Францын Van Cleef & Arpels брэндийн гайхамшигтай гоёмсог, тансаг бугуйн цагнууд

0

Францын Van Cleef & Arpels брэндийн гайхамшигтай гоёмсог, тансаг бугуйн цагнууд

Францын үнэт эдлэл, бугуйн цаг, үнэртний алдарт брэнд Van Cleef & Arpels нь өөрсдийн үнэнч шүтэн бишрэгчдээ жинхэнэ гайхамшиг гэж хэлж болох загвар дизайнаараа гайхашруулахыг хэзээ ч мартаж, орхигдуулж байгаагүй билээ. Тус брэндийн үйлдвэрлэн гаргасан бугуйн цаг бүр нь жинхэнэ урлагийн бүтээл байдаг. Van Cleef & Arpels-ын дизайнерууд шинэ бүтээлүүдээ хийх урам зориг, онгод хийморийг дэлхийн хамгийн романтик хот болох Парис хотоос голдуу авдаг ажээ. Тэдний загваруудын зарим нь алдартай зохиол бүтээл, романуудаас сэдэвлэсэн байх нь ч бий. Доор нийтэлсэн зургууд дээрх ер бусын гоёмсог цагнууд бол тус брэндийн хамгийн сүүлийн үеийн шинэ загварууд юм. Энд байгаа Five Weeks in a Balloon цагнаас эхлээд Midnight in Paris хүртэлх бүх цагнууд нь үнэхээр сонгодог бүтээл гэж хэлэхээр гайхамшигтай болсныг та харах болно.Five Weeks in a Balloon Watch
Van Cleef & Arpels-ынхны 2011 оны 1-р сард болох SIHH 2011 шоун дээр танилцуулахаар зэхэж буй Five weeks in a balloon бугуйн цаг нь францын алдарт зохиолч Жюль Верний зохиолоос сэдэвлэгдсэн байна. Цагны гоёмсог нүүр нь танан шигтгэмэл бүхий паалангаар өнгөлсөн байдлаар хийгдсэн ба Занзибарын тэнгэрт хөөрч яваа агаарын бөмбөлгийг дүрсэлжээ. Агаарын бөмбөлөгний зангуу болон нисч байгаа шувуугаар цаг болон минутыг заадаг байна. Цагаан алтаар хийгдсэн энэ цаг матрын арьсан оосортойгоос гадна цагны түгжээ нь мөн адил цагаан алтаар хийгджээ.
[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Pont des Amoureux Watch
Жинхэнэ урлагийн бүтээл Pont des Amoureux бугуйн цаг нь маш онцгой арга барилаар хийгджээ. Цагны нүүрэнд францын Annecy дахь Thiou гол дээр байрладаг алдарт нуман гүүрэн дээр зогсож байгаа эрэгтэй болон эмэгтэй хүнийг дүрсэлсэн нь шүхэр барьсан байдлаар уран нарийн хийгдсэн эмэгтэйн дүрс цагийг харин ардаа цэцэг нуун барьсан эрэгтэйн дүрс минутыг заадаг байна. 12 цаг болоход хосууд уулзах төдийгүй үнсэлцэж байгаа төрхийг харуулах нь энэ цагны хамгийн гайхалтай шийдэл болжээ. Цагаан өнгийн матрын арьсан оосор бүхий 18 каратын цагаан алтан их биетэй Pont des Amoureux цаг нь 116,000 долларын үнэтэй юм.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Butterfly Symphony Watch
Гайхамшигтай гоёмсог Butterfly Symphony бугуйн цаг нь пааландаж урласан хос эрвээхэйгээр нүүрээ чимжээ. Цагны нүүрний төвд цагаан алтан их бие бүхий танан навчистай мод байрлана. Эрвээхэйнүүд цаг болон минутыг заах ба цагны нүүрэнд дүрслэгдсэн араб тоонуудыг гялалзсан гоёмсог очир алмаазнууд улам ч чимж өгсөн байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Journee a Paris Watch
Van Cleef & Arpels-ын Journee a Paris буюу А Day in Paris цагны нүүрэнд гэрлийн хотоор хэрэн явж байгаа бяцхан охиноос эхлээд залуу бүсгүй хүртэл долоон эмэгтэй хүний галбир хөдөлгөөнгүйгээр байрласан мана чулуун дискний цаана хөдөлгөөнт байдлаар дүрслэгджээ. Цагаан болон ягаан алтан их биетэй цагны зүү болоод чимэглэл баримлууд бүгд цагаан болон ягаан алт юм байна. Энэхүү цаг нь 1,200,000 еврогоор үнэлэгдэж байгаа ажээ.

[ XopoM.com ] фотоя
[ XopoM.com ] фото

Midnight in Paris Watch
Парис хотын одод тэнгэрийг харуулсан Midnight in Paris цагны нүүрэн дэх нь эргэлдэгч диск нь Парис хотын тэнгэрт бүтэн жилийн турш үзэгдэх одны ордыг харуулдаг байна. 18 каратын сарнайн өнгөт алтан их бие нь 42 мм-ийн зузаантай ба зурагддаггүй сафир чулуун нүүртэй ажээ. Парис хотын шөнийн тэнгэрийн үзэсгэлэнг бугуйндаа зүүхийг хүсвэл 38,300 фунт стерлинг төлөх хэрэгтэй юм байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. temuujin751

    2010/12/12 at 23:27

    1st nice tsag ain

  2. gamez

    2010/12/13 at 02:47

    nice

  3. turuu_designer

    2010/12/13 at 08:45

    uuuuuuuuuu laitai tsaguud bna

  4. Zetsu_akatsuki

    2010/12/13 at 15:22

    Thh iim tsgatai bolchuul goe ain

  5. moochii

    2010/12/13 at 17:59

    unheer goe goe tsagnuud bna shuu

  6. jerry-man

    2010/12/13 at 18:21

    [size=xx-large]Goy zagvartai tsagnuud bn[/size]

  7. Donjman

    2010/12/13 at 18:56

    heleh yumgvi goy tsagnuud bnoo

  8. ujika

    2010/12/13 at 19:20

    OOO laitai Unen TAs tsagnuud bna.

  9. doogii0118

    2010/12/14 at 08:29

    goe goe

  10. gamez

    2010/12/14 at 09:15

    so nice

  11. aloe

    2010/12/14 at 23:56

    Urlagiin Buteel, aguu

  12. LORENZA

    2011/01/03 at 19:44

    ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)

  13. barnerd

    2011/03/03 at 13:34

    [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадаг [/color][/font][/size]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *