Соёл иргэншлээс хол, ширэнгэн ойд өссөн Вьетнам эр 40 нас хүртлээ энэ дэлхий дээр эмэгтэй хүн гэж байдаг талаар огт мэддэггүй байжээ

0

49 настай Хо Ван Ланг одоогийн байдлаар Вьетнамын нэгэн жижигхэн тосгонд амьдарч байна. Гэхдээ 8 жилийн өмнө тэр соёл иргэншлээс хол, таарсан хүн болгоноос зугтаасан нэгэн байв.

Тэртээ 1972 онд Вьетнамд дaйн болж байхад аав, ахтайгаа цуг Куангнгай мужийн Райча дүүрэгт байрлах ширэнгэн ой руу зугтжээ. Тэр цагаас хойш Мауглигийн хуулиар тэндээ амьдарсан байна. Аавтайгаа цуг ан хийж сурсан бөгөөд ширэнгэн ойгоос олж болох бүхий л зүйлийг гололгүй идэж өсжээ: жимс жимсгэнээс эхлээд мэлхий, могой гээд бүгдийг иднэ.

jornalciencia.com

Хо Ван Лангийн эцэг нь түүнд дэлхий дээр эмэгтэй хүн байдаг тухай огт ярьж байгаагүй ажээ. 41 насандаа Альваро Сересотой таарч түүнээс элдвийг сонссон хойноо л эмэгтэйчүүдийн тухай анх мэдэж авсан байна. Сересогийн ачаар эцэг, хоёр хүү ширэнгэн ойгоос гарч тосгонд амьдрах болжээ.

docastaway / Instagram

Хо Ван Ланг нийгэм ямар бүтэцтэй болохыг огт мэдэхгүй, хүнтэй яаж харилцах, ямар дүрэм журам баримталдаг талаар ч мэдлэггүй нэгэн байв. Ах нь түүнийг том хүний биетэй нялх хүүхэд гэж шоолно. Ван Ланг зөвхөн эмэгтэйчүүд байдаг гэдгийг мэдэхгүй төдийгүй, ёс суртахууны энгийн ойлголтын талаар ч ойлголтгүй. Юу муу болох, юу сайн болохыг ялгахгүй. “Лангийг хүн зoдоодох гэвэл тэр юу ч бодохгүй шууд л зoдох байх. Тэр сайн, мууг ялгахгүй байгаа юм. Тэр яг л хүүхэд шиг. Хүмүүс бол сайн, мууг ялгана, харин миний дүү бол мэдэхгүй” гэжээ.

Хо Ван Лангийн хувьд нийгэмших эхний жил нь маш хүнд өнгөрчээ. Нийгэмших ур чадвараас гадна шинэ вирус, нянд өртөж байнга өвдөж байв.

bmcdn.dk

Вьетнам залуу хүнд байсан ч шинэ амьдралаас нуугдаж өрөөндөө суухыг хүссэнгүй, тэр шинэ орчинд аль болох хурдан дасан зохицохыг хичээж байсан гэдэг. Орчин үеийн ертөнц түүнд маш их дуу чимээтэй санагджээ, гэхдээ түүнд шинэ амьдрал нь таалагдсан юм. Хо Ван Ланг анх машинаар яваад яг л хүүхэд шиг баярласан, зарим нэг амьтад хүмүүстэй нөхөрлөж байгааг хараад бүр алмайрч орхисон байна. Арга ч үгүй биз, ширэнгэн ойд бүх амьтад бие биенээсээ үргэж зугтаадаг хойно.

lenta.ru

Хо Ван Ланг шинэ боломжуудыг алга тосон хүлээн авсаар, амьдралын идэвхтэй хэв маягаар амьдрахыг хүсэж байна. Түүний аав нь харин “гэр” рүүгээ буцахыг хүсдэг, ихэнх цагийг өрөөндөө сууж өнгөрөөх бөгөөд дасал болсон ширэнгэн ой руугаа явахыг мөрөөднө.

Уншигч танд ч бас хотын хөл хөдөлгөөнөөс зугтан Маугли хэв маягаар амьдрах хүсэл заримдаа төрдөг үү?

7
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *