iOS 7.1 Харагдах Байдалд Нэлээд Хэдэн Өөрчлөлт Хийжээ

0

iOS 7.1 Харагдах Байдалд Нэлээд Хэдэн Өөрчлөлт Хийжээ

Өнгөрсөн шөнө Apple iOS 7.1 гурав дахь бетаг хөгжүүлэгчдэд гаргасан нь нэлээд хэдэн алдаа засагдаж бас харагдах байдалд нэлээд хэдэн том өөрчлөлт хийсэн байна. Жишээ нь дуудлага хийх товч өөрчлөгдөж, хэдэн айконы өнгө арай бараан болсон байна.
Доор зургаар өөрчлөлтүүдийг одоогийн iOS-тай харьцуулж харуулаж байна.

 
Кейбоард: Кейбоардны фонт жоохон тод болж, ‘устгах’ ‘шифт’ товчнууд өөрчлөгдсөн байна. Түүнчлэн кейбоардны өнгө илүү бараан, саарал болж.


Баруун iOS 7, зүүн iOS 7.1
 
Айкон: Зарим нэг айконы өнгө бага зэрэг бараан болсон байгааг та зургаас харж болно.
 
Дээд iOS 7.1, доод iOS 7
Phone: Хамгийн том өөрчлөлт бол Фон апп бөгөөд энгийн, дугуй хэлбэрийн товчлууртай болсон байна. iPhone-ийг анх танилцуулсанаас хойш анх удаа ийнхүү дизайны том өөрчлөлтийг хийжээ.
 
Ирсэн дуудлага хүлээн авах
Түүнчлэн “Дуудлага”, “Таслах” товчнууд дугуй хэлбэрийн айконтой болсон байна.
 
Баруун iOS 7, зүүн iOS 7.1
Хананы зураг: Хананы зургийг хэрэглэгч солихдоо хөдөлгөөнтэй үгүйг сонгох боломжтой болсон байна.
 
Унтраах: Зураг дээрээс харвал “slide to power off” хэсэг мөн өөрчлөгдсөн байна.
 
Унтраах
Acceessibility: Энэ хэсэгт орсон хамгийн том өөрчлөлт нь цагаан гэрлийн балансыг өөрчилж болох сонголт нэмэгдсэн байна.
 
Хөгжим: Мусик аппын “давтах” “санамсаргүй” товчнууд урьдынхыг бодвол илүү тод болсон.
 
Баруун iOS 7, зүүн iOS 7.1
Сүүлийн үеийн мэдээллээс үзвэл iOS 7.1 ирэх гурван сард эцэсийн хэрэглэгчдэд хүрэх бололтой.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *