Залуу насны гоо сайхан төрхийг тань буцаан авчрах шөнийн маск! Ердөө гуравхан орцтой, бодит үр дүнтэй

5

Хэрвээ та өөрийнхөө дутагдалтай тал эсвэл нүдний доорх хөх толбыг мартмаар байгаа бол таныг аврах жорыг бид танилцуулж байна.

Маскыг шөнөдөө тавина, уг арчилгааг долоо хоногтоо нэгээс доошгүй удаа хийж чадвал таны арьс шинэ болж төлжсөн мэт л харагдах болно.

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 х.х нимбэгийн шүүс
  • 1 х.х цэвэр зөгийн бал
  • 1 х.х цэвэр тараг

Таны хийх ёстой зүйл:

Бүх орцуудыг саванд хийж сайтар хутгаарай, орцууд зуурмаг шиг болох ёстой.

Хэрхэн ашиглах вэ:

Оройдоо нүүрэндээ түрхээд 15 минут байлгана.

Цаг болонгуут нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Дараа нь өөрийн чийгшүүлэгч тосоо түрхэнэ.

Өндөр үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол уг арчилгааг долоо хоногтоо 2-4 удаа хийнэ.

 

Зөгийн балны ашиг тус юунд байна вэ?

Зөгийн бал – 100 хувь байгалийн цэвэр гаралтай бол таны дотоод эрүүл мэнд төдийгүй гадаад эрүүл мэндэд ч гэсэн сайнаар нөлөөлнө.

Зөгийн балыг маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг. Зөгийн бал нь хуурай арьсыг чийгшүүлэх, зөөлрүүлэх үйлчилгээтэй. Мөн олон төрлийн арьсны өвчнийг анагаах чадалтай ажээ.

 

Зөгийн бал: Давуу тал болон хэрэглэх аргууд

Арьсыг гуужуулах: эмзэг арьстай эмэгтэйчүүд гэртээ өөрөө маскаа бэлдэж болно – зөгийн бал, бор элсэн чихэр, чидун жимсний тос болон нимбэгийн шүүстэй. Арьсыг цэвэрлэж нөхөн төлжүүлэх үйл явцыг идэвхжүүлдэг байна. Мөн арьсыг зөөлрүүлнэ.

Эпиляци: зөгийн балыг нимбэгийн шүүстэй холиод хэрэгтэй газраа тавина. Үр дүн үнэхээр бахархмаар: таны зөөлөн арьсан дээр ширхэг ч үс үлдэхгүй.

Батганаас үлдсэн сорви арилгана: бага зэргийн зөгийн балыг гэмтсэн арьсан дээрээ тавиад өглөө болтол байлгана, дараа нь сайтар угааж цэвэрлэнэ. Үр дүнг та тун удахгүй харна.

Эрчимтэй чийгшүүлнэ: усанд орж байхдаа багахан хэмжээний сүү болон зөгийн бал нэмээрэй. Таны арьс торго шиг л зөөлхөн болно.

Нарны түлэгдэлтийг эмчилнэ: хэрвээ биеэ хэтэрхий их наранд шарсан бол зөгийн балыг түлэгдсэн газраа түрхээрэй. Өвчнийг намдааж хурдан эдгэнэ.

Хуурайшсан уруулыг аварна: зөгийн балыг бор сахар, чидун жимсний тостой холиод урууландаа түрхээрэй. Байгалийн гаралтай уг бальзам таны уруулыг аварна.

 

Тараг: давуу тал болон хэрэглэх аргууд

Тараг нь сэвх, толбыг багасгах үйлчилгээтэй. Хоёр эсвэл гурван цайны халбага тараг дээр хэдхэн дусал нимбэг эсвэл жүржийн шүүс хийгээд маск бэлдэж болно.

Эдгээр шүүснүүд нь нимбэгийн хүчил агуулдаг тул арьсыг цайруулах үйлчилгээ үзүүлнэ. Нимбэгийн шүүсийг 3-5 дуслаас хэтрүүлж болохгүй, эс бөгөөс нимбэгийн хүчил арьсыг гэмтээх аюултай.

Арьсны нүхийг агшаахын тулд та таргийг нүүрэндээ нимгэхэн түрхээд 10 -15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ. Угаасны дараа багахан чидун жимсний тос түрхээд хөнгөн иллэг хийгээрэй.

Тараг нь үхэжсэн арьсыг гуужуулдаг, мөн хуурай болон эмзэг арьстай хүмүүст нэн тохиромжтой.

Хэрвээ таны нүүрэнд хар толбонууд байдаг бол таргаа будааны гурилтай холиод маск тавиарай. Арьс тань зөөлхөн, гялалзсан эрүүл болно. Тараг нь хүчлийн агууламжтай тул нян, мөөгөнцрийг устгадаг – өөрөөр хэлбэл батга гарах эх сурвалжийг устгадаг байна.

Тараг нь мөн үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тарганд агуулагдах сүүн хүчил нь арьсыг наснаасаа эрт хөгшрөхөөс урьдчилан сэргийлнэ. 1 цайны халбага чидун жимсний тосыг гурван хоолны халбага тарагтай хольж маск тавиарай.

30 минут байлгасны дараа бүлээн усаар нүүрээ угаана. Гурван долоо хоногийн турш уг маскыг тавина.

Та цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүний орцтой маск өөрөө хийж гоо сайхандаа анхаардаг уу эсвэл тусгай бэлэн гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг үү?

11
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2019/03/27 at 17:43

    Dumun Sosorbaram Munkhtsetseg Baigali

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *