Биеийнхээ эдгээр хэсгүүдэд гараараа хэзээ ч хүрж болохгүй!

0

Иймэрхүү зүйлсийг байнга бодоод байх шаардлагагүй ч гэлээ яг үнэндээ нэг газраасаа нөгөө газар луу микроб болон бактер зөөгөөд байхгүйн тулд гараараа тодорхой газрууддаа хүрэхээс зайлсхийж байх хэрэгтэй.

Бага байхаас л эцэг эх, томчуул зааж сургасан, одоо бол өдөр тутам хийж заншсан гараа тогтмол угаах нь ариун цэврийн хамгийн эхэнд бичигдэх энгийн дүрмүүдийн нэг. Яг юутай холбоотой вэ гэвэл эхний ээлжинд бид өдрийн турш тоолж баршгүй их зүйлсэд хүрж, барьж байдаг. Харин эдгээр зүйлс дээр олон төрлийн нян бактер наалдсан байдаг юм. Тиймээс хувийн ариун цэврээ сахихгүй бол, гарт наалдсан нянгууд цааш явсаар бидний бие организм дотор орж олон төрлийн өвчний эх үүсвэр болдог байна.

Тэгэхээр яг биеийн аль хэсгүүддээ хүрэхээс зайлсхийх вэ?  Ер нь тэгээд хүрчихвэл юу болох вэ?

Гараа угаах ер нь яагаад чухал юм бэ?

10-р сарын 15-ны өдрийг ЮНИСЕФ (НҮБ-ын хүүхдийн сан, англиар United Nations International Children‘s Emergency Fund) Дэлхийн цэвэр гарын өдөр гэж зарласан. Уг санаачлага нь хүн амын гар угаалтын талаарх мэдлэгийн түвшинг ахиулах зорилготой эхэлж байжээ. Ингэснээр энэ асуудлыг чухалчилж хүлээж авахад нөлөөлж анхаарал татаж ихэлсэн юм.

Магадгүй та өөрийгөө энэ тал дээр ямар ч асуудалгүй, хувийн ариун цэвэртээ маш сайн анхаарал хандуулдаг, хангалттай цэвэрч хүн гэж бодож байж болох юм.

Гэхдээ шийдвэр гаргахааса өмнө, таны хүрж буй зүйлс бүгд цэвэр болов үү? гэдгийг бодоод үзээрэй.

Жишээ нь та өдөржин компьютер дээр ажилладаг бол, товчлуурын завсар дахь нянгууд маш хялбархан ам руу тань орох боломжтой юм. Таны оффис маш цэвэрхэн гэж өөрийгөө тайвшруулаад ч хэрэггүй. Микроб нянгууд агаарт ч дэгдэж байдаг тул үүнийг бид яагаад ч хянах боломжгүй юм.

 

1. Нүд

Бидний хамгийн чухал мэдрэхүй бол нүд юм. Бидний нүдтэй холбоотой өвчин халдварыг эмчлэхэд маш их цаг хугацаа орж, хүндрэл үүсдэг.

Бид өөрсдөө ухамсарлахгүйгээр маш олон удаа, нүдэндээ гараа хүргэх, нүдээ нухах нь дадал болсон байдаг. Эсвэл нүдэнд орсон сормуус, бохирыг гаргах гэх мэт. Ямар ч байсан энэ алдааг бид байнга л гаргаж байдаг.

Толгойноосоо хэзээ ч гаргаж мартаад хэрэггүй зарим зөвлөмжүүдээс дурдахад:

Нүүрэндээ хүрэхээс өмнө (ялангуяа нүдэндээ) байнга гараа угаах хэрэгтэй. Нүдэнд орсон сормуусаа авахдаа эсвэл нулимсаа арчихдаа салфетка хэрэглэх нь зохистой.

Линз зүүдэг бол илүү анхааралтай байх хэрэгтэй. Зөв тайлж /гаргах болон хийж/ зүүж сурсан байх хэрэгтэй, хэрэв эргэлзэж байвал өөрийн эмчээсээ эсвэл авсан газраасаа асууж тодруулах шаардлагатай. Өдөржин зүүсэн линзээ орой ирээд ядраад шууд л тайлаад амармаар санагддаг ч, линзний цэвэрлэх үйл ажиллагааг хэзээ ч орхигдуулж болохгүй. Учир нь линз хийж хадгалдаг ус нь, бактер/нянг устгадаггүй юм. Тэрээр зөвхөн гадаргууг л өнгөцхөн цэвэрлэдэг юм.

Гараа бүлээн ус болон энгийн хатуу савангаар угаах хэрэгтэй. Шингэн шахмал саван бол гаран дээр хамгаалалтын олон төрлийн химийн давхарга үлдээдэг учир линзэнд орчих магадлалтай. Эцэст нь таны линзний хэрэглэх хугацаа нь эдгээр зүйлс олон болж өрнөх нь насжилтыг хамаагүй багасгадаг. Бид өөрсдөө хэрэглээг нь багасгадаг байх нь.

 

2. Хувийн, нууц хэсгүүд

Хувийн, нууц хэсгүүд гэхээр л цаанаасаа шууд ойлгомжтой: тэр хавьдаа хүрэхээсээ өмнө, хувийн ариун цэврээ сайжруулах хэрэгтэй.

Очиж наалдсан микроб болон бактерууд төрөл бүрийн халдвар үүсгэдэг. Энэ хэсэг маань өөрөө чийглэг, өөрсдийн бичил организмууд байдаг учир гадны биет организмтай тулгарах үед ноцтой асуудал үүсэх магадлалтай.

Эмэгтэйчүүдийн дундах нийтлэг алдаа нь хэтэрхий их хичээх асуудал юм. Байнгын цэвэр цэмцгэр байдал хүсэх нь байнгын ус болон саван хэрэглэхээс гадна бас тусгай зориулалтын төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэхэд хүргэдэг. Энэ бүх хэрэглээгээ чадах хэмжээгээрээ багасгах хэрэгтэй гэж зөвлөж байна.

 

3. Чих

Гараараа чихэндээ хүртэл хүрэхээс зайлсхийх хэрэгтэй (маажих, хумсаа хүргэх талаар яриад ч хэрэггүй). Ийм үйлдлүүд чихний дотор гэмтэл, шалбархай үүсгэдэг бөгөөд дараа нь чихний дотор халдвар орчихдог байна.

Нэгт, бидний чихэнд байнга хулхи байдаг гэдгийг мартаж болохгүй. Тэрээр чихийг нянгаас хамгаалах үүрэгтэй юм. Тиймээс бүгдийг нь цэвэрлэж үгүй болгохоос зайлсхийх хэрэгтэй бөгөөд хэтэрхий их хуримтлагдсан санагдаад байвал эмч дээр очиж цэвэрлүүлэх боломжтой гэдгийг битгий мартаарай. Эмч танд тохирсон зөвлөгөө, аюулгүй арчилгааны талаар зөвлөгөө өгч чихийг тань зөв аюулгүй цэвэрлэж чадна.

 

4. Нүүр

Нүүрэндээ хүрэхгүй байхыг бас хичээх хэрэгтэй. Мэдээж энэ үйлдлийг бид байнга өөрийн мэдэлгүй хийчихээд байдаг ч гэсэн чадах чинээгээрээ багасгах хэрэгтэй.

Хэд хэдэн шалтгаан бий. Нэгт гарны бохир, нянгууд нүүрний арьсанд хүрч нүх сүвийг битүүрүүлдэг, үүнээс болоод батга болон улайлт өгнө. Тиймээс нүүрэндээ бараг хүрэхгүй байх хэрэгтэй, харин хүрэх үедээ зөвхөн угааж байхдаа л хүрж болно гэсэн үг. Гэхдээ мэдээж гараа угаасныхаа дараа.

Ингээд эцэст нь дахин хэлэхэд, гараараа хүрч болохгүй хэсгүүдээсээ гараа хол байлгахыг бодоорой. Бага болон ноцтой бүх асуудлын эхлэл юм. Тиймээс байнга санаж гараа хянаж явахыг хичээгээрэй.

20
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Нона

    Нона 'Б

    2017/10/25 at 18:42

    Ss pls

  2. ,

  3. Khaliun Adiya

    Khaliun Adiya

    2017/10/26 at 13:50

    meduushtei yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *