Дэлхий ертөнцөд ийм л эгэл баатрууд хэрэгтэй: 26 настай Энэтхэг залуу ширгэсэн нуурыг дахин сэргээжээ

2

Дэлхий ертөнц хамгийн ноцтой хэмжээнд хүртэл усны хомсдолд ороод байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээгээр 844 сая хүн цэвэр усны хомсдолд нэрвэгджээ. Ийм нөхцөл байдалд хүргэж буй хүчин зүйлсийн нэг бол усны бохирдол юм. Аз болоход Энэтхэг улсын иргэн Рамвийр Танвар шиг хүмүүс байгаа учир, бид энэ асуудлыг тоолгүй өнгөрч болохгүй бөгөөд хамтдаа өөрсдийн үйлдлээрээ уг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй.

Бид та бүхэндээ энэхүү баатарлаг Энэтхэг залуугийн үйл хэргээр бахархаж, түүний тосгон болон ард иргэдэд тусалж, хийсэн гайхалтай зүйлийнх нь талаар мэдээлэл хүргэхгүй байж чадсангүй. Бид зөвхөн нэг хүний цуцашгүй эрч хүч болон шавхагдашгүй хичээл зүтгэлээр хэдэн арван нуур, горхийг аварч болохыг харуулахыг хүслээ.

Усанд санаа зовдог бодит супер баатрууд амьдрал дээр байдаг

Нэгэн өдөр 26 настай Рамвийр Танвар хүүхэд байхдаа найзуудтайгаа тоглодог байсан, гэрийнх нь ойролцоох нуур, горхи ширгэж байгааг анзаарчээ. Түүнчлэн намагшсан газрууд олширч, эргэн тойронд нь бохирдол үүссэнийг олж харсан байна. Тэр үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж бодож, хүмүүст усыг цэвэрлэх нь ямар их ач тустай талаар тайлбарлаж, мэдээлэл өгөхөөр шийджээ.

© Facebook/Ramveer Tanwar

 

Эхлээд тосгоны иргэдийг ятгах амаргүй байсан

Рамвийр тосгоны хүүхдүүдэд эхэлж хичээл орсон бөгөөд тэдний хувьд усны нөөцгүй болж байгаагаа мэдэж байсан ч юу хийх ёстойгоо ойлгохгүй байв. Рамвийр хүүхдүүдэд эцэг эхчүүддээ усны бохирдол болон усыг нөөцлөх талаар анхааруулж хэлэхийг санал болгожээ. Харамсалтай нь түүний бодол биелэлээ олоогүйгээр барахгүй, тосгоны иргэд түүний үгэнд орохоос татгалзаж, усыг хайр гамгүй хэрэглэж байв.

© Facebook/Ramveer Tanwar

 

Хэрэв тэд Рамвийр дээр ирэхгүй бол, Рамвийр тэдэн дээр очих болно

Үүний дараа Рамвийр өөрийнхөө бодож санаснаар хийхээр шийдсэн байна. Тэр байшингаас байшин руу очиж, тосгоны иргэн болгонд усны хомсдолд орох аюул нүүрлээд байгаа талаар хэлжээ. Сүүлд нь тэр хүүхдүүд болон эцэг эхчүүдийг 7 дахь өдөр бүр өвөрмөц газар цуглуулж, усны нөөцийн талаар ойлголт өгдөг болсон байна. Эцэст нь тосгоныхон ойлгож, ямар асуудалтай нүүр тулгараад байгаагаа гадарлацгаажээ.

Түүний энэ авч хэрэгжүүлсэн арга хэмжээ удирдлагуудын чихэнд хүрч, түүнтэй албан ёсны уулзалт хийсэн байна.

© Facebook/Ramveer Tanwar

 

Тэвчээр болон хөдөлмөр хариу барьдаг

2015 онд Рамвийр болон түүний сайн дурын багийнхан, оюутан сурагчид, тэдний эцэг эхчүүд нууран дахь бүх хог хаягдлыг цэвэрлэж дуусжээ. Тэд дан ганц хог хаягдлыг цэвэрлээд зогсохгүй мөн мод тарьсан байна. Сүүлд нь удирдлагуудыг урьж, ямар өөрчлөлт болон нөхөн сэргээлт хийснээ харуулцгаажээ. Сайн мэдээ нь эргэн тойрон дахь бусад тосгоны ард иргэд Рамвийрт хандаж, нутгийнхаа гол горхи, нууруудыг аврах ажлыг түүнд хариуцуулахыг хүссэн байна.

© Ramveer Tanwar / facebook © Ramveer Tanwar / facebook © Ramveer Tanwar / facebook

 

Ухаан зарцуулж, сайн бодсоны эцэст бүтээсэн шүүлтүүрийн систем

Олон тооны сайн дурын ажилчид болон өөдрөг үзэлтэй хүмүүст нуурыг нөхөн сэргээсэн явдалд талархах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол эдгээр хүмүүс усыг бохирдохоос бүрмөсөн аварч чадлаа. Нэгэнт ус цэвэрлэгдсэн учир эргэн тойрон дахь газруудын хог хаягдлыг түүхэд л болох байв. Дараа нь шүүлтүүрийн систем суулгах хэрэгтэй болсон: хавтгай мод болон өвсөөр хийсэн шүүлтүүр бөгөөд энэ нь том болон жижиг хэмжээтэй хог хаягдлыг ирээдүйд уснаас хол байлгах үүрэгтэй юм байна.

© Facebook/Ramveer Tanwar

 

Адал явдал үргэлжилж байна…

Рамвийр энэхүү үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх бодолтой байгаа бөгөөд усыг бохирдлоос хамгаалах хүсэл сонирхолтой залууст зориулж, малгай хийж өгөхийг удирдлагуудаас хүссэн нь биелэлээ олжээ. Засгийн газраас тэдэнд туслахаа амлаж, Рамвийрын амьдардаг газар “Ус хамгаалагчдын арми” гэх нэртэй байгууллагыг барих хэрэгтэй хэмээн үзжээ. Ингэснээр хүмүүс хамтдаа усыг нөөцлөх асуудал дээр төвлөрч ажиллах боломжтой болж байгаа юм. Харамсалтай нь засгийн газар энэ төрлийн төслийг санхүүжүүлэх хөрөнгө мөнгө одоогоор байхгүй байгаа гэнэ, тийм учраас Рамвийр хувиасаа мөнгө гаргаж ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж.

© Facebook/Ramveer Tanwar

Танд энэ түүх сонирхолтой санагдсан уу? Манай улс оронд усны ямар асуудал байгааг та мэдэх үү? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай!  

90
ГоёГоё
17
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Mandakhnar Shagdar

    Mandakhnar Shagdar

    2019/03/28 at 16:12

    ямар аргаар юм бол судлах юмсан.

  2. Bayartsetseg Tsogtsaihan

    Bayartsetseg Tsogtsaihan

    2019/03/28 at 16:33

    Yaj ….

  3. Tungaa Dambadarjaa

    Tungaa Dambadarjaa

    2019/03/28 at 17:08

    tiim haluun gazar bolj bga yum manaid heregjuulwel boloh bh da zaluuchuud sanaa awah bhaa iim ajil urnuwul negdene shu

  4. Dovchmaa Avirmed

    Dovchmaa Avirmed

    2019/03/28 at 18:22

    Manai mngl chuud ch gesen ydaj l Tuul goliinhoo orchim hogoo tseberlej, bohiroo ursgahaa bolij mod tarimaar l bgaa yum

  5. yaj boloo

  6. Khatan Tuul

    Khatan Tuul

    2019/03/29 at 11:14

  7. Ochirkhuyag Ravdan

    Ochirkhuyag Ravdan

    2019/03/29 at 13:01

    .

  8. Ariunsaikhan Lkhagva

    Ariunsaikhan Lkhagva

    2019/03/31 at 21:11

  9. Ariunsaikhan Lkhagva

    Ariunsaikhan Lkhagva

    2019/03/31 at 21:11

  10. 333

    2019/04/17 at 10:49

    туул голоо аваръя,мод таръя.гэрлэсэн хос болгон 1 мод таримаар бна. туул голын эхээд,10 жилийн хүүхдүүдээр ялангуяа төгсөлтийн баяраар хүүхэд бүр 1 мод тариулмаар бна. ШУА-ийн Батаникийн хүрээлэнгээс үнэгүй шахам бага үнээр үрэслэгээ хийлгээд мод таримаар бна. туул голын эргээр зугаалдаг хүмүүсээр 1 мод тарихыг шаардмаар бна.тэр модоор сүлжээд модны өөдсөөр шүүлтүүр хиймээр бна. шинээр академич болж байгаа хүмүүсээр 1 мод тариулмаар бна. шинэ хүүхэдтэй болж байгаа аавуудаар 1 мод тариулмаар бна. явган аялалынханаар хогий нь түүлгэмээр бна. үргэлж мөнгө мөнгө гөхгүй хийх олон нийтийн үйлс баймаар бна. 10 жилийн сурагчдаар их зүйл хийлгэж болно.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *