Нэгдүгээр сар бол цоо шинэ сар, шинэ бодол, шинэ шийдвэр болон шинэ зорилгын эхлэл. Зурхайн ордууд болон тэдгээрийг эрхшээгч од эрхэсүүд энэ сард хоорондоо хүчтэй холбогдох хандлагатай байна. Энэ сар таны амьдралд юу тохиолдохыг доорх мэдээллээс олж уншина уу.

Хонь

Таны ухаалаг, өөдрөг зан чанар энэ сард нааштай үр дүнг авчирна. Та өмнөө зорилго тавьж, шийдвэр гаргах хэрэгтэй болох үед удаан хүсэн хүлээж байсан хайр дурлалтайгаа учирч болзошгүй. Энэ сард багтаж зарим нэг асуудлыг шийдвэрлэхгүй бол мөнгө санхүүгийн асуудалд орж мэднэ. Эрүүл мэнддээ анхаар. Улаан болон цайвар ягаан өнгө энэ сард танд аз авчирна.

 

Үхэр

Таны зөрүүд, уян хатан биш зан чанар хэд хэдэн асуудалд орооцолдуулж мэднэ. Тайван байхыг хичээгээрэй. Энэ сар таны амьдралд олон шинэ өөрчлөлтүүд гарна. Тэдгээр өөрчлөлтүүд эерэг бас сөрөг байна. Мөнгө санхүүгийн боломж бололцоо бага багаар нэмэгдэнэ. Хэрэв та гэрлэсэн эсвэл хэн нэгэнтэй үерхэж байгаа бол хажуу дахь хүндээ гэнэтийн бэлэг барихад тохиромжтой цаг иржээ. Харин та ганц бие бол энэ сард өөртөө анхаарал тавиарай.

 

Ихэр

Энэ сард та сониуч зандаа хөтлөгдөн, шинэ санаа бодож олох болно. Таны эрүүл мэнд болон карьер тогтвортойгоор урагшилна. Гэхдээ санхүүгийн асуудалдаа урьд өмнөхөөсөө илүү анхаарал хандуулаарай. Энэ сард та магадгүй олон хүний сэтгэл зүрхийг татах байх, гэвч цорын ганц хүнд л таны зүрх сэтгэл татагдана. Арслангийн ордын эмэгтэй эсвэл Нумын ордын эрэгтэйтэй ойр байгаарай. Учир нь тэд энэ сарыг илүү сонирхолтой, аз жаргалтай болгоно.

 

Мэлхий

Мэлхийнүүдийн зөрүүд зан чанар энэ сард үр өгөөжөө өгөх бололтой. Ялахын төлөө тэмцэх, хэзээ ч бууж өгөхгүй хандлагын үр дүнд та олон боломжийг бий болгож чадна. Энэ сард өөрийнхөө давуу талыг ашиглаарай. Санхүү болон бусад мөнгөтэй холбоотой асуудал таны хяналтанд байна. Хэрэв та ганц бие бол энэ сард хостой болсны хэрэггүй, харин хэдийнээ хэн нэгэнтэй үерхээд эхэлчихсэн бол та хоёрын дунд үл ойлголцол гарч мэдэхээр байгааг анхаараарай.

 

Арслан

Энэ сар Арслангуудын манлайлах аура хүчтэй идэвхжих болно. Арслангууд энэ сард багтаж хайртай хүндээ хэр хайртайгаа мэдрүүлэхэд хамгийн тохиромжтой. Та сошиал амьдралд хэтэрхий цаг зарцуулж, гэр бүл болон найз нөхөддөө хангалттай анхаарал тавьж чадахгүй байгаа гэдгээ ухамсарлана. Санхүүгийн асуудалд орооцолдож мэдэх бөгөөд карьерийн хувьд уян хатан байх нь.

 

Охин

1-р сарын 3 дахь 7 хоногоос эхлэн Буд гараг ивээлээ хайрлах учир азтай, одтой байна. Иймээс мөнгө төгрөг эсвэл карьертай холбоотой чухал шийдвэрийг сарын 3 дахь 7 хоногоос хойшоо гаргаарай. Олон хүн цугласан газар очих хэрэггүй. Өөрийгөө бүтээлч байхад тусалж, өмнөө шинэ зорилго тавиарай. Хэн нэгний сэтгэлийн хариуг өгөлгүй удах аваас таны амьдралд гурвалжин хайр дурлал бий болж мэдэхээр байгааг анхаарна уу. Энэ сар хар хөх болон улаан хүрэн өнгө танд аз авчирна.

 

Жинлүүр

Энэ сард жинлүүрүүдэд хийж амжуулах ажил их байна. Од эрхэс таныг ивээлдээ авч, муу муухай зүйл тохиолдохоос хамгаалах болно. Мөнгө төгрөг болон бусад санхүүгийн асуудалтай холбоотойгоор шийдвэр гаргахад хүрвэл эхлээд сайтар төвлөрч, бодолхийлэх хэрэгтэйг санаарай. Гадуур гарч цагийг зугаатай өнгөрүүл. 2019 он дөнгөж эхэлж байна шүү дээ. Тиймээс стресс бухимдлаас хол бай. Сугар гарагийн нөлөөгөөр таны хайр сэтгэл болон карьер энэ сард асуудалгүй байх болно. Амьдралынхаа урсгалыг дагахад хангалттай.

 

Хилэнц

Таны аливаа зүйлд итгэлтэй байдаг зан чанар энэ сар амжилт өөд хөтөлнө. Хичээнгүй, тууштай байдлын үр дүнд ямар ч ажлыг хийсэн бай, танд амархан санагдана. Гэвч хэтэрхий дөт замыг сонгох хэрэггүй. Эс бөгөөс та бүгдийг нэг ор алдаж мэднэ. Эрүүл мэнддээ анхаарал хандуул. Энэ сард таны хайр дурлалын асуудал тийм ч таатай байхгүй бололтой. Тод улаан болон хөх ягаан өнгө танд аз авчрах болно.

 

Нум

Нумын ордынхонд баяртай мэдээ дуулгахад, та нар энэ сар үнэхээр азтай, одтой байна. Таны байгалиас заяасан хөгжилтэй зан чанар олон хүнтэй танилцах үндэс болох бөгөөд болж өгвөл хумхын ордын эмэгтэй эсвэл үхрийн ордын эрэгтэйтэй танилцаарай. Харин энэ сар карьер дуусгавар болж мэдэх ч гэлээ, яаран шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Эрүүл мэнд юу юунаас илүү эрхэм чухал зүйл гэдгийг санаарай. Энэ сар бага зардал гаргаж, дараа нь аяллаар явах төлөвлөгөө боловсруулаарай.

 

Матар

Бүтээлч зан чанарынхаа ачаар матрууд энэ сар шинэ зүйлийг хийнэ. Матар сар бол таны төрсөн өдөр гэдгийг мартаж болохгүй. Гэвч төрсөн өдрөө тэмдэглэх үедээ өөрийгөө хянах чадвараа алдах хэрэггүй. Од эрхэс таны карьер болон мөнгө сөнхүүийн асуудалд эерэгээр нөлөөлнө. Хуучин найзууд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ сарын 2 дахь 7 хоногт гэнэтийн уулзалт зохион байгуулаарай. Санчир гараг энэ сар таныг классик хөгжим сонсохыг санал болгож байна.

 

Хумх

Таны зохион байгуулалттай хандлага карьераа илүү амжилтад хүргэх стратегийн бодлого хэрэгжүүлэхэд тусална. Ажлын санал эсвэл гар утсанд тань ирж буй дуудлагад яаралтай хариу өг. Бага багаар карьер тань амжилт өөд тэмүүлнэ. Усан цэнхэр өнгө энэ сард танд аз авчирна. Таагүй мэдрэмжтэй байгааг тань од эрхэс мэдэж байгаа учир энэ сар нээлттэй, бусадтай илэн далангуй ярих чадварт суралцаарай. Нэгэн хэвийн дүрэм журмыг өөрчил, битгий өөрөөсөө ич. Бүх зүйл болж бүтнэ.

 

Загас

Энэ жил танд гадаад явах боломж олдож юуны магад гэдгийг дуулгая. 1-р сард юу хүсэж байгаагаа хөгжимнөөс олж мэдэх боломжтой. Санхүү урьд өмнөхийг бодвол илүү сайжрах хандлагатай байгаагаас гадна мөнгө төгрөгийн тал дээр энэ сард айж, эмээх хэрэггүй. Хэрэв та гэрлэсэн бол хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг хүлээж авна. Харин энэ сарын сүүлийн 7 хоногт эрүүл мэнддээ анхаараарай.

30
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Moojig Moojig

    Moojig Moojig

    2019/01/01 at 15:44

    Алтаннавч Шинэчимэг

  2. Отгон-Үенч Х

    Отгон-Үенч Х

    2019/01/01 at 15:56

    Elberel Enkhbold

  3. Bayarmaa Adyadorj

    Bayarmaa Adyadorj

    2019/01/01 at 21:16

    Goe

  4. Eenii Lhagvasuren

    Eenii Lhagvasuren

    2019/01/01 at 22:06

    meleen buurunhii zurhai blaa?
    yag yuch geh geed bgaam

  5. Мөнхцэцэг Готов

    Мөнхцэцэг Готов

    2019/01/01 at 22:19

    Vzeed aldnaa yadiin?

  6. Dulguun

    Dulguun

    2019/01/01 at 22:51

    Ц. Энхболд

  7. Зулаа Жулиа

    Зулаа Жулиа

    2019/01/01 at 23:12

  8. Bolor Mungu

    Bolor Mungu

    2019/01/02 at 11:05

    Od Odko

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *