Мариалаг бүсгүйг онгоцонд хоёр хүний суудлын тийз худалдаж авахыг санал болгоход тэрээр өөрчлөгдөх цаг болсныг ухаарчээ

0

Илүүдэл жин – одоогийн нийгэмд тулгараад байгаа томоохон асуудал. Бие махбоддоо анхаарал тавих чиг хандлага хөгжсөнөөр хүмүүс эрүүл мэндээ бодохын зэрэгцээ өөрийгөө байгаагаар нь хүлээн авах болсон юм. Гэхдээ амьдралын энэ гүн ухаан тэр болгонд ойр биш ажээ.

Австралид амьдардаг Кайла Лавенда үл үзэгдэгч байхыг хүсдэг нэгэн байжээ. Өөрийг нь гудамжаар алхахад хүмүүс шоглосон харцаар бүү хараасай гэж мөрөөднө.

wls_barbie

Нэг удаа мариалаг бүсгүйг онгоцонд хоёр хүний тийз худалдаж авахыг санал болгож л дээ. Бусдад тухгүй байдал үүсгэхгүй үүднээс. Энэ үед тэрээр өөрийгөө ихэд доpомжлуулж байгааг ойлгон эрс шийдвэр гаргасан байна – өөрчлөгдөх цаг нэгэнт болжээ.

wls_barbie

Энэ үед Кайли 150 гаруй килограмм жинтэй байсан юм. Багаасаа л илүүдэл жингээсээ болж зовж байсан нэгэн. Бүсгүйн хэлж байгаагаар бол удамшлаас гадна бамбай булчирхайн өвчлөл таргалахад нь нөлөөлжээ. Мөн амьдралын идэвхгүй хэв маяг ч нөлөөлсөн нь дамжиггүй.

wls_barbie

Кайлийг бага байхад баярлуулах цорын ганц зүйл байсан гэдэг – Барби хүүхэлдэй. Эцэг эх нь охиноо тайвшруулахын тулд энэ л хүүхэлдэйг бэлэглэдэг байв.

wls_barbie

Амьдралын хүнд үед Кайли илүүдэл жингээсээ салах болсныг ойлгож багын мөрөөдөл Барбитайгаа адилхан болох алхмыг хийхээр шийдсэн байна.

wls_barbie

Бүсгүй эхлээд хоолны эрүүл дэглэм барих болов, дараа нь мэс заслын ширээн дээр хэвтэж, одоо эцсийн үр дүндээ сэтгэл хангалуун явна. Түүний одоогийн жин 60 кг орчим.

wls_barbie

Өөрчлөлт нүдэн дээр ил харагдана.

wls_barbie

Кайли шинэ гэрэл зургууд дээрээ эрүүл саруул бас аз жаргалтай харагдах болжээ. Тэрээр өнгөрсөн амьдралаасаа огт ичдэггүй. Өөрийн өөрчлөлт, давж туулсан хүнд замаа бусадтай хуваалцахыг хүсдэг бөгөөд өөр шигээ өөрчлөгдөхийг хүсэж байгаа хүмүүст сэтгэлийн дэм өгөх зорилгоор сошиал сүлжээнд өөрийн хуудсыг нээж туршлагаасаа хуваалцах болжээ.

wls_barbie
17
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *