Дэлхийн хамгийн алдартай, баян хүмүүсийн нэг болох Илон Маскийг ээж нь хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн бэ?

1

Дэлхийн хамгийн баян хүний ээж бусдаас онцгой нэгэн бөгөөд Илон болон түүний бусад ах, дүүсийг өөрийн стандарт бус аргаар өсгөн хүмүүжүүлжээ.

Мэй Маск гурван хүүхэд, арван гурван ач, зээтэй. Тиймээс хүүхэд хүмүүжлийн тал дээр өөрийн гэсэн арвин их туршлагатай нэгэн ажээ. Тэр орь залуугаараа хүүхэд төрүүлсэн. 31 настайдаа ширүүн ааш авиртай нөхрөөсөө зугтааж ганцаараа хүүхдүүдээ өсгөхөд хүрчээ. Ээжийнхээ үүргийг ч тэрээр сайн гүйцэтгэсэн гэдгийг энд дурьдах хэрэгтэй. Илоноос гадна түүний бусад хүүхэд болох Кимбал, Тоск нар ч амьдралдаа амжилттай яваа. Мэй Маскийн хүүхэд хүмүүжлийн дүрмүүдээс тоймлон хүргэж байна.

Хүүхдүүдийг бүү эрхлүүл

spletnik.ru

Зөв ойлгох хэрэгтэй. Энхрийлж хайрлах, үнэрлэх, биед нь хүрэх зэрэг бүх төрлийн дэмжлэг үүнд хамаарахгүй нь мэдээж. Энэ нь эцэг, эх хүүхдүүдийн дунд зайлшгүй байх ёстой зүйл. Харин ахуйн талын тав тухыг бүрдүүлэх асуудлыг Мей хоёрдугаарт тавьдаг байжээ. Тэр хэрцгий нөхрөөсөө зугтсаны дараа хүүхдүүдтэйгээ их л даруухан амьдарч байсан гэдэг. Тэд шалан дээр гудас дэвсэн унтахын зэрэгцээ бараг дан шошны шөлөөр л хооллодог байсан гэхэд хилсдэхгүй.

Кимбал ч тэр, Тоск ч тэр, Илон ч тэр эд материалын хувьд дутуу хөтүү өсгөлөө гэж гонгинож байсангүй. Үнэндээ Илон одоо хүүхдээсээ юу ч харамладаггүй, бүхнээр хангахыг эрхэмлэдэг нэгэн болжээ.

 

Тэдэнтэй балчир хүүхэд шиг бүү харьц, загнаж зандрах ч хэрэггүй

ampravda.ru

Аль ч насанд нь энэ дүрэм хамаарна. Мэй хүүхдүүд рүүгээ хэзээ ч чичилж байсангүй, тэдэнд өөрийн үзэл бодлоо тулгаж байсангүй, шоолж байсангүй.

 

Гэрийн даалгавар хийсэн эсэхийг нь шалгаж хүүхдүүдээ бүү зовоо, тэдний юу суралцах ёстойг нь бүү заа

esquire.ru

“Миний эцэг, эх биднийг хүмүүжүүлсэн шиг арга барилаар хүмүүжүүлэхийг би хичээсэн: бие даах чадвартай, хөдөлмөрч, уриалагхан байж сурах. Би, миний ах, эгч болон миний хүүхдүүд энэ хүмүүжлээс хожсон л гэж боддог. Бид, миний хүүхдүүд багаасаа хариуцлагатай болж өсөцгөөсөн”.

Тэрээр хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хэзээ ч шалгаж үзээгүй гэдэг. Хэрвээ хүүхдүүд гэрийн даалгавраа хийгээгүй бол өөрсдөө үр дагавраа үүрэг, багаасаа үүнийг мэдрэг. Мөн хүүхдүүдийнхээ коллеж, их сургуулийн сонголтод огт оролцоогүй. Хүүхдүүд бүгд өөрсдөө бие даан бичиг баримтаа бүрдүүлж сургуульд элсэн суралцаж байжээ.

 

Хүүхдүүд юу хүсэж байгаагаа өөрсдөө хэлж гуйж сурах ёстойгоос бус бид тэдэнд санал болгох ёсгүй

rbk.ru

Мэй хүүхдүүддээ өөрийгөө илэрхийлэх чадварыг суулгаж өгчээ: “Хэрвээ дуугүй өнгөрвөл юу ч авахгүй, хоосон л хоцорно. Хэрвээ гуйвал чамд нэг бол үгүй гэж хэлнэ, нэг бол “за” гэсэн нааштай хариу сонсож болох юм”. Хүүхдүүдээ өөрийн хэрэгцээгээ шууд илэрхийлж сургажээ.

 

Хүүхдүүд – хамгийн чухал зүйл: том болсон ч гэсэн тэдэнтэй цагийг цугтаа өнгөрөөж бай

esquire.ru

“Би хүүхдүүдийнхээ төлөө аймшигтай гэрлэлтийг тэвчиж байсан, дараа нь тэднийхээ төлөө салсан”. Гэр бүл өөрийн үнэ цэнийг байнга мэдэрч байх ёстой гэж тэрээр үзэх тул гэр бүлийн цугларалтыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Түүний хүүхдүүд бүгд зав чөлөөгүй, гэхдээ ажил төрлөө зохицуулаад гэр бүлийн цугларалтад заавал очдог.

“Гэр бүлээрээ цугларах сайхан, тэр үед бүгд өөрийн хүссэн зүйлээ хийж чадна. Чи өөрт хайртай хүмүүсийнхээ дунд байхын зэрэгцээ юу хүссэнээ хийж болно. Хэн нэгнийг чи ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн зөв буруу ойлголт бидний дунд байхгүй”.

 

Биеэ зөв авч явах – маш чухал зүйл

esquire.ru

Мей нэг зүйлийг маш чухалд тооцдог: ажил голохгүй хөдөлмөрлөж, сайн үйлс хийх хэрэгтэй. Мөн хүүхэд эелдэг, үр бүтээлтэй байж сурах ёстой. Бусадтай зөв харилцах нь том хүмүүжил. “Хүүхдүүддээ биеэ зөв авч явахыг сургаарай. Хүүхдүүдийн сонголтыг харин өөрсдөд нь хариуцуулж үлдээ” гэжээ.

Таны хүүхдээ хүмүүжүүлэх аргуудаас бусдад хуваалцахыг хүсдэг эерэг, тустай арга юу вэ? Сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

29
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Tuul Tula

    Tuul Tula

    2022/05/13 at 15:54

    Ер бусын зүйл алга

  2. Simp Mishell

    Simp Mishell

    2022/05/13 at 23:20

    Лан Лан

  3. Oyuntuya Dagvatseren

    Oyuntuya Dagvatseren

    2022/05/14 at 07:54

    Mundag eej huuhduuddee mash sain humuujliin tuluvshil suulgaj ugsun baina

  4. Burda Dolgor

    Burda Dolgor

    2022/05/14 at 09:36

    Huuhduudinhuu tuluu hertsgii nuhuruusuu salsan n hamgin zuv shiidel

  5. Адъяа Адъяа

    Адъяа Адъяа

    2022/05/14 at 12:34

    Мундаг ээж бнаа ер хүүхдүүд бусдыг хүндэлж заавал үг сонсох хэрэгтэй өөрт хэрэгтэйг нь авч бусдыг орхи тэгээд гүйцээ

  6. Ariunaa Jaalmaam

    Ariunaa Jaalmaam

    2022/05/14 at 17:30

    Мундаг ээж

  7. зочин

    2022/06/07 at 15:57

    Би бас хүүхдүүдээ заавал хичээлээ хий гэж шахдаггүй бага хүү маань 1-р анги болохоор даалгаварыг нь гардаж хийлгэдэг дунд том хүү нараа хийцэн гэвэл хийсэн л байх гэж итгэдэг шалгадаггүй өөрсдөд нь ч хэлдэг даалгавараа хийхгүй бол чи л хохирно хичээлээ тасалвал чи л хохирно багш чинь юм уу би хохирохгүй өөрөө л мэд гэдэг ямар ч юманд өөрсдийнх нь сонголтыг л дагадаг яахав зөвлөж бол өгдөг тэрнээс өөрийнхөөрөө байлгах гэж хүүхдээ хүчилдэггүй, дан хөвгүүд учраас их хайраар өсгөхийг боддог хүүхдээ зодох нь битгий хэл бараг загнадаггүй дэ тэглээ гээд буруудсан юм алгаа миний 3 хүү ухаантай хүмүүжилтэй сайн хөвгүүд том нь аль хэдийн насанд хүрсэн би хүүгээ хараад буруу хүмүүжүүлээгүй гэдэгтээ бахархалтай л байдаг эх орондоо хийж өгч чадах юм энэ л байна да кк 3 иргэн ч гэсэн зөв хүмүүжээд ирээдүйд айлын 3 ч гэсэн охиныг зовоохгүй байвал эцэг эх болсны хэрэг тэр гэж бодож явдаг да

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *