Мөнгөө эд хөрөнгөнд биш харин аялалд зарцуулдаг хүмүүс хамгийн аз жаргалтай байдаг

2

Амьдрал гэдэг бол дурсамж болохоос эд хөрөнгө, материаллаг баялаг биш. Яагаад гэвэл…

Цалин бууж дансанд тань мөнгө орж ирдэг өдөр таны өөрийнхөө карттай ажиллах хугацаа тань Facebook, Instagram… ухах бүх цагийг нийлүүлснээс ч их болдог. Аливаа нэг үнэт зүйл болох хувцас хунар, шинэ загварын пүүз, гоёлын эд хэрэгсэл худалдаж аваад сэтгэл ханах тэрхэн зуурын мэдрэмжийг хамаарал гэж нэрлэж болно.

Мөнгөөр аз жаргал худалдаж авч болно гэдэг үнэн боловч дуртай брэндийнхээ хувцсаа авч мөнгөө үрэхээс илүү амьдралдаа үзэх адал явдал нь илүү юм шүү гэдгийг санах хэрэгтэй.

Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүмүүс хэрэггүй зарлага, худалдан авах хамаарлаасаа зайлсхийх аргыг олсон байдаг байна. Тийм зарлагын оронд эдгээр хүмүүс өөрийн мөнгөө аялал зугаалга, адал явдалд зориулна.

Бид олж байгаа мөнгөө ямар нэг шинэ гуталд биш харин ирээдүйн хөрөнгө оруулалт болгож байвал бидний амьдрал илүү сайхан байх билээ.

Та бодоод үз: Та амьдралынхаа төгсгөлд бусад хүн iPhone 7-той байхад би iPhone Х хэрэглэж байсан гэдгээ санах уу эсвэл таныг хүн болоход тус дэм үзүүлсэн тэр хүмүүстэй харьцаж байсан алтан үеэ дурсах уу?

Судалгаагаар бол мөнгөө адал явдалд биш харин материаллаг зүйл худалдан авахад зарж байсан хүмүүс тэрхүү зүйлээ худалдаж авсныхаа дараахан тухайн зүйлийнхээ үнэ цэнийг багаар үнэлж эхэлдэг байна гэж Хаффингтон Пост-д бичжээ.

Сан-Франциско-гийн Их сургуулийн судлаачид хүмүүс материаллаг зүйл худалдан авах тэрхүү трендэд хэт автах ба дараа нь түүндээ харамсдаг учир бидний амьдралыг бий болгож буй адал явдалд мөнгө зарах нь илүү ашигтай гэдгийг тооцсон байна.

Судалгаанд оролцож байгаа, ямарваа нэгэн дурлан байгаа эд зүйлээ худалдан авах гэж байгаа хүмүүст “адал явдалд хөрөнгө зарах нь илүү ач холбогдолтой юм шүү” гэдгийг судлаачид урьдчилж анхааруулжээ.

Тэрхүү зүйлийг худалдан авах сонирхол хэр их байснаас үл хамааран судалгаанд оролцогчид удалгүй мөнгөө адал явдалд зориулсан бол тэд илүү их аз жаргалыг, илүү урт хугацаагаар амсах байжээ гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Таныг аз жаргалтай болгож байгаа тэр л зүйлдээ ач холбогдол өгөх хэрэгтэй болохоос таныг нэрд гаргаж байгаа зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй.

Корнелийн Их сургуулийн судалгаагаар орчин үеийн хүмүүс худалдан авалт хийхдээ нийгмийн нөлөөгөөр хийдэг бөгөөд жишээ нь үнэт чулуу бүхий цаг гэх мэт нь үнэтэйгээс гадна цаг зуурынх, бусдын анхаарал татах л зүйл байдаг байна.

Хүмүүс үнэтэй эд зүйл, тоглоом, бэлэг зэргээ нэг нэгэндээ өгч солилцох дуртай болжээ. Бид анхнаасаа л нийгмийн харилцаан дунд амьдарч ирсэн болохоор тэрхүү нийгэмд хүчээ авсан сурталчилгааны нөлөөнд автаж худалдаа хийсээр л байна.

Корнелийн их сургуулийн доктор, сэтгэл зүйн профессор Томас Гилович нь аз жаргал болон мөнгөний хоорондох хамаарлыг судалдаг хүн. Тэр хэлэхдээ: бид илүү аз жаргалтай болохын тулд янз бүрийн зүйл худалдан авдаг. Аз жаргалтай ч болдог. Гэхдээ маш богинохон хугацаанд юм шүү. Эхлээд шинэ зүйл маань бидний сонирхлыг татах бол удалгүй түүндээ дасна.

Би таныг нэг зүйл худалдан авахын тулд хэдэн долоо хоног зарцуул гэж байгаа юм биш, таны амьдралд дурсамж болон үлдэх тийм зүйлийг л та хийх хэрэгтэй ба харин нэг, хоёр жил (их удлаа гэхэд)-ийн дараа мундаг анхаарал татах байдлаа алдах тийм зүйлд бүү зориулаасай гэж хэлж байгаа юм гэж Гилович онцлон тэмдэглэж байна.

Бидний адал явдал гэдэг бол бидний материаллаг байдлаас илүү биднийг тодорхойлох зүйл юм. Танд янз бүрийн эд хөрөнгө таалагддаг байж болно. Таныг тодорхойлж байгаа зүйл бол эдгээр эд хөрөнгө гэж та ойлгож болох ч энэ нь таны нэг хэсэг биш юм. Харин таны сэтгэл хөдлөл бол жинхэнэ таны нэг хэсэг. Бид бол бидний олон янзын сэтгэл хөдлөлийн нийлбэр юм.

Үнэ бичсэн цааснаас холдож эргэн тойрон байх дэлхийгээ таниж мэд.

Хэрвээ үйлдвэрлэгчид биднийг гол хэрэглэгчээ гэж үзэж байгаа бол бидэнд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй болжээ.

Бидний олонхи нь хөдөлмөрөөрөө олж авсан мөнгөө аялал зугаалга, боловсрол, уран бүтээлд зарцуулах нь маш чухал гэдгийг ойлгож эхэлж байна.

Судлаачдын үзэж байгаагаар компаниуд иймэрхүү сэтгэлгээний өөрчлөлтийг мэдэрч байж орчин цагийн өрсөлдөөнд тэсч үлдэх боломжтой гэнэ.

Эцсийн дүндээ энэ нь бидний аз жаргалдаа зарцуулж байгаа хөрөнгө оруулалт юм. Бидний амьдралыг чимэх, алтан дурсамж үлдээх, ер бусын адал явдалд хүргэх зүйлд мөнгө зарах хандлага нь үйлдвэрлэгч нарыг өөрчлөхөд хүргэж байгаа нь бид энэ дэлхийд бага ч гэсэн сайн үйл хийж байгаагийн нэг илрэл юм.

Бидэнд хэрэггүй зүйлийг худалдан авах, байхгүй мөнгөө зээлэн байж хэдхэн хоногийн дараа үнэ цэнээ алдах хог новш цуглуулах сонирхлыг бид өөрсдөө бий болгож байдаг.

Миллениумын үе бол худалдан авагч нар дотроос хамгийн их нөлөөтэй бүлэг бөгөөд чухам бидэнд түрийвчнийхээ хувь заяаг шийдэх, ирээдүйн амьдралдаа хөрөнгө оруулах эсэхээ сонгох онцгой боломж бий.

400 доллараар урьд өмнө очиж үзээгүй улсдаа очиж үзэх боломж байхад түүгээр шинэ утас авах ямар хэрэг байна аа? Ирээдүйн зорилготой амьдарч байгаа, сэтгэлгээний аз жаргалтай, хөрөнгө оруулалттай хүмүүс нь янз бүрийн эд материалын сонирхолд автсан хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг юм.

Картанд байгаа мөнгөө тоолох биш харин танд илүү их боломж олгох дурсамжийг бий болгох цаг иржээ.

17
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Don Ganbala

    Don Ganbala

    2018/10/03 at 12:24

    Mglchyyd bol ter chigeeree ed hurungund bizde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *