Google компани өөрсдийн утасны сүлжээг гаргалаа

0

Гүүгл компани өөрсдийн гэсэн утасны сүлжээний үйлчилгээ үзүүлэхээр шийджээ. Дата хэрэглээ ба утасны төлбөрийг бага хэмжээнд барьж байх үүрэн холбооны сүлжээ ба утасгүй сүлжээ хоёрыг холбосон US утасгүй үйлчилгээг Гүүгл компани ийнхүү зах зээлд хамгийн анх гаргалаа.

Google компани өөрсдийн утасны сүлжээг гаргалаа 4

Уг үйлчилгээ нь “Project Fi” нэртэй бөгөөд Гүүгл ухаалаг утастай хэрэглэгчдэд утасгүй сүлжээний холболтыг хийж үйлчилгээгээ өргөтгөснөөс 2 сарын дараа ийнхүү нээлтээ хийж байгаа юм. Гүүгл одоогийн байдлаар хэрэглэгчиддээ сард 20 доллар төлдөг үйлчилгээг санал болгож байгаа ба хэрэглэгчдийн сар тутмын хэрэглээнээс зөвхөн үүрэн холбооны дата хэрэглээний төлбөрийг л авах юм. Дата хэрэглээний гегабайт бүр нь 10 долларын үнэтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэрэглэгч 3GB дата хэрэглээ аваад тухайн сардаа зөвхөн 1 GB датаг нь хэрэглэлээ гэж үзвэл, 20 долларыг нь буцаан олгоно гэсэн үг.

Google компани өөрсдийн утасны сүлжээг гаргалаа 1

Ихэнх үүрэн холбооны компаниуд хэрэглэгчиддээ төлбөрийг нь буцаан олголгүйгээр үлдэгдэл дата хэрэглээгээ дараагийн сардаа хэрэглэх боломжийг олгодог бол Гүүгл компани ийнхүү хэрэглэгчдэд ашигтай хувилбарыг сонгожээ. Project Fi үйлчилгээ нь Nexus 6 маркын утас хэрэглэдэг Америкийн иргэдэд эхлээд хүрэх юм байна.

Google компани өөрсдийн утасны сүлжээг гаргалаа 3

Гүүглээс гаргасан үнэ бусад өрсөлдөгч компаниуд болох Verizon, AT&T, T-Mobile, Sprint-ийн үнэтэй харьцуулахад тийм ч хол зөрүүгүй гарчээ. Ухаалаг утасны 1GB дата хэрэглээ бүхий үйлчилгээний хөлс ойролцоогоор 45-50 долларын үнэтэй. Эдгээр байгууллагууд гэр бүлийн хөнгөлөлтийн үйлчилгээ зэргийг санал болгодгоороо Project Fi-с давуу байж болох юм.

Google компани өөрсдийн утасны сүлжээг гаргалаа 2

T-Mobile компанийн захирал John Legere хэлэхдээ, “Үйлдвэрийн одоогийн байдлыг сэргээх нь Америкийн утасгүй сүлжээний хэрэглэгчид болон манай компанид аль алинд нь ашигтай” гэсэн байна. T-Mobile компани хэрэглэгчдэд шинэ шинэ сонголтуудыг бий болгож, тогтоосон үнэ тарифаа бууруулж эхлээд байна.

Гүүгл компани ихэнхи онлайн үйлчилгээг эзэмшдгийнхээ хувьд цаашдаа ч олон олон ашигтай урамшууллыг хэрэглэгчиддээ үзүүлэх нь дамжиггүй юм. Ингээд Project Fi хэрхэн ажилладгийг хамтдаа сонирхоё.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/04/30 at 15:51

    uuwchteimbee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *