Толгойгоо угаах үедээ бидний гаргадаг алдаанууд

1

Толгойгоо буруу угаах тохиолдол байдаг уу? Байж болно оо! Охид бүсгүйчүүд үсээ үргэлж гоё сайхан байлгахыг хүсдэг. Гэхдээ энэ нь хэрхэн арчилж байгаагаас хамаарна.

Та үс арчилгааны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг үү? Гэхдээ үс арчилгааны бүтээгдэхүүний дараа орох хамгийн чухал зүйл бол толгойгоо зөв угаах явдал юм. Бид дараах алдааг гаргадаг…

Алдаа 1. Үсээ алчуураар хатаах

Үсийг хуурай алчуураар арчих нь үрэлт үүсгэж үрэлт нь үсний бүтцийг гэмтээдэг. Үүний оронд алчуураар үсээ боож, үсийг өөрөөр нь хатаах хэрэгтэй.

Алдаа 2. Шампуний хэмжээ

Их хэрэглэх нь сайн гэсэн үг биш. Ангижруулагч ч мөн адил. Та үсээ хэр ойрхон угаадгаас хамаарч хэрэглэх шампуний хэмжээ өөр өөр байна. Хэрвээ өдөр бүр толгойгоо угаадаг бол нэг удаа л шампуньдаарай. Үсээ 7 хоногт 2 удаа угаадаг бол 2 удаа шампунь түрхэж болно.

Алдаа 3. Толгойгоо хэт хүчтэй угаах

Толгойн дээрээ үсээ овоолох биш доош унжуулсан хэвээр нь үсийг угаах ба зөөлхөн, илэх маягаар угаана.

Алдаа 4. Хэт яаруу угаах

Үсний угийг муу угаах нь үс өвчлөх нэг шалтгаан болдог. Үсээ арчлах алтан дүрэм бол хуйхыг маш сайн угаах бөгөөд тос түрхэж буй мэт иллэг хийж угаах явдал юм.

Алдаа 5. Ангижруулагч хэрэглэдэггүй

Ангижруулагч нь үсний ph түвшинг тогтворжуулахаас гадна өнгөлөг, торгомсог болгодог. Ангижруулагчийг үсний угт түрхдэггүй.

Алдаа 6. Үсээ бага угаах

Энэ нь хувь хүнээс хамаарна. Зарим нь 7 хоногт 1 удаа угааж байхад хэвийн байдаг бол зарим нь 2 удаа угаах шаардлагатай байдаг. Үс тань хэр тослог вэ гэдгээс хамаарч хэд угаахаа шийдэж болно. Хуурай үсийг тослог үстэй адил ойр ойрхон угааж болдоггүй.

Алдаа 7. Халуун усаар угаах

Халуун ус бол эрүүл үсний дайсан. Үсийг хуурайшуулж, чийгийг алдагдуулдаг. Бүлээн усаар угааж, ангижруулагчийг зайлахдаа хүйтэн усаар угаана.

Алдаа 8. Сэнсээр үсээ хатаах

Үсний сэнс ашиглах нь ихээхэн хялбар хэдий ч таны үс нойтон байгаа үед өөрөөр нь хатаах нь илүү дээр. Харин үс бага зэрэг чийгтэй байгаа үед сэнс ашиглаж болно.

Эдгээр алдааг гаргадаг бол алдаагаа засч үсээ эрүүл, торгомсог байлгаж болно!

105
ГайхмаарГайхмаар
31
ГоёГоё
21
БахархмаарБахархмаар
17
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Sunje Jsh

    Sunje Jsh

    2017/02/15 at 19:44

    Semberuu Emerald

  2. Khaltar Tsogt-Ochir

    Khaltar Tsogt-Ochir

    2017/02/15 at 20:05

    Уунийг уншсан чинь би усээ зов угаадаг юм байна хуний усний 1 булцуунаас. 3 ш ус ургасан байдаг юм билээ буруу арчилснаас угаараа юучгуй тасарвал дахин ус ургадаггуй харин.жоохонч гэсэн узуур цухуйж байвал тэр нь ургаж урт ус болдог юм билээ тэгэхээр усээ тохирсон шампунаар энд бичигдсэн зарчмаар угаавал эруул устэй байхын ундэс юм байна лээ шуу

  3. J

  4. Martha Ma

    Martha Ma

    2017/02/15 at 21:13

    Janar Sarbai 2 use ene duremin daguu

  5. Zaya Zaya

    Zaya Zaya

    2017/02/15 at 22:03

    ss

  6. Suhene Suhene

    Suhene Suhene

    2017/02/16 at 09:15

    Batsaihan Mandlaa

  7. Eejiin xair

    2017/02/17 at 20:05

    Би дээрх шиг буруу угаадаг байж одоо бол зөв угаасаар
    байгаад үс минь зөөлөн болсоон ХХХХХААА

  8. Zail

    2017/02/26 at 09:55

    Shaal hudlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *