Цусны даралт ихсэлтийг хэрхэн хянах вэ: гэрийн нөхцөлд ашиглаж болох 5 хүнс

2

Цусны өндөр даралтын анагаахын нэр томьёо нь гипортони – зүрх судасны заналт дайсан.

Артерийн судас зузаарч цусны хөдөлгөөнд саад учруулдаг. Зүрх бие эрхтэн, эд эсүүдэд цусаа хангалттай хүргэхийн тулд хэтэрхий их ачаалалтай ажиллаж байгаагийн улмаас цусны даралт ихэсдэг байна.

Энэ бүгдийн үр дагаварт нь зүрхний булчин суларна, тэр ч бүү хэл бөөр, тархи, түрүү булчирхайн үйл ажиллагаа ч муудна.

Цаг хугацаанд нь арга хэмжээ авч чадвал энэ бүх өвчлөлөөс урьдчилан сэргийлж болно. Цусны даралт бууруулах үйлчилгээтэй хоол хүнс байх бөгөөд тогтмол хэрэглэж заншвал цусны даралтыг тодорхой хэмжээнд барьж болно.

Гэхдээ эмчийн хяналтаас гарахгүй гэдгийг анхаараарай.

Өнөөдөр та бүхэндээ цусны даралтыг тогтворжуулах эмчилгээнд тус болох 5 хүнсийг танилцуулж байна.

1. Базилик

Цусны өндөр даралт болон базилик

Базиликийн ханд нь шээс хөөх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж цусны даралт тогтворжуулна.

Базилик нь биеэс шингэнийг богино хугацаанд гадагшлуулдаг, ингэснээр бие дэх натрийн хэмжээ эрс багасна, өөрөөр хэлбэл цусны даралтын үндсэн эх сурвалжийг бууруулдаг ажээ.

Орц:

  • 1 ц.х шинэхэн базилик (5 г)
  • 1 стакан буюу 250 мл ус

Бэлдэх арга:

  • Усаа гал дээр тавьж буцлангуут нь базиликаа нэмнэ.
  • Галаас авч таглаад 10 минут хандална.

Хэрэглэх арга:

  • Өдөрт 2-3 аяга ууна, долоо хоногтоо 3-аас багагүй удаа.

 

2. Цинамон

Цинамон – эфирийн тосоор маш баялаг, антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх амтлагч. Мөн цусны эргэлтийг сайжруулж цусны даралт тогтворжуулна.

Чихрийн шижинтэй бөгөөд цусны даралт нь ихэсдэг хүмүүст санал болгодог жор юм.

Орц:

  • 1 ц.х халбага нунтаг цинамон (5 г)
  • 1 стакан ус (250 мл)

Бэлдэх арга:

  • Буцалсан стакан усанд цинамоноо хийж таглаад 10 минут хандална.

Хэрэглэх арга:

  • Өглөө өлөн дээрээ нэг стакан ууна (хүсвэл үдээш хойш тал стакан ууж болно).

 

3. Кардамон

Мэдрэлийн системд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ цусны даралт тогтворжуулна.

Эрдэс бодис нь натрийн хэмжээг багасгаж цусны эргэлийг эрчимжүүлдэг байна.

Орц:

  • 1 ц.х кардамон (5 г)
  • 1 стакан ус (250 мл)

Бэлдэх арга:

  • Стакантай усанд кардамоноо хийж гал дээр тавина.
  • Буцлангуут нь галаас авч 5-10 минут тасалгааны хэмд хандалж орхино.
  • Шүүгээд ууж болно.

Хэрэглэх арга:

  • Өдөрт 2-3 аяга хоолны дараа ууна.

 

4. Маалингын үр

Тосны хүчил Омега-3-ын агууламж өндөртэй, амино хүчил, ширхэглэгээр баялаг тул зүрх-судасны архаг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Цусан дахь холестерины хэмжээг хянаж цусны даралтыг тогтворжуулна. Зүрхний шигдээс, атеросклероз болон бусад аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх ажээ.

Орц:

  • 1 х.х маалингын үр (10 г)
  • ½ стакан ус (125 мл)

Бэлдэх арга:

  • Халбага маалингын үрийг тал стакан халуун усанд хийж хонуулна.
  • Дараа өглөө нь өтгөн бэлдмэл бий болсон байх бөгөөд шүүж аваарай.

Хэрэглэх арга:

  • Өлөн дээрээ өглөө болгон ууна.
  • Амт нэмэхийг хүсвэл нимбэгийн шүүс нэмж болно.

 

5. Цагаан гаа

Цагаан гаа нь цусны даралттай тэмцэх уламжлалт эмчилгээ. Цус шингэлэх болон судас тэлэх үйлчилгээтэй тул цусны эргэлтийг бүрэн хангана.

Антиоксидант, хүнсний ширхэглэгээр баялаг төдийгүй амин дэм, эрдэс бодисын агууламж өндөртэй учраас биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ.

Орц:

  • 1 ц.х үрсэн цагаан гаа (5 г)
  • 1 стакан ус (250 мл)

Бэлдэх арга:

  • Саванд усаа хийгээд гал дээр тавина.
  • Буцалгаад үрсэн цагаан гааг нэмж галаа багасгаад 2 минут орхино.
  • Галаас авч хандалж хөргөнө.

Хэрэглэх арга:

  • Ундааг шүүгээд өлөн дээрээ ууна.
  • Тэр өдрөө дахин 1-2 стаканыг хоолны дараа ууна.

Таны цусны даралт өндөр үү? Эсвэл ойр дотны хэн нэгэн ийм өвчнөөр шаналж байна уу? Хэрвээ энэ талаар санаа зовох зүйл байгаа бол дээр дурдсан жоруудыг туршиж үзнэ үү. Байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн учраас гаж нөлөө байхгүй.

Хэрвээ эмийн эмчилгээ хийж байгаа бол жорыг хэрэглэхээс өмнө эмчтэйгээ заавал зөвлөөрэй.

Эх сурвалж

7
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Но На

    Но На

    2018/02/16 at 16:56

    Maral Agaiyn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *