Зурхайн ордууд хэдэн насандаа гэр бүл зохиовол хамгийн тохиромжтой вэ?

3

Гэр бүл болох, хүүхэд гаргахад хамгийн тохиромжтой насыг эрдэмтэд тодорхойлох гэж олон жил судалж байгаа ч нэгдсэн тодорхой стандарт байхгүй гэдэг үзэл баримтлал дээр тогтоод байна. Хэлбэлзэлтэй буюу “тэдээс тэд хүртэл” гэж явна, яагаад гэвэл бид бүгд чинь хувь хүний онцлогтой хүмүүс шүү дээ.

Зурхайн орд гэр бүл зохиоход бэлэн эсэхийг чиглүүлж өгөх ажээ.

Зурхайн ордоор чиг баримжаа гаргах боломжтой, яагаад гэвэл од эрхсийн байрлалд тухайн онд өөрийн шинж тэмдгээ үлдээсэн байдаг. Ингээд гэр бүл зохиоход бэлэн эсэхийг мэдэж болох нь.

Зурхайн ордууд тэгээд хэзээ гэр бүл зохиовол тохиромжтой вэ?

 

Матар

Хариуцлагатай бас сахилга хүмүүжилтэй Матрынхан хосуудын харилцаа үүсгэх төрөлхийн чадвартай тул 20 нас гэхэд гэр бүл зохиоход бэлэн болсон байдаг.

 

Бумба

Эрх чөлөөт Бумбынхан гэр бүлийн харилцаа зохиохгүй ч байж болно. Тэд эрх чөлөөг эрхэмлэх тул паспорт дээрх тамгатай байхыг нэг их хүсэхгүй. Гэхдээ л гэр бүл зохиох нь зохионо, тэр нь 40 наснаас хойш.

 

Загас

Загасны ордны мэдрэмж тэднийг хуурахгүй, хэрвээ залуу насандаа хайраа олсон бол бүх насаараа хайрлах болно. Тэгэхээр 25-27 насандаа зоригтой хуримаа хийж болох нь.

 

Хонь

Тэвчээргүй Хонинуудын хувьд бүгдийг хурдхан шиг нэг дор шийдэхийг хүснэ! Үүнд гэр бүл зохиох ч орно. Гэхдээ ийм огцом, дүрэлзсэн шийдвэр аз жаргалд хүргэхгүй. Тиймээс 30-35 хүртлээ тайван хүлээх нь дээр шүү.

 

Үхэр

Гадас мэт бат зогсох Үхрийнхэн өөрийнх шигээ үнэ цэнийг баримталдаг тэр л хүнтэй учрахыг хүсдэг: аюулгүй болон тэнцвэрт байдал. Тэд ихэвчлэн 25 насандаа гэр бүл зохиодог байна.

 

Ихэр

Ихрүүд өөрийн биеэ гэр бүл болон уран бүтээлд адил тэнцүү хуваана. Гэхдээ гэр бүл нь нэгдүгээр байрт тавигдах нас нь 30-аас эхлэх ажээ.

 

Мэлхий

Тэд боловсрол эзэмшиж ирээдүйн зам харгуйгаа тодорхойлж чадсан үеэс эхэлж нуувчаасаа гарна. Өөрөөр хэлбэл 22-23 нас. Насны ханиа хайх удаан эрэлд явахгүй учраас бүх зүйл хурдан болж өнгөрдөг.

 

Арслан

Өөрийгөө тод томруунаар илэрхийлэх хүсэлтэй орд. Тэд өөрсдийнхөө хувьд тохиромжтой гэж үзсэн хүн болгоныг хүлээж авахэд бэлэн. Тэр үе нь 30 наснаас хойш эхэлнэ.

 

Охин

Эхлээд ажил төрөлдөө амжилт гаргана, харин дараа нь л хувийн харилцаандаа анхаарал тавьдаг хүмүүс – Охины ордныхны зохион байгуулалт бол энэ. Тэд хуримын ордонд 25-26 насандаа орох болов уу.

 

Жинлүүр

Шийдэмгий бус Жинлүүрийнхэн тэнцвэрт байдлаа олохын тулд нэг бол удаан эргэлзэнэ, нэг бол 20 насандаа шууд л гэр бүл зохионо.

 

Хилэнц

Идэвхтэй, хөдөлгөөнтэй Хилэнцийнхэн хайр дурлалын халуун харилцаанд ордог, орсонтойгоо адилхан хурдан мөхнө. Тэгээд 40 наснаас хойш чухам өөрт хэн хэрэгтэй байгааг л ухаарч эхэлдэг улс.

 

Нум

Тэд гэрийн эзэн, эзэгтэй болохоосоо өмнө эхлээд дэлхийн улс орноор аялж нүд тайлна. 30-аас хойш насандаа л гэр бүлийн харилцаа зохиож эхэлдэг.

Таны хувьд зурхай таарч байна уу? Өөрийнхөө түүхийг бидэнтэй хуваалцаарай. Бидэнд үнэхээр сонирхолтой байна.

10
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2019/01/01 at 13:24

    true true

  2. Б. Мөнхзул

    Б. Мөнхзул

    2019/01/01 at 14:02

    Анухатан Ану bolchihjee

  3. Lee Hi

    Lee Hi

    2019/01/01 at 16:30

    Oroitochihoj…

  4. Би зурхайд итгэдэггүй

    2021/11/06 at 15:11

    Би зурхайд итгэдэггүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *