Хойд Солонгосын талаарх 10 сонирхолтой баримтыг уншсаны дараа тус улс руу аялах хүсэл өөрийн эрхгүй төрнө

0

Дэлхийн өнцөг булан бүрээр аялж хамгийн халуун орноор зугаалж, элдэв сонин хачин газар үзэж харсан ч дахин аялмаар санагдаад байвал танд аяллын нэгэн сонирхолтой хувилбарыг санал болгоё. Тус улс танд гүн сэтгэгдэл үлдээнэ, таны амьдралыг ч өөрчилнө. Бид Хойд Солонгосын тухай ярьж байна – дэлхийн хувьд хаалттай, бас үл мэдэгдэх нууцлаг улсын тухай үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн л юм бичдэг.

Гадаадын хэвлэл мэдээллээр бичээд байгаа зүйлс худал цуурхал уу эсвэл хэтрүүлэг үү? Энэ улсыг өөр өнцгөөс харж үзвэл ямар бол гэж та бодож байсан уу?

Уур амьсгал

Энд ирээд та өвлийн -20 хэмийг мартах болно, мөн тоос шороо, бохир завааныг огт олж харахгүй. Хойд Солонгосын уур амьсгал гайхалтай зөөлөн, жилийн дундаж хэм 10–16 хэмийн хооронд хэлбэлздэг.

 

Эдийн засаг

Хойд Солонгос – төлөвлөгөөт эдийн засагт өөрийн давуу тал байдаг гэдгийг харуулах тод жишээ. Мэдээж энэ улс орны ард ирдэг нь оройн хоолондоо хэрэглэх бяслагаа хэдэн зуун төрлөөс сонгох гэж зовохгүй, гэхдээ эдийн засгийн огцом уналтыг тэд мэдрэхгүй. Бүгдийнх нь амьдралын түвшин адил … даруухан.

 

Аpми

Хойд Солонгосын аpми – улс гүрэндээ хамгийн хүндэтгэлтэй салбар. Аpмийн сүр хүч, амжилтаар бүгд бахархана. Цэpгийн жагсаал нь иргэдийн зүрх сэтгэлийг жинхнээсээ догдлуулж чаддаг ажээ.

 

Улсаас үзүүлэх халамж

Хойд Солонгосын засаг төр хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж дэмждэг. Тийм ч учраас энэ улсад ажиллаж байгаа хүн болгон өдөрт 700 грамм будаа авна гэдэгтээ итгэлтэй байдаг ажээ. Мөн жилдээ хэдэн килограмм мах, хэдэн арван өндөг ч улсаас олгодог. Нэг их зүйл биш байх л даа, гэхдээ л сайхан санагдаж байна.

 

Хуулиар зөвшөөрөгдсөн мaриxуан

Хойд Солонгост синтетик хaр тaмхитай хөл тавиад үзээрэй, бурхан минь! Харин байгалийн гаралтай бол ёстой өөр хэрэг. Цэpэг аpмийнхан нь ердийн тaмхийг орлуулж тaтдаг зүйл.

 

Орон нутгийн интернет

Өглөө сэрээд л ганц мэдээ харья гээд интернет нээтэл шөнийн дотор дэлхий дахинд болж өнгөрсөн үйл явдлын мэдээ ёстой сүрэг зөгий шиг л дaйраад ороод ирэхэд депресстэхээс өөр аргагүй хоцордог нь үнэн биз дээ? Аз жаргалтай Хойд Солонгосчууд ийм асуудлыг мэдэхгүй. Тэд өөрсдийн гэсэн тусгай интернеттэй, мэдээллийн урсгалыг нарийн хянаж зохицуулдаг. Энд “зөв” үзэл бодолд нийцсэн мэдээллийг л цацна, тэгэхээр сэтгэл санааны хямралд орохгүй нь.

 

Гиннесийн номд багтсан шоу

Манай гаригийн хамгийн үзүүштэй, сүртэй шоу жил болгон Хойд Солонгост болдог гэдгийг та мэдэх үү? Жил бүрийн 5-р сарын 1-нд баяр наадмын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагддаг, эдгээрээс дурдвал 100 мянган акробатчин, хөгжимчин зэрэг өөр бусад жүжигчидтэй үзүүлбэр зүй ёсоор орно.

 

Байгаль орчин

Хойд Солонгос – зэрлэг байгальдаа тун чиг хүндэтгэлтэй ханддаг улс. Энгийн ард иргэд, хамгийн гол нь төр засаг нь амьтан, ургамлын аймагт үнэхээр анхаарал болгоомжтой ханддаг ажээ.

 

Амилсан үлгэр

Ганц эвэртийг хармаар санагддаг уу? Гэхдээ ийм морь байдаг гэдэгт нэг л итгэж өгөхгүй. Тэгвэл Хойд Солонгосыг зорь, энд таны эргэлзээ ул мөргүй арилна. Пхеньянд нэгэн сонирхолтой газар байдаг – бусдын ярьсан, мөн тэр газар өлгөөтэй байдаг зурагт итгэвэл ганц эвэртийг харах болно.

 

Хамгийн шилдэг удирдагчид

Дэлхийн улс орнууд өөрсдийн удирдагчаараа бахархаад байх нь ховор. Харин Хойд Солонгосынхон бахархдаг. Энэ улсын ямар ч иргэнээс асууж болно, тэд бодож санах юмгүй л дараах хариултыг танд өгнө – сүүлийн хэдэн арван жилийн удирдагчид бүгд хагас бурхан гэмээр. Бүгд авьяас чадалтай, царайлаг, нүдэнд дулаахан, ухаантай, сайхан сэтгэлтэй, хүнлэг бас халамжтай. Ер нь тэдэнд атаархахаас өөр ажил бидэнд үлдэхгүй нь бололтой.

Танд энэ улсаар аялах хүсвэл төрсөн үү?

18
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *