Бидний сайн мэдэх эд зүйлсэд янз бүрийн далд, нууц горимууд байдгийг одоо болтол мэдээгүй явжээ

0

Бид аливаа эд зүйлийг өөрийн мэдрэмжээр, ихэвчлэн өнгөц ханддаг. Тэгэхээр хэдэн жилээр уламжлал болон тогтсон аливаа арга барил буруу байж гэдгийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй. Бидний сайн мэдэх энгийн эд зүйлүүдэд бас өөр хэрэглээ байдгийг тэр болгон таамагладаггүй нь харамсалтай. Яагаад ч юм зохион бүтээгчид нь бидэнд нууц илгээмж үлдээсэн мэт.

Зарим нэг төрлийн ногоо, жимсэн дээр яагаад тоо бүхий кодтой наалт наалдаг, мөн богино долгионы зуухны дууг хэрхэн чимээгүй болгохыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Харин нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж буй. Үүнд дэлхийн хэмжээний эрэгтэй одууд пиджакныхаа доод товчийг яагаад хоорондоо тохиролцсон юм шиг товчлохгүй яваад байна вэ? (та ер нь анзаарсан уу?) гэдэг талаар тайлбарлах болно.

Автомашины удирдлагатай түлхүүр

© VINDI GILL / Youtube

Зарим нэг үйлдвэрлэгчид автомашины удирдлагатай түлхүүртээ машины салоны агаарын солилцоо явуулах нэг горим суурилуулсан байдгаа тэр болгон хэлдэггүй. Үүний тулд түлхүүрний хаалга нээх товчлуур дээр хэдхэн секунд удаан дарна, ингээд цонхнууд нэгэн зэрэг доошилж онгойдог. Мэдээж цонхны механизм удирдлагатай холбогдсон байх ёстой.

 

Ногоо, жимснүүд дээрх наалтууд

© Cinemassacre / Youtube, © GeoBeats Science / Youtube

Наалтан дээрх тоон кодыг жимс, ногоонууд дээр наасан байдаг. Уг наалт өөртөө тухайн бүтээгдэхүүний талаар маш их мэдээлэл агуулна. 4 ширхэг тоо нь тухайн жимс байгалийн цэвэр нөхцөлд ургасныг. 9-өөр эхэлсэн 5 оронтой код байвал органик бус гаралтай гэж ойлгоно. 8-ын тоо нь генийн инженерингийн технологийн оролцоотой гэдгийг илэрхийлж байсан удаатай, гэхдээ үйлдвэрлэгчид энэ тоог ашиглахаас татгалзаж ерөнхий хэрэглээнд ашиглахаар шийджээ.

 

Хумсны мах

© Depositphotos

Үзэмжгүй гэдэг үүднээс авдаг хумсны мах нь үнэндээ маш чухал үүрэгтэй юм. Нэгэн төрлийн “цавуу” гэхэд  буруудахгүй, хумсны ургалтыг зөөлрүүлэх, цааш нян орохоос хамгаална. Хумсны махыг авах асуудал мэргэжилтнүүдийн дунд одоо болтол маргааны сэдэв болсоор л байгаа юм. Хумсны махыг авснаас болж хумсны толь бүхэлдээ өвдөж хүндэрсэн тохиолдлууд цөөнгүй байдаг ажээ.

 

Аяганы ёроолын хонхорхой

© Depositphotos

Ямар ч утгагүй элемент гэж бодохоор: угтаа бол нойтон гадаргуунаас гулсахаас хамгаалж байгаа юм. Чухам энэ л хонхорхойны ачаар аяга нойтон гадаргуу дээр гулсахгүй тогтож чадна.

 

Модон өлгүүр

© Depositphotos, © Depositphotos

Орчин үед модон өлгүүрт хувцсаа өлгөх явдал нь бараг л моод болжээ. Уг нь бол хуванцар болон өөр бусад материалаар хийсэн өлгүүрийг бодвол маш чухал зориулалттай юм. Модон өлгүүр нь (ихэвчлэн хуш мод) үслэг, ноосон эдлэлд өндөглөж үрждэг хортон шавжийг үр дүнтэй үргээдэг.

 

Цагаан гаа

© Depositphotos

Хүмүүсийн ихэнх нь цагаан гааг роллтойгоо цуг иддэг, ингэж идвэл илүү амттай болно гэж боддог бололтой. Үнэн хэрэгтээ цагаан гаа нь төрөл бүрийн хоолны дунд өөр бусад хоол хүнсний амтыг дарж ам цэвэрлэх зориулалттай юм. Ингэснээр олон төрлийн амт холилдохгүй хоолоо бүрэн амтлах боломжтой ажээ.

 

Машины дугуйн хээнүүд дунд байх товгор хэсгүүд

© Allianz Global Assistance Australia / Youtube

Дугуйны энэ товгор хэсгүүд маш чухал үүрэгтэй: дугуйны хээ хэр их элэгдсэн байгааг илэрхийлэх индикатор болно. Хээний голд байгаа баганууд арилсан бол дугуйг солих цаг болжээ хэмээн ойлгоорой.

 

Шүдний сойзны цэнхэр үс

Шүдний сойзны төрөл бүрийн өнгийн үс зүгээр ч нэг маркетинг, дизайны зориулалттай биш юм. Ихэнх тохиолдолд сойзны үс өнгөө алдсан бол шинэ сойзоор солих цаг болжээ гэдгийг илэрхийлж байгаа юм.

 

Богино долгионы зуухны дуу

© How To Do Anything! / Youtube, © Depositphotos

Богино долгионы зуух тохируулсан цаг нь дуусахаар дуугарч мэдэгддэг. Харин зарим нэг загварын богино долгионы зуухны энэ дууг хааж болдог ажээ. Гэхдээ үүнийг олоход амаргүй. Зарим нэг хэрэглэгчид тодорхой загварын богино долгионы зуухны дууг хаахыг заажээ, 2-ын тооны товчлуур дээр хэдэн секундийн турш удаан дарах хэрэгтэй. Харин зарим нэг нь шууд тохиргоогоор нь тохируулна.

 

Бонус: Пиджакны доод товч

© wowcelebritytv / Bauergriffin.com / East News

Улаан хивсний ёслолд хүрэлцэн ирдэг алдартай эрчүүд пиджакныхаа товчийг тэр болгон товчлоод байдаггүйг та анзаарсан уу? Энэ уламжлал VII Эдуард-ын үеэс уламжлалтай гэж ярьцгаадаг. Ирээдүйн хаан ханхүү байхдаа л илүүдэл жингээр шаналж байсан нэгэн, тухайн үеийн моод болоод байсан пиджак, хантаазанд нэг л дасаж өгөхгүй байжээ. Тиймээс өөртөө эвтэйхэн байлгахын тулд доод товчийг нь ер нь л товчлохгүй сул орхино. Британийн хааны ордныхон үүнийг анзаарч ханхүүг хүндлэх үүднээс мөн адил товчлохоо ч больж. Ингээд энэ дүрмийг улс даяараа дагаж мөрддөг болсон гэдэг.

Энэ мэт нууц хэвээр үлдсэн өөр ямар зүйлийг та мэдэх вэ?

5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *