Толгойн өвчнөөр шаналдаг хүмүүс яагаад усан үзмийн шүүс уух хэрэгтэй вэ?

3

Толгой нь өвддөг хүн болгон л энэхүү шаналгаатай өвчний зовлонг сайн ойлгоно. Ихэнх өвчлөлийн үед дагалдах шинж тэмдгүүд болох огих, бөөлжих, гэрэлд хэт мэдрэг байх, дуу чимээнд дургүй байх гэх сөрөг нөлөө бас бий. Энэ өвчин хэдэн цагаас хэдэн өдрийн турш зовоодог бөгөөд маш аюултай байж болох юм. Толгойн өвчин эхлэх тухай анхааруулсан олон шинж тэмдэг байх бөгөөд эдгээр нь: өтгөн хатах, уур уцаартай болох, хоолонд хэт дурлах, депресс, суулгалт, хүзүү хөших зэрэг билээ.

Таны идэж байгаа хоол хүнс толгойн өвчний шалтгаан болох тохиолдол маш их. Хэрвээ таны толгой өвддөг бол эмчтэй зөвлөж гол шалтгааныг мэдэж авах хэрэгтэй ба түүнээс салах арга замыг мэдэж авах хэрэгтэй.

Химийн болон байгалийн гаралтай шалтгаан

Эмнэлгийн мэдээллээр ихэнх толгой нь өвддөг хүмүүсийн тархины химийн бодисын тэнцвэр алдагдсан байдаг гэнэ. Илүү тодорхой хэлбэл тэдний тархин дахь серотины хэмжээ бага байдгаас хүчтэй өвддөг байна. Бусад шалтгаан нь архи, шоколад, хоол дутагдах, кофейн, стресс зэрэг болно.

Хоол хүнсний шалтгаан

Та хоол идмээр санагдах үед хүний биеийг хянаж байдаг хэрэгтэй тэжээллэг зүйлийг авч чадахгүй өнгөрөөдөг байна. Толгойн өвчний хувьд энэ нь рибофлавин болон эсвэл B12 ихээр дутагдсанаас үүснэ. Хэрвээ хүн рибофлавин тогтмол хэрэглэж байвал толгойн өвчин 50% буурна гэсэн шинжлэх ухааны судалгаа бий.

Яагаад усан үзмийн шүүс толгойн өвчинд сайн байдаг вэ?

Дарс хүний толгойн өвчний бас нэг шалтгаан болж болох ч усан үзмийн шүүс нь толгойн өвчин дарах, өвчин бий болох зэрэгт үр дүнтэй зүйл юм. Усан үзэм нь С витамин болон В12, рибофлавинаар баялаг байдаг. Тиймээс энэ шүүс толгойн өвчинд сайн байдаг нь нууц зүйл биш юм. Үүнээс гадна биеийн бусад эрхтэнд ч сайн нөлөөтэй ба жишээ нь: элэгний үйл ажиллагаанд маш сайн гэдэг.

Дэлгүүрт зарж байгаа жирийн усан үзмийн шүүс гэсэн зүйлээс зайлсхийж байх хэрэгтэй ба тэнд рибофлавин маш бага хэмжээгээр байдаг, эсвэл бүр огт байхгүй юм. Мөн их хэмжээний сахар нэмсэн байдаг нь бас нэг сөрөг тал нь. Тиймээс үр дүнтэй байхын тулд натурал-байгалийн гаралтай усан үзмийн шүүс уух хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд усан үзмийн шүүс хийх арга

Эхлээд усан үзмээ ишнээс нь салгана. Сайн угаах ба урсгал, гоожуурын усанд угааж хэрэглэх нь илүү үр дүнтэй. Саванд хийгээд дунд зэргийн хүчтэй галаар 10 минут орчим бэлтгэнэ. Хэрвээ усан үзэм бөөгнөрч байвал төмс нухагчаар нухаж болно.

Аяга болон бусад саванд шүүж хийнэ. Хэрвээ та шүүхдээ бинт хэрэглэдэг бол аяганд хийхийн өмнө хоёр удаа шүүгээрэй. Усан үзэм болон шүүсэн зүйлээ дахин хэрэглэхгүй. Усан үзмийн шүүсээ хөргөгчинд хадгална. Гэрийн усан үзмийн шүүсээр цангаагаа тайлаарай.

9
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. П. Отгонгэрэл

    П. Отгонгэрэл

    2018/08/11 at 10:50

    Purevdorj Oyungerel

  2. Б. Номинзул

    Б. Номинзул

    2018/08/11 at 20:11

    Lhamaa Battsend

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *