийг сүлжээнд холбогдон Твиттерийн бүртгэлээрээ бүртгүүлснээр СошиалВейвийг ашиглаж бусад зочидтой холбогдож чатлах, зургаа илгээх тэр ч бүү хэл виртуал үнсэлт илгээж сээтэгнэх боломжтой аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *