Диснейн хүүхэлдэйн киноны дүрүүд ихэвчлэн ээжгүй байдаг нь ямар шалтгаантай холбоотой вэ? Ийм учиртай юм гэж огт бодож байсангүй…

0

Диснейн ертөнцийн гол дүрийн баатрууд ихэвчлэн өнчин байдгийг та анзаарч байсан уу? Хайр дүүрэн гайхалтай түүхийг өгүүлдэг Дисней студийн бүтээлүүдэд ээжгүй өссөн дүрүүд маш олон байдаг ажээ. Манай сайт уншигч танд чухам яагаад ийм олон дүрүүд ээжгүй гардаг талаар нийтлэлийг бэлдлээ.

Диснейн хүүхэлдэйн кинонууд хүүхдэд өсч торних, боловсрох тухай түүхийг өгүүлдэг

Tangled/ Walt Disney Animation Studios

Эх хүн гэдэг хүн бүрийн амьдралд хамгаас чухал хүмүүсийн нэг байдаг билээ. Тэд үр хүүхдэдээ амьдралын тухай үнэтэй зөвлөгөө хайрлаж, халамжилж байдаг бидний амьдралд ирсэн хамгийн сайхан хүмүүсийн нэг. Хүүхэлдэйн кинонд ч ээжүүд яг л энэ хэвээр гардаг. Гэтэл хүний амьдралд ийм том байр суурь эзэлдэг ээжүүд Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаггүй.

Тухайлбал, Бэмби, Үнсгэлжин, Белле зэрэг дүрүүд хүүхэлдэйн киноны эхлэлд ээжээ алддаг эсвэл анхнаасаа ээж нь кинонд огт гардаггүй билээ. Ингээд л аавтайгаа өсч байгаа хүүхдүүдийн дүрүүд их гардаг юм. Харин энэ явдал нь зүгээр ч нэг тохиолдол биш бөгөөд дүрүүдийг ийм амьдралд аваачих тодорхой шалтгаан байдаг аж.

© Beauty and the Beast/Walt Disney Animation Studios, © The Little Mermaid/ Walt Disney Animation Studios

Тус студийн продюсер Дон Хан энэ тухайд, “80-90 минутын урттай байдаг Диснейн хүүхэлдэйн кинонууд ихэвчлэн бяцхан хүүхдүүд өсч торниж байгаа түүхийг өгүүлдэг. Иймээс ч үүрэг хариуцлагатай байдлыг үзэгч хүүхдүүддээ харуулахыг зорьдог. Симба гэрээсээ явсан ч хожим эргэн ирдэг гэдгийг та мэднэ шүү дээ” хэмээн ярьжээ.

© Frozen 2/ Walt Disney Animation Studios, © Brave/ Walt Disney Animation Studios

Frozen хүүхэлдэйн киноны Анна, Элса хоёр, Lilo & Stitch хүүхэлдэйн киноны Лило, Tangled хүүхэлдэйн киноны Рапунзел, Нойрсож буй гоо үзэсгэлэн хүүхэлдэйн киноны Аврора, Аладдин хүүхэлдэйн киноны Аладдин, Жасмин хоёр, The Little Mermaid хүүхэлдэйн киноны Ариел, Цасан гуа ба долоон одой хүүхэлдэйн киноны Цасан гуа гэх мэт олон дүрүүд бага насаа эх хүнгүйгээр өнгөрүүлж, үүрэг хариуцлагыг өөртөө үүрч байдгийг та мэдэх биз ээ.

© Lilo and Stitch/ Walt Disney Animation Studios, © Tarzan/ Walt Disney Animation Studios

Дисней студийн продюсер Дон Хан, “Товчхондоо эцэг эх хоёрыг нь хүүхэлдэйн киноны үйл явдлаас гаргах нь бага насны дүрүүдийг хурдан өсч торниж байгааг харуулахад чухал нөлөөтэй байдаг. Бэмби янзага эхээ алдаад маш хурдан өсч томордог, Белле аавтайгаа өссөн ч түүнээс холдох үедээ үүрэг хариуцлагатай байдал нь нэмэгдэж эхэлдэг гэх мэт шалтгаанаар эцэг эхгүй хүүхдүүдийн түүх гарах нь их байдаг. Өөрөөр хэлбэл богино хугацаанд их түүхийг харуулах нэгэн арга энэ юм” хэмээн тайлбарлажээ.

 

Walt Disney ээжийгээ золгүй байдлаар алдаж байсан

© ASSOCIATED PRESS/East News, © ASSOCIATED PRESS/East News

Мөн тэрбээр Дисней студийн бүтээлүүдэд эх хүний дүр хомс байдаг нь тус студийн үндэслэгч Walt Disney-тэй холбоотой байх магадлалтай хэмээжээ. 1940-өөд онд Walt Disney эцэг эх хоёртоо байшин худалдаж авч өгсөн ч ээж нь гэртээ золгүй байдлаар aмиа алдсан тул тус Дисней студийн бүтээлүүдэд ээж хүний дүр бага гардаг байх гэжээ.

Эх хүн гэдэг аюулгүй байдал, хайр халамжийг илтгэдэг тул гол дүрүүдийг эхгүй болгосноор тэднийг хурдан өсч торних, хүүхэлдэйн киноны зохиолд илүү том үүрэг гүйцэтгэхэд нь тусалдаг ажээ. Магадгүй ийм ч учраас тус студийн бүтээлүүд онцгойрч чаддаг биз ээ.

Таны хувьд Дисней студийн бүтээлүүдэд ээжийн дүр бага гардаг нь ямар шалтгаантай гэж боддог вэ? Эх хүний дүрийг кино зохиолоос хасах нь гол дүрүүдийн амьдралыг бидэнд өөр өнцгөөс харах боломжийг олгодог болов уу?

26
ГайхмаарГайхмаар
15
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *