
Бяцхан хамелеон өндөгнөөсөө гарсан гэдгээ мэдэхгүй байгаа энэхүү эгдүүтэй байдал нь бидэнд өндгөн дотроо яг ингэж харагддаг байх даа гэсэн гайхалтай бодлыг төрүүлж байна. Пенсилвани мужийн Рийдинг дүүргийн “Канвас Хамелеон” амьтны дэлгүүрийн эзэн энэхүү хамелеон өндөгнөөсөө байгалийн жамаараа хагаран гарч чадаагүй болохоор хагалж тусласан гэжээ. Байгалийн жамаараа хагарна гэдэг нь өөрийнхөө шүдээр гаднах хальсаа эвдэн гарч ирэхийг хэлж байгаа юм. Тус хамелеон өдгөө өөрийн ах эгч хамелеонуудтайгаа аюулгүй амьдарч байна.
Бяцхан хамелеон өөрийгөө өндөгнөөсөө гарсан гэдгээ мэдэхгүй байгаа нь
Дэлгүүрийн эзэн түүнийг өндөгөө хагалахад нь тусласан ба байгалийн жамаараа гарч ирж чадахгүй юм шиг санагдсан учраас хагалж өгчээ.
Өндөг ямар нэгэн байдлаар хажуу талдаа хагарах юм бол хамелеон гарч ирж чадахгүй. Толгой нь нүхнээс хол байсан учраас бүтэн биеэрээ гарч чадаагүй болохоор хагалж гаргасан гэнэ. Өндөгний шарны хүүдий нь тэдний амь насанд аюултай байдаг аж.
Түүнд эх шиг нь хандаж, гараа сунган туслах хэрэг зайлшгүй байсан байна.








Э. Бүжинлхам
2015/06/19 at 09:44
uhaaraachdee hehe