Хуучирч муудсан эд зүйлсээ дахин шинэ мэт болгох 13 ухаалаг арга

0

Хуучны хайртай эд зүйлсээ дахин шинэ мэт болгохыг та хүсдэг үү? Хэрэв тийм бол танд дуулгах сайхан мэдээ бидэнд байна. Хуучин эд зүйлсээ шинэ мэт болгох 13 аргыг танд толилуулж байна.

Мах, ногооны ганбанз

Нимбэгийн шүүс, давсны уусмалд аяга таваг угаагч порлоноо норгоод арчаад үзээрэй.

 

Зэс сав суулга

Зэс сав суулганд хоол хүнс хийхэд маш сайн болдог шүү дээ. Харин тэднийг цэвэрлэж, шинэ мэт болгоход танд цуу, давс байхад хангалттай. Цэвэрлэгээ хийхдээ та зэс сав дээрээ давс цацаж, дээрээс нь цуугаа нэмж зүлгүүрээр үрээд үзээрэй.

 

Таваг

Таваг дээр зураас үүсч харлах нь амархан байдаг. Хэрэв танд энэ асуудал тулгарч буй бол зүгээр л шаазан эдлэлийн зүлгүүр ашиглаарай.

 

Шарах шүүгээний лист

Тосонд түлэгдэж шарласан шарах шүүгээний листийг устөрөгчийн хэт исэл болон сода ашиглан цэвэрлэх боломжтой. Та дээрх хоёр орцыг холиод лист дээрээ түрхэж 30 минут байлгаад усаар угааж цэвэрлээрэй. Таны шарах шүүгээний лист шинэ мэт болохыг та мэдрэх болно.

 

Хивс

1/3 хэмжээтэй цуу болон 2/3 хэмжээтэй усаар л хивсээ шинэ мэт өнгөлөг болгох боломж танд бий. Та цуу, ус хоёроо холиод, шүршигч саванд хийж хивс рүүгээ шүршээд нойтон даавуугаар бүтээж 30 секунд индүүдээрэй.

 

Төмөр хайруулын таваг

Хуучирч муудсан төмөр хайруулын тавгаа шинэ мэт болгохын тулд танд зууханд ашиглаж болох ариутгагч бодис, бээлий, хогийн уут болон цагаан цуу байхад хангалттай. Төмөр хайруулын тавган дээр ариутгалын бодисоо зузаан түрхээд хатахаас нь урьдчилан сэргийлэхийн тулд хогийн уутанд хийж уях шаардлагатай. Хайруулын тавгийг уутанд 1-2 хоногийн турш байлгаад ариутгагч бодисоор зайлж угаана. Дараа нь ариутгалын бодисоо дахин түрхээд уутанд хийж нэг хонуулах шаардлагатай. Үүний дараа хайруулын тавгаа халуун усаар зайлж угаана. Ийнхүү хайруулын тавгийг бүлээн ус ба цууны холимгоор нэг цагийн турш дэвтээж, гадаргууг нь аяга таваг угаагч хөвөнгөөр үрж цэвэрлээд, хатаагаарай. Цахилгаан зуухаа 250 хэмд халаагаад, хайруулын тавгаа дотор нь нэг цагийн турш тавина. Дараа нь халуун хайруулын тавгийг сайтар цэвэрлээд, дээр нь оливийн тос түрхээрэй. Халуун металл гадаргуу нь шаардлагатай хэмжээний тосыг өөртөө шингээж авах бөгөөд үлдэгдэл тосыг нь цэвэр хуурай даавуугаар арчаад хайруулын тавгаа цахилгаан зууханд буцааж хийгээрэй. 15 минутын дараа хайруулын тавгаа гаргаад даавуугаар арчиж дахин 15 минутын турш зууханд хийх гэх мэтчилэн хоёр удаа энэхүү үйлдлээ давтан гүйцэтгээрэй.

 

Плита

1:1 харьцаатай ус болон цайруулагч холиод уусмалаар нь плита хоорондын хэсгийг цэвэрлээрэй. Цэвэрлэгээ хийх явцдаа өрөөнд агааржуулалт оруулахаа бүү мартаарай.

 

Цагаан пүүз

Нэг халбага аяга таваг угаагч шингэн болон устөрөгчийн хэт исэл гурван халбага, хүнсний сода хоёр халбагыг холиод цагаан пүүзээ арчиж, цэвэрлээд үзээрэй.

 

Арьсан эдлэл

Оливийн тос эсвэл хүүхдийн тос хөвөнд шингээгээд арьсан эдлэл дээр тогтсон элдэв зурааснуудыг арчаарай. Арчиж тосолсон арьсан эдлэлээ цагийн турш цэвэрлэлгүй хатаагаарай. Хэрэв зураас нь арилаагүй бол дээрх үйлдлээ дахин давтаарай.

 

Нарийн ширхэгт бүрээстэй тавилга

Нарийн ширхэгт бүрээстэй тавилга нь онцгой анхаарал шаарддаг. Энэ төрлийн тавилга дээр тогтсон толбыг арилгахын тулд танд спиртээр норгосон хөвөн байхад хангалттай. Та спирт шингээсэн хөвөнгөөр толбыг сайтар арчиж хатаагаад дараа нь гадаргууг сойзоор сайтар үрж цэвэрлээрэй.

 

Арьсан цүнх

Нойтон алчуураар сайтар арчиж цэвэрлэхэд л хангалттай.

 

Үсэрхэг алчуур

Нүүр гар болон биеийн алчуур тань хөвсгөр зөөлөн чанараа алдаад байна уу? Хэрэв тийм бол алчуураа угаасны дараа давстай усаар зайлаарай. Мөн агааржуулалт сайтай өрөөнд эсвэл гадаа хатаавал илүү үр дүнтэй.

 

Шүдний сойз

Шүдний сойзны үсийг шинэ мэт болгох нь таны бодож байгаагаас хавьгүй хялбар ажээ. Буцлам халуун усыг тавганд хийгээд, сойзоо тойрог хэлбэрээр эргүүлээд үзээрэй.

2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Undarmaa Baatar

    Undarmaa Baatar

    2020/11/22 at 18:55

    За даа муудсан шүдний сойз,хайруулын таваг зэргийг бол шууд хаясан нь дээр,тэгж эрүүл мэндээ эрсдэлд оруулаад яах вэ.