2021 оны Зэрлэг амьтдын хөгжилтэй гэрэл зураг шалгаруулах тэмцээний хамгийн шилдэг 40 гэрэл зураг тодорчээ

7

2015 онд мэргэжлийн гэрэл зурагчин Paul Joynson-Hicks болон Tom Sullam нарын зэрлэг байгалийн хөгжилтэй талыг хүмүүст таниулан харуулах зорилготойгоор анхлан зохион байгуулж байсан “Зэрлэг амьтдын хөгжилтэй гэрэл зураг шалгаруулах тэмцээн” энэ оны шилдэг 40 гэрэл зургаа нийтэд ил болгожээ. Тус тэмцээнийг зохион байгуулагчдын нэг болох Michelle Wood, “Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа шалтгаанаар байгальд гарч гэрэл зураг авах боломж хомс байсан ч манай тэмцээнд нийт 7000 орчим гэрэл зураг ирсэн. Энэ жилийн тухайд өмнөх жилүүдийнхээс илүү олон төрөл зүйлийн амьтдын гэрэл зураг цугларсан гэдгийг онцлох нь зүйтэй болов уу” хэмээн мэдэгджээ. Манай сайт уншигч танд тус тэмцээний шилдэг 40 гэрэл зургийг хүргэж байна.

1. Сургуульдаа явах цаг боллоо.

 

2. Зун ч дууссан бололтой.

 

3. Нинжа тарвага.

“Шүүрэх гэсэн бүргэд шувууны өөдөөс ичээнийхээ дэргэдээс үсэрч буй тарвага.”

 

4. Миний зургийг дар гэж би чамд зөвшөөрсөн юм уу?

“Түүний зургийг дарах гэж 15 минут араас нь xөөцөлдсөн юм. Тэгээд гэнэт намайг дагаад байгаад анзаараад над руу 3 секунд орчим над руу ширтсэн.”

 

5. Сайн уу

“Бусад дэгдээхийнүүдээсээ салсан нэгэн дэгдээхий зулзаган модны араар ороод Сайн уу гэж байгаа мэт эргэж харж байгаа нь.”

 

6. Даваа гарагийн өглөө.

“Энэхүү хар тодолын зургийг Өмнөд Африкын Rietvlei байгалийн цогцолбор газарт дарсан юм. Яг л даваа гарагийн өглөөг санагдуулам байгаа биз?”

 

7. Хэн нь өндөр үсрэхээ үзэх үү?

 

8. Ноён Инээдэм

“Саарал далайн хавны зулзаганы яг л хүн шиг инээж байгаа зургийг буулгаж чадсандаа баяртай байдаг юм. Энэ л зургийг дарахын тулд далайн чулуутай эрэг дээр олон цаг хэвтэж, тэвчээртэй хүлээсэн. Удаан хүлээсний эцэст далайн эргийн чулуун дээр амрахаар ирсэн энэ бяцхан амьтан инээж байгааг нь дарж чадсан.”

 

9. Сүр жавхлантай боловч хөгтэй бүргэд шувуу.

“Бүргэд шувуу нэг зассан үүрээ хэдэн арван жилээр ашиглаж жил бүр навч, мөчир нэмж байдаг ажээ. Иймээс ч тэд нисч байх явцдаа модны мөчир хугалахдаа тун гаргууд байдаг. Мэдээж бид даваа гарагт ядарсан, залхуутай мэдрэмж дүүрэн байдаг шиг өдрүүд тэдэнд ч бас тохиолддог. Харахад өвдмөөр боловч тэд далавчаа хэдхэн дэвээд л өөр мөчир хугалахаар нисч оддог билээ.”

 

10. Битгий санаа зөв, Аз жаргалыг мэдэр!

“Өглөө эртлэн босч цэцгийн дэлбээн дээр суусан тэмээлзгэнийн төрх яг л инээж байгаа мэт харагдана. Цар тахлаас үүдэлтэйгээр байгальд гарч гэрэл зураг дарах боломж хомс байсан ч энэ тэмээлзгэнэ надад инээмсэглэл бэлэглэж чадсан шүү.”

 

11. Хөл хорионы үе.

“Хөл хорионд орох үед гадуур гарах хүсэл өөрийн эрхгүй төрж байгааг та анзаарсан л биз дээ? Энэ бяцхан элбэнхүүдийн хувьд ч гэрээсээ гарах хүсэл дүүрэн байгаа бололтой.

Тэдний энэхүү зургийг Канадын Онтарио мужид дарсан бөгөөд камераа гаргаж зураг дарах үед тэд зурагчныг ихээр сонирхон харж байсан нь энэ ажээ.”

 

12. Миний хөргийг зураач.

“Залуу бор баавгай зурагчны бyyдалласан голын эрэгт ойролцоо ирж элсийг өөрт таатай байдалд ортол самардаж байгаад хэвтэж байгаа нь энэ. ”

 

13. Хоолойгоо бэлдэж байгаа нь.

“Энэ имж яг л дуулж байгаа мэт харагдаж байсан.”

 

14. Бүжиглэж буй нь.

“Залуу сармагчингийн бүжиглэж буй агшин.”

 

15. Хамгийн гол нь хандлага!

“Эрэгчин гүрвэл өндөрлөг газарт гарч өөрийн эзэмшлийн нутгийг ажиглаж байгаа нь.”

 

16. Ёо!

“Хятадын Юнань мужид энэхүү сармагчны зургийг даржээ.”

 

17. Энэ далайн эрэг дээрх хамгийн халуухан амьтад бол бид.

“East Falkland дахь Volunteer Point эрэг дээрээс энэхүү зургийг даржээ. Гэрэл зурагчин эрэг дээр оцон шувуу хүлээн хэвтэж байх үед тэд уснаас гарч гэрэл зурагчин руу гүйж байсан нь энэ аж.”

 

18. Кофе уухаас өмнө ба уусны дараа

“Зураг дээрх дөнгөж сэрж буй шар шувуу яг л кофе уухаас өмнөх хүн ба уусны дараах эрч хүч дүүрэн нэгний төрхийг санагдуулам харагдах ажээ. Тэд сэрээд удаан хэсэг хугацаанд нойрмоглон зогсож байжээ.”

 

19. Инээж буй могой

“Баруун Энэтхэгт ихээр нутагшсан энэхүү могой нь амаа ийнхүү ангайлгаж өөрийн хүч чадлыг бусдад харуулдаг ажээ. Гэсэн ч хоргүй энэ могойноос айх бус инээмсэглэж байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна.”

 

20. Бөгcөөрөө суугаад, нүүрээрээ газар тулаад, биеэ сэгсрээд, биеэ сунгаад урагшаа.

“Зимбабве улсын Хариба нуурын эрэг дээр аз жаргалтайгаар тоглох зааны зураг.”

 

21. Яаж энэ цонхыг онгойлгох вэ?

“Энэ элбэнх цонхоор орох гэж нилээн их оролдсон. Магадгүй хоол хайсан эсвэл зүгээр л байшин дотор юу байгааг сонирхсон байх.”

 

22. Бүжиглэе.

“Камчаткын бор баавгайн хоёр бамбарууш нэгэнтэйгээ ноцолдон тоглож байгаа нь.”

 

23. Энэ ногоон амьтныг хараач.

 

24. Лимбэчин

“Зурамны үүр манаад хэвтэж байхдаа тэднийг хөгжилдөн тоглож байгааг олж анзаарсан юм.”

 

25. Хөлөө гаргаад.

“Гэрийн маань ойролцоо ургасан хус модны бяцхан хонгилд амьдрах элбэнх гэрийнхээ үүдээр хөлөө гарган сууж байгаа нь.”

 

26. Оцон шувуу.

“Уснаас гарч ирээд хов ярьж буй оцон шувуунууд.”

 

27. Чи надтай яриад байна уу?

“Энэ хоёр тахийн зургийг дарахаар 2 жилийн турш оролдож явсан юм. Тэд цаг үргэлж л камерны өмнө ирээд ийм царай гаргаад зогсчихдог байлаа.”

 

28. Мод тэврэгч.

“Мод үнэрлээд байна уу эсвэл үнсээд байна уу? Юутай ч мод бол сармагчны хувьд амьдралд нь хамгийн чухал зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ.”

 

29. Оройн хоолонд утсан буга иднэ шүү.

“Энэтхэгийн Пааро хэмээн нэрлэгддэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3 эмэгчин бар амьдардаг. Зурагт энэ бар хойд хөл дээрээ босч зогсоод яг л мод өргөөд явж байгаа мэт харагдах аж.”

 

30. Анааш унасан сармагчин

“Нvцгэн модод дамжин тоглох сармагчингуудыг харах тун хөгжилтэй байдаг юм. Зурагт анааш араар нь явж өнгөрөх үед тэр яг л анаашийг унаж байгаа мэт харагдаж байв.”

 

31. Чшш, шартаад бие муу байна.

“Ичээндээ орсон шар шувууг харах үнэхээр хөгжилтэй бас сонирхолтой байдаг. Энэ шар шувуу л гэхэд яг шартчихсан мэт харагдаад байна.”

 

32. Давалгаан дунд.

“Туйлын цагаан баавгай бамбаруушийн хамт Арктикын мөстэй усанд сэлж байгаа нь. Хүйтэн ус руу шумбаад гарч ирж байгаа нь үнэхээр гайхалтай харагддаг юм.”

 

33. Нуугдаж тоглох уу?

 

34. Налж зогссон нь.

“Бяцхан бамбарууш эхийнхээ нурууг налж зогсоод модон дээрх шувуудыг ажиглаж байгаа нь.”

 

35. Тийм ээ, би чадлаа.

“Нэгэн бах мэлхий цэцгийн орой дээр гарсан баяраа тэмдэглэж байгаа нь.”

 

36. Үнсчихмээр зузаан уруултай юм.

“Карибын тэнгисийн Curaçao хэмээх шүрэн арлын ойролцоо энэхүү зургийг даржээ. Эргийн гүехэн усанд амьдрах загасны олон төрөл зүйлийн амьтад усанд шумбаж буй хүнээс үргэж зугтдаггүй ба өөр лүү нь чиглэн хэт их анхаарал хандуулж эхлэх үед л хүнээс дaйждаг аж.”

 

37. Бүжиглэж буй саарал баавгай.

“Хойд Америкийн саарал баавгайг бүжиглэж байгааг та харж байсан уу?”

 

38. Байгальд тавтай морил.

“Макро гэрэл зургийн линзээр дарсан энэхүү зурагт тэрээр яг л байгальд тавтай морил хэмээн даллаж байгаа мэт дүрслэгджээ.”

 

39. Зөрчихлөө…

“Энэ имж хэвлий рүү нь өшиглөх гэж байгаад зөрчихсөн бололтой.”

 

40. Зүгээр л шалгаж байна аа…

“Замби улсын Өмнөд Луангва үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Луангва голын гүүрний дэргэд нэгэн бяцхан сармагчин ийн суух ажээ.”

46
БахархмаарБахархмаар
20
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *