Тэрбумтнуудын тухай хачирхалтай 5 баримт

2

Хөрөнгө мөнгөнд умбасан тэрбумтнуудын тухай гайхалтай гэмээр баримтуудаас хүргэж байна.

5. Тэрбумтнуудын ихэнхи нь эрчүүд

Тэрбумтан болохын тулд та эр хүн байх ёстой. Хүйсээр ялгаварлаж байгаа хэрэг биш шүү. Энэ бол баримт юм. Мэдээж хэд хэдэн эмэгтэйчүүд бий. Walmart-ыг үндэслэгч, 37 тэрбум долларын хөрөнгөтэй Кристи Уолтон гэх мэт. Гэхдээ нийт тэрбумтнуудын 90% нь эрчүүд байдаг. Тэдний 65% нь цагаан арьстан, 60% нь 60-аас дээш настай.

Тэрбумтнуудын тухай хачирхалтай 5 баримт 1

4. “Downtown Abbey” шиг болохыг Хятадууд мөрөөдөж байна

“Downtown Abbey” бол Барууныхны хувьд соёлын шинэ үзэгдэл байсан гэж хэлэхэд болно. Хятадууд ч энэ шоунд дуртай бололтой. Энэхүү цувралд үзүүлдэг англи баячуудын амьдралыг дуурайхыг оролддог хятадууд олон болсон гэнэ. 2015 оны байдлаар Хятадад хамгийн олон тэрбумтнууд тоологдсон нь бараг 600 хүн байна. Баячуудын гэрийн үйлчилгээг удирдаж явуулдаг бойдаа /даамал/ маш их эрэлттэй болжээ. Одоо Хятадад бойдаа бэлтгэдэг тусгай 2 сургууль байна.

Тэрбумтнуудын тухай хачирхалтай 5 баримт 2

3. Жон Д.Рокфеллер 100 жилийн өмнө дэлхийн анхны тэрбумтан болжээ

Энэ хүн гэрийн бойдаа юу хийх ёстойг танд хэлээд өгөх байлаа. 1916 онд Америкийн бизнесмэн Жон Д.Рокфеллер тэрбум долларын хөрөнгө хураасан нь өнөөдрийн ханшаар бараг 30 тэрбум доллар болох юм. АНУ-ын нефтийн 90%-ийг гартаа авсан энэ хүнийг нас барах үед нийт хөрөнгийн хэмжээ нь Америкийн дотоодын үйлдвэрлэлийн 1,5%-ийг эзэлж байжээ. Өнөөгийн хамгийн баян тэрбумтан Билл Гэйтс хөрөнгийнхөө хэмжээг 4 дахин нэмэгдүүлбэл дэлхийн анхны тэрбумтны дайд хүрэх юм.

Тэрбумтнуудын тухай хачирхалтай 5 баримт 3

2. Тэрбумтан төрөх хамгийн таатай үе бол яг одоо цаг

Тэрбумтан болохын тулд баян гэр бүлд төрөөд, хөрөнгийг нь арвижуулан өсгөх хэрэгтэй гэлцэнэ. Гэвч энэ бол эртний явдал. Одоогийн тэрбумтнуудын гуравны хоёр нь бүхнийг тэгээс эхэлж өөрсдийн гараар баялаг бүтээсэн хүмүүс юм. Харин 20 жилийн өмнө ийм тэрбумтнууд 43% байлаа. Дараагийн 5-10 жилд энэ тоо 70% болж өснө гэсэн урьдчилсан таамаг байна. Мөн баячуудын дундаж нас залуужих гэнэ. 2015 онд 40 нас хүрээгүй 46 шинэ тэрбумтан Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтанд бичигдсэн нь дээд амжилт болжээ. Хамгийн залуу тэрбумтан бол Snapchat-ыг хамтран бүтээгч Эван Шпигель. Тэр ердөө 25 настай.

Тэрбумтнуудын тухай хачирхалтай 5 баримт 4

1. Өөрийн хүчээр тэрбумтан болсон хүмүүс буяны хандив өгөх нь элбэг

Хэрэв үнэхээр өчүүхэн бага зүйлээс хөрөнгө босгож, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж тэрбумтан болсон бол хэдхэн зоосоор ч хэн нэгний амьдралыг өөрчилж болдгийг мэдэж таарна. 2014 онд хийсэн судалгаагаар The Giving Pledge сайн санааны байгууллагад тэрбумтнууд 127 удаа гар сунган тусалсан тоо гарчээ. Мөн өөрсдийн хүчээр хөрөнгө цуглуулсан баячууд нь эцэг эхээс өв залгамжилсан хүмүүсийг бодвол илүү мөнгө хандивладаг гэнэ. Энэ нийгэмлэгт Билл Гэйтс, Элон Маск, Дастин Московиц, Марк Цукерберг зэрэг олон тэрбумтнууд бүртгэлтэй байдаг.

Тэрбумтнуудын тухай хачирхалтай 5 баримт 5

25
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. chuk

    2016/10/26 at 16:52

    Uursdiin hucheer terbumtan bolson humuus uneheer baharhaltai. Henii ch haraat bus tsever ooriin huch uhaan hudulmur shingesen bolohoor goyo baidag baih daa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *