Жүжигчин Эмма Уотсон “Harry Potter” кинон дээр өөрийнхөө дүрийг бусдаас илүү сайн гаргаж чадсан нууц нь юу вэ?

0

Зарим нэг одууд бүтээсэн дүрдээ барьцаалагдан хоцордог. Харин нөгөө нэг нь цааш амжилттайгаар дүрээ бүтээсээр л – өөр бусад алдартай кинонд тоглож шинэ мэдрэмжийг авна. Хоёр дахь ангилалд Эмма Уотсон гэх гоо үзэсгэлэнтэй, авьяас чадалтай жүжигчин бүсгүй зүй ёсоор орох ажээ. Энэ бүсгүй олон үзэгчдийн хайрыг татаж чадсан, тийм учраас түүний амьдралаас танд багахан ч гэсэн танилцуулахаар шийдлээ.

Бяцхан жүжигчин

Эмма Шарлотта Дуэрре Уотсон 1990 оны 4 дүгээр сарын 15-нд Парисаас холгүй нэгэн өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Охиныг 5 настай байхад эцэг эх нь салсан гэдэг. Охин ээжтэйгээ бас дүү Алекстайгаа Англид нүүж иржээ.

© emmawatson / Instagram

Эмма 6 настай байхдаа л жүжигчин болно гэж эрс шийдсэн байлаа. Төрөл төрөгсөд нь ч түүнийг бодлоо өөрчил гэж ятгасангүй, харин ч бүр эсрэгээрээ Уотсоныг жүжгийн дугуйланд хүргэж өгсөн байна. Тэнд анхныхаа дүрийг бүтээжээ. “Хараацай ба ханхүү” жүжгийн Хараацайны дүр, дараа нь “Алиса гайхамшгийн оронд” жүжгийн ууртай тогооч, “Аз жаргалтай ханхүү” жүжгийн гол дүрийг бүтээжээ. Жүжгийн дугуйлангийхан Эммагийн нэрийг “Harry Potter and the Philosopher’s Stone” киноны дүр шалгаруулалтад явуулсан байдаг. Өөртөө итгэлтэй бас өхөөрдөм охин бестеллерийн зохиогч Жоан Роулингийн зүрх сэтгэлийг шууд эзэмдсэн гэдэг. Хэзээ хойно нь зохиолч эмэгтэй дурсан ярихдаа, Эммаг хараад л ирээдүйн Гермиона Грейнжер мөнөөс мөн гэдэгт шууд итгэсэн гэжээ.

© emmawatson / Instagram

 

Шидтэн

2001 онд “Harry Potter and the Philosopher’s Stone” кино дэлгэцнээ гараад л маргааш өглөө нь Эмма Уотсон од болоод сэрсэн юм. Дэниель Рэдклифф болон Руперт Гринт нарын хамтаар тэд дэлхий дахинаа хэдэн сая хүүхдүүд, томчуудын шүтээн нь болжээ.

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros. Pictures

Тэрээр амьдралынхаа бүтэн 12 жилийг (9-21 нас хүртлээ) поттерчуудад зориулсан. Энэ үеэ Эмма өөрөө хүндхэн үе байсан гэж дурсдаг. Байнга сэтгүүлчдийн хараанд байх нь түүнд аймшигтай бөгөөд хэцүү санагддаг байсан ажээ. Бяцхан Уотсоноос түүнийг хэн болох, юунд дуртай гээд хариулж чадахааргүй олон асуултууд асууж зовооно. “Үе тэнгийн охидууд үсээ будаж өөрийгөө хэн болохыг тодорхойлж байсан бол би Гермиона гэж хэн юм, тэр дүрийг яавал илүү бүтээж чадах уу” л гэж бодож явдаг байлаа хэмээн дурсжээ.

Эмма зураг авалтын талбай дээр анхныхаа хайрттай учирчээ. Драко Малфойн дүрийг бүтээсэн Том Фелтон түүнд таалагддаг байсан талаараа тэрээр ярьсан байдаг. Тэд дурлалт хосууд болоогүй ч гэлээ одоо ч сайхан нөхөрлөсөөр явна.

© emmawatson / Instagram

Зураг авалтын үеэр жүжигчин охин сургуулиа орхисонгүй. Сургуулиа онц дүнтэй төгсөөд зогссонгүй 2009 онд Брауновын их сургуулийн английн утга зохиолын факультетэд элсэн оржээ. Хичээл ном хүндрэх үед Харри Поттерийн сүүлийн ангиудад тоглохоос татгалздаг юм билүү гэж хүртэл бодож байсан үе бий. Гэсэн хэдий ч тэрээр кино багийнханыгаа орхихгүйгээр шийджээ. Энэ нь Эммагийн бас нэг зан чанарыг батална. Кинонд тоглох нь түүний хувьд үргэлж нэн тэргүүний чухал асуудал байгаагүй юм шүү. Уотсон байнга хөгжихийг хүсдэг байлаа, өөрийгөө бусдад зөвхөн Гермионигаар харагдуулахыг тэрээр хүссэнгүй. Энэ л чанар түүнийг киноны хамтрагчдаас нь ялгаруулж байсан юм.

Энэ үед Эмма өөр бусад төслүүдтэй ч гэсэн хамтран ажиллаж байжээ. Жишээ нь, 2007 онд “Ballet Shoes” киноны дүр, 2009 онд Burberry брэндийн загварын кампанит ажилд оролцсон байдаг. Тэрээр бүх цагаа шидтэний дүрд зарцуулахыг хүсээгүй учраас л энэ бүгдийг амжуулах хүч тэнхээтэй байсан биз ээ. Магадгүй энэ л шалтгааны улмаас Эмма поттерчуудаас өөрийгөө авч үлдэж чадсан байх.

Диснейн гүнж бас НҮБ-ийн энхийн элч төлөөлөгч

“Харри Поттер” кино дууссаны дараа бүсгүй кино салбарт 10 шинэ бүтээл бүтээжээ. Тэрээр Стив Чбоскийн роман “The Perks of Being a Wallflower”-ийн дэлгэцийн бүтээлд тоглосноос гадна “The Bling Ring” киноны эсэргүүцэгч Никкигийн дүр, “Noah” уран сайхны кинонд мөн тоглосон юм. Бас Disney-н “Beauty and the Beast” киноны Беллийн дүр, “The Circle” кинонд тоглож Том Хэнкст хань болж, “Little Women” киноны нэгэн бүсгүйн дүрийг бүтээсэн байна. Энэ бүх дүрүүд бүгд хоорондоо зан чанарын хувьд ялгаатай. Эмма нэг хайрцагт баригдахыг огт хүсдэггүйн баталгаа эдгээр дүрүүд болно.

Энэ цаг мөчтэй зэрэгцэн Дэниел Рэдклифф ч этгээд, шуугиан тарихуйц дүрүүдийг сонгон бүтээж байна. Бас л Харри Поттер гэдэг дүрээс салахаар ажиллаж байгаа нь ойлгомжтой. Харин Руперт Гринт (Рон Уизли)-ийн хувьд тэрээр их дэлгэцэнд өөрийн эзлэх байр сууриа хайсаар л явна. Уотсон аль хэдийн Гермиона Грейнжийн дүр төрхөөс салж чаджээ. Түүнд одоо өнгөрсөн цаг хугацаатайгаа тэмцэлдэх сонирхол байхгүй болж, өөрт хэрэгтэй туршлагаа олж авснаас хойш цааш явах хэрэгтэй.

Магадгүй поттерчуудаас хойш түүний тоглосон гол дүр нь Белль болов уу. Disney аль эртнээс л жүжигчин бүсгүйтэй хамтран ажиллах гэрээ байгуулах санал тавьж байсан гэдэг, түүнд Үнсгэлжингийн дүрийг санал болгож байсан удаатай. Тэр үед Эмма татгалзсан хариу өгчээ. Уотсонд дүр нь таалагдаагүй, ид шидэд итгэн амжилттай гэрлэлтэд найдаж суух түүний ажил биш. Оронд нь зоригтой Белль бол өөр хэрэг. Аймшигтай араатны цаана нуугдаж байгаа “би”-г олж харан жинхэнэ хайр дурлалтайгаа учирна. Энэ дүрээрээ дэлхийн олон сая охид, бүсгүйчүүдэд нэгийг ойлгуулж өгчээ. Жинхэнэ хайр сэтгэлд ямар ч саад бэрхшээл байх ёсгүй, оюун санаа нь шилдэг гоёл болно.

© emmawatson / Instagram

Бодит амьдрал дээр ч гэсэн Эмма өөрийн бүтээсэн Беллийг санагдуулам. Жүжигчин бүсгүй ном унших их дуртай бөгөөд өөрийгөө хөгжүүлэх үнэ цэнийг сайн мэднэ. 2016 онд жүжигчний ажлаа нэг жил түр завсарлаж долоо хоногт хоёр ном (нэг нь өөрийн хүссэн номоо, хоёр дахь “Our Shared Shelf”  номын клубээс санал болгосон ном) уншихаар зорьжээ.

Мөн олон нийтийн ажилд ч идэвхтэй оролцдог бүсгүй. 2014 оноос тэр НҮБ-ийн энхийн элч төлөөлөгч болсон, мөн эрчүүдийг эрхээ хамгаалахад уриалсан HeForShe хөдөлгөөнийг санаачлагч юм.

© emmawatson / Instagram

Эмма олон залуучуудтай үерхэж найзалсан, гэхдээ одоогоор түүний зүрх сул чөлөөтэй байна. Vogue сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа ганцаараа байх дуртай гэж хэлсэн байдаг. “Би үүнийгээ өөрөө өөртэйгөө түншлэх гэж нэрлэдэг” гэж Уотсон нэмж хэлжээ.

© Pascal Le Segretain / Staff

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Эмма 30 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Түүнийг маш олон гол дүрүүд хүлээж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Өөрийгөө хөгжүүлэх ажлын нэн тэргүүнд тавигддаг түүний зан чанар нэг л зүйлийг батална: нэг киноны дүрээр тэр од хэвээр үлдэхгүй ээ.

Уотсоны ямар дүр (Харри Поттер киноноос бусад) танд хамгаас их таалагддаг вэ?

23
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *