Эмэгтэй хүн бүр үүнийг мэдэж байх ёстой: эрэгтэй хүн чимээгүй байх нь ямар учиртай вэ?

2

Эмэгтэй хүмүүс зөвхөн ганц л тохиолдолд өөрийгөө гэм буруутай юм шиг боддог. Тэд үргэлж бүх зүйлийн хариултыг мэдэхийг хүсдэг. Мэдэхгүй өнгөрөхийг хүсэх ч эмэгтэй хүн тэгж чаддаггүй.

Жишээ нь, эрэгтэй хүн хажуу дахь эмэгтэйдээ хүйтэн хөндий хандаж эхлэхэд, үргэлж яагаад тэгж хандах болсон шалтгааныг нь мэдэхийг хүсдэг. Түүн рүү залгахаа болиход хүртэл яагаад ингэж байгааг нь мэдэж байж санаа нь амардаг гэхэд буруудахгүй. Эрэгтэй хүн хажуу дахь эмэгтэйдээ зарим нэг зүйлийн талаар хэлэхгүй байх үед, мөрдөгч болон хувирч, юу болоод байгаа талаар нэг бүрчлэн судалдаг.

Заримдаа сониуч байдал ашигтай байх нь бий. Тодорхой зүйлсийн талаар мэдээлэлтэй болно. Гэхдээ энэ нөхцөл байдалд, энэ нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Толгойдоо орж ирсэн, эргэлзэхэд хүргэж байгаа бүх бодлоо хажуу дахь эрэгтэйдээ байнга хэлэх нь түүнийг залхаана.

Ихэнх эрчүүдийн хувьд эмэгтэй хүний ийм зантай эвлэрэхэд хэцүү байдаг. Та магадгүй түүнийг юу ч хийгээгүй байхад нь буруутгаж байж мэдэх талтай. Ийм учраас сониуч зан зарим тохиолдолд асуудал үүсгэдэг.

Эрэгтэй хүн ямар ч шалтгаангүйгээр тань руу залгаж, мессеж бичихээ больж болно. Та магадгүй яагаад гэдэг асуултын хариултыг олох гэж багагүй хугацаанд хичээсэн байх. Түүгээр ч зогсохгүй, та түүнтэй хамтдаа байх цаг хугацаа богиносч байгааг анзаарч, тэр ч бүү хэл та хоёрын харилцаа дуусгавар болохуйц ямар нэгэн зүйл олж мэдсэн байж мэдэх юм.

Та түүнд ямар хариу үйлдэл үзүүлэхээ бодож, яаж түүнийг өөрөөсөө түлхэх талаараа шийдвэр гаргаж чадахгүй байгаа байх. Энэ нь таны өөрсдийн харилцааг аврахын тулд өөрийгөө ч хянаж чадахгүй байгаатай холбоотой байж болно.

Таны толгойд олон бодлууд хөвөрнө. Магадгүй та буруу зүйл хэлсэн эсвэл тэр таны найзууд эсвэл гэр бүлийнхэнд дургүй. Нэг бол та түүн рүү шөнийн 02:00 цагт гэнэт мессеж бичсэн нь хачирхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Үгүй юм аа гэхэд, тэр таны сошиалд постолдог бичвэр болон зурганд дургүй нь хүрсэн…

Гэхдээ та энэ мэт бодолд хэтэрхий автаж байна. Та магадгүй ямар ч хэрэгцээгүй зүйлд хэтэрхий их энерги, эрч хүчээ зориулж байна.

Энэ талаар бодох тусам, та асуудлын шалтгааныг олж мэдэхээс илүү өөрийгөө алдаж байна гэдгээ ойлгох нь чухал. Та хэрэгтэй хэрэггүй зүйлд автахаа болих ёстой. Тэр таныг гэхээ больсон гэдгийг ойлгож, бодит байдалтай эвлэр.

Хүчтэй бай, бас хэн нэгнээс хараат бус бай. Та ямар ч эрэгтэйг аз жаргалтай байлгах ёстой хүн биш. Гэхдээ хэрэв та хайртай учрахыг хүсэж байвал өөр шинэ учралыг эрж хай, заавал энэ хүнтэй болж бүтэх ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ.

Заримдаа харилцаа дуусгавар болдог, хэдийгээр та хүсэж байсан асуултынхаа хариултыг олж мэдсэн ч гэсэн, дуусах ёстой зүйл дуусах нь ойлгомжтой асуудал. Нэгэнт дуусах нь тодорхой харилцааны заавал эцсийг нь үзэх гэсний хэрэггүй.

Та үргэлж суралцаж, бүх зүйлийг ойлгож, дараа нь мартах гэж зовох ёстой биш. Та өөрийгөө хайрлаж, амьдралынхаа шинэ хуудсыг бичиж эхлэх хэрэгтэй, хэдийгээр таны сэтгэл санаа тогтворгүй байлаа ч, нэг л амьдрах насандаа өөрийгөө хайрлаж, бүхнээс нэн тэргүүнд тавих ёстой гэдгийг бүү мартаарай.

Эрэгтэй хүн бүр гаргаж буй хандлага болон хийж байгаа үйлдлийнхээ учир шалтгааныг хэлэхгүй, таны сонсохыг хүсэж буй хариултыг өгөхгүй. Зарим хүмүүст таны мэдэрч буй мэдрэмж огтхон ч хамаагүй байх тохиолдол бий.

Энэ бол яагаад та зарим харилцаанд цэг тавих ёстой болохын шалтгаан. Таныг гэдэггүй хүнийг тавьж явуулж, урагшлах хэрэгтэй. Иймээс хэрэв тэр чимээгүй байх болсон бол түүнийг эргэж амьдралдаа оруулж ирэх гэж хичээсний хэрэггүй, энэ нөхцөлд та түүнийг орхиж явах нь хамгийн зөв зам. Өөрийгөө үнэлэх үнэлэмж болон хувь хүний тань эрхэм чанар хажуу дахь залуугаас чинь хамаарах учиргүй.

30
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *