Дэлхийн алдартнуудын дүрийг бүтээсэн жүжигчид

0

Дэлхийн алдартнуудын дүрийг бүтээсэн жүжигчидЖүжигчин хүмүүсийн хувьд Дэлхий дахинд алдартай, суут хүмүүсийн дүрийг бүтээж, дэлгэцнээ амилуулна гэдэг нэр хүндийн хэрэг. Зарим тохиолдолд төдийлөн алдаршаагүй байсан нэгнийг бүтээсэн алдартных нь дүр алдрын оргилд аваачих нь ч бий. Энд бид хүн төрөлхтний түүхэнд сайн саарын аль алинаар нь бичигдэн үлдсэн алдартнууд болон тэдний дүрийг дэлгэцийн урлагт амилуулсан жүжигчдийн тухай мэдээллийг бэлтгэсэн байгаа юм. Та бүхний хувьд сонирхолтой нийтлэл болж чадсан гэдэгт эргэлзэхгүй байна.


Заан хүн /Elephant Man/ хочит Жосеф Меррик /Joseph Merrick/ болон түүний дүрийг бүтээсэн Английн жүжигчин Жон Харт /John Hurt/

The Killing Fields кинонд Пулицерын шагналт Америкийн сэтгүүлч Сидней Шанберг /Sydney Schanberg/-ийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Сэм Вотерстон /Sam Waterston/


Out of Africa кинонд Данийн зохиолч Карен Бликсен /Karen Blixen/-ий дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Мерил Стрип /Meryl Streep/


Born on the Fourth of July кинонд Вьетнамын дайны ахмад дайчин Рон Ковик /Ron Kovic/-ын дүрийг бүтээсэн Том Круз /Tom Cruise/


The Doors кинонд Америкийн ая зохиогч Жим Моррисон /Jim Morrison/-ы дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Вал Килмер /Val Kilmer/


Modigliani кинонд Италийн зураач, уран барималч Амедeо Модиглиани /Amedeo Modigliani/-гийн дүрийг бүтээсэн Куба-Америкийн жүжигчин Энди Гарсия /Andy Garcia/


Modigliani кинонд Францын зураач Жеанне Хебутерне /Jeanne Hebuterne/-гийн дүрийг бүтээсэн Францын жүжигчин Эльза Зилберштейн /Elsa Zylberstein/


Modigliani кинонд Испаний зураач Пабло Пикассо /Pablo Picasso/-гийн дүрийг бүтээсэн Английн жүжигчин Омид Джалили /Omid Djalili/

Ray кинонд Америкийн ая зохиогч, дуучин Рэй Чарльз /Ray Charles/-ын дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Жейми Фокс /Jamie Foxx/

Bonnie and Clyde кинонд Америкийн алдартай гэмт хэрэгтэн хос Бонни /Bonnie/, Клайд /Clyde/ нарын дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Варрен Битти /Warren Beatty/, Фейи Дюневей /Faye Dunaway/ нар


Dalida кинонд Итали дуучин Далида /Dalida/-гийн дүрийг бүтээсэн Италийн жүжигчин Сабрина Ферилли /Sabrina Ferilli/


The Sea Inside кинонд Испаний зохиолч, загасчин Рамон Сампедро /Ramon Sampedro/-гийн дүрийг бүтээсэн Испаний жүжигчин Жавиер Бардем /Javier Bardem/


Sid and Nancy кинонд Английн басс гитарчин, дуучин Сид Вишес /Sid Vicious/-ийн дүрийг бүтээсэн Английн жүжигчин Гари Олдман /Gary Oldman/, Сидийн найз бүсгүй Нэнси Спанжен /Nancy Spungen/-ы дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Хлое Вебб /Chloe Webb/ нар


Immortal Beloved кинонд Германы хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен /Ludwig van Beethoven/-ы дүрийг бүтээсэн Английн жүжигчин Гари Олдман /Gary Oldman/


The Butler кинонд АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди /John F. Kennedy/-гийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Жеймс Марсден /James Marsden/, тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди /Jacquiline Kennedy/-гийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Минка Келли /Minka Kelly/


Behind the Candelabra кинонд Америкийн төгөлдөр хуурч Либераче /Liberace/-гийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Майкл Дуглас /Michael Douglas/, Либерачегийн эсрэг заргалдсан гэдгээрээ алдартай Скотт Торсон /Scott Thorson/-ы дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Мэтт Дэмон /Matt Damon/


All Is by My Side кинонд Америкийн дуучин Жими Хендрикс /Jimi Hendrix/-ийн дүрийг бүтээсэн Америкийн реппэр, жүжигчин Андре Бенжамин /Andre Benjamin/


42 кинонд Америкийн бейсболын тоглогч Жеки Робинсон /Jackie Robinson/-ы дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Чедвик Бозман /Chadwick Boseman/


The Social Network кинонд Фейсбүүк /Facebook/-ийг үндэслэгч Марк Зукерберг /Mark Zuckerberg/-ийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Жесси Айзенберг /Jesse Eisenberg/


La Vie en Rose кинонд Францын дуучин Эдит Пиаф /Edith Piaf/-ын дүрийг бүтээсэн Францын жүжигчин Марион Котиллард /Marion Cotillard/


The Intouchables кинонд Францын бизнесмэн Филиппе Поззо ди Борго /Philippe Pozzo di Borgo/-гийн дүрийг бүтээсэн Францын жүжигчин Француа Клюзе /Francios Cluzet/


Гагарин. Первый в космосе кинонд Оросын сансрын нисгэгч Юрий Гагарины дүрийг бүтээсэн Оросын жүжигчин Ярослав Жалкин


Lincoln кинонд АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн /Abraham Lincoln/-ы дүрийг бүтээсэн Английн жүжигчин Даниел Дей-Левайс /Daniel Day-Lewis/


The Iron Lady кинонд Британий улс төрч Маргарет Тэтчер /Margaret Thatcher/-ийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Мерил Стрип /Meryl Streep/


K-19: The Widowmaker кинонд Оросын шумбагч завины багийн гишүүн Николай Владимирович Затеевын дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Харрисон Форд /Harrison Ford/


My Week with Marilyn кинонд Америкийн жүжигчин Мэрилин Монро /Marilyn Monroe/-гийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Мишель Уильямс /Michelle Williams/


Invictus кинонд Өмнөд Африкын ерөнхийлөгч Нелсон Мендела /Nelson Mandela/-гийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Морган Фриман /Morgan Freeman/


Hitchcock кинонд Английн кино найруулагч Алфред Хичкок /Alfred Hitchcock/-ын дүрийг бүтээсэн Уэльсын жүжигчин Энтони Хопкинс /Anthony Hopkins/


Америкийн боксчин Жеймс Брэддок /James Braddock/-ын дүрийг бүтээсэн Шинэ Зеландын жүжигчин Рассел Кроу /Russell Crowe/


Johnny D. кинонд Америкийн банкны дээрэмчин Жон Диллинжер /John Dillinger/-ийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Жонни Депп /Johnny Depp/


Jobs кинонд Apple корпорацийг үндэслэгч Стив Жобс /Steve Jobs/-ын дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Эштон Катчер /Ashton Kutcher/


Высоцкий. Спасибо, что живой кинонд ЗХУ-ын дуучин Владимир Высоцкийгийн дүрийг бүтээсэн Оросын жүжигчин Сергей Безруков


Hachi: A Dog’s Tale кинонд Хачико /Hachiko/ нэртэй үнэнч нохойн дүрийг нохой


Che кинонд Аргентины марксист хувьгалч Эрнесто Че Гевара /Ernesto Che Guevara/-гийн дүрийг бүтээсэн Пуэрто-Рикагийн жүжигчин Бенисио дель Торо /Benicio del Toro/


1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/19 at 10:20

    bugd duree sain gargasan shuu uzeegui olon goe kino bn uznee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *