Байгалийн гаралтай энэ тос никотины наалтаас илүүтэй тамхинаас гаргаж чадна

0

Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдгийг бүгд мэднэ.

Сүүлийн хэдэн арван жил тамхинаас гарах түгээмэл арга бол никотины наалт байлаа. Таныг тамхинаас аажим гаргахад тусална. Гэхдээ энэхүү наалт нь биеийг химийн бодисоор хордуулах бөгөөд гаж нөлөө ч бий, жишээ нь дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ.

Өөрийн биеийг элдэв химийн бодисоор хордуулахгүйн тулд дараах энгийн аргаар тамхинаас гарахыг зөвлөж байна.

1. Лаймын шүүс

Шринахирвироттын их сургуулийн судалгааны баг никотины бохь болон лаймын шүүсний тусламжтайгаар тамхинаас гарч байгаа хүмүүст судалгаа хийжээ. Туршилтын явцад лаймын шүүс хэрэглэсэн хүмүүс илүү их үр дүнд хүрч байв. Үүнийг жимсэнд агуулагдах С амин дэмээр тайлбарлах ажээ.

2. Зүү тавиулах

Тамхиа хаях гэж байгаа хүмүүст зүү тохиромжтой гэж үзэж байна. Тамхиа хаяж байгаа энэ үед хүмүүс маш их сэтгэлийн дарамтанд ордог. Зүү тавиулснаар бие тайвширч сэтгэл санаа тамхи сорсонтой адил уужирдаг ажээ.

3. Дасгал

Биеий хүчний дасгал нь стресс тайлах үйлчилгээ үзүүлдэг. Зүү тавиулж байгаатай адил бие суларч, сэтгэл санаа тайвширна. Үүний зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарал тавьснаар өөртөө улам итгэлтэй болдог байна. Өдөрт 10 минут явганаар алхах дасгал хүртэл таны эрүүл мэндэд тустайг мартаж болохгүй.

4. Гипноз

Алдартай гипнозчин Гарри Жонсон “миний харилцагчдын 86% нь анхны сеансаар л тамхинаас гардаг” гэж мэдэгдсэн. Энэ тоо нь эргэлзээтэй ч гэлээ гипноз үнэхээр тамхинаас гарахад тусалдаг болохыг баталсан. Зөвхөн тамхи төдийгүй хар тамхины хамаарлаас гарахад гипноз маш үр дүнтэй байгаа ажээ.

5. Анхаарал

Стандарт аргуудаас илүүтэй анхаарал хандуулах нь илүү үр дүнтэй болох нь судалгаагаар батлагдсан байна. Аажим тамхинаас гарч байгаа тамхичдын амжилтын үзүүлэлт 6 хувьтай байхад анхаарлаа сайжруулах замаар тамхинаас гарч байгаа тамхичдын амжилтын үзүүлэлт 31 хувьтай байжээ.

6. Хар перецийн тос

Никотин судлалын төвөөс хийсэн судалгаагаар хар перецийн тос үнэртэх нь тамхинаас гарахад маш үр дүнтэй байв.

7. Иллэг

Тамхинаас гарахад маш их депресст хүргэдэг. Хөл, гарын иллэг нь депрессийг тайлах, сэтгэл санаа сэргээх үйлчилгээ үзүүлдэг болохыг судалгаагаар баталжээ.

8. Алтан гагнуур

Эмчилгээний ургамал нь эртнээс хэрэглэгдэж эхэлсэн, ядаргаа, стресс тайлахад өргөнөөр хэрэглэдэг. Орчин үеийн шинжлэх ухаан тамхинд донтох өвчнийг анагаахад уг ургамлыг ашиглаж байна. Хулгана дээр хийсэн туршилтаас харахад алтан гагнуурын бэлдмэлээр тарихад тамхинд дургүй болж эхэлжээ.

3
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. А. Инга

    2017/08/25 at 18:22

    xaana bga ym be

  2. Monkhgerel Jargalsaikhan

    2017/08/25 at 20:22

    Ган Зориг

  3. Tumendemberel Aruinbat

    2017/08/25 at 20:54

    une xed we

  4. Dorjkhand Enkhsaruul

    2017/08/26 at 08:15

    haana zarj bnaa vne hed be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *