Та одоо байгаагаасаа илүү залуу бас гоолиг харагдахыг хүсвэл өдөр бүр хийх дараах энгийн 9 зуршлыг өөртөө хэвшүүлээрэй

4

Цогц дасгал хийхийн тулд өөртөө тэр болгон цаг зав гаргаад байж чаддаггүй. Ялангуяа ажлын өдрүүдэд. Тийм учраас өдөр тутмын ажлын хажуугаар “өөр дээрээ ажиллах” хэрэгтэй болж байна, маш энгийн хэрнээ үр дүнтэй дадал зуршил өөртөө суулгах нь чухал.

Танд танилцуулах гэж байгаа дасгалын нууц юунд оршиж байна вэ? Дасгалыг тогтмол хийж заншихад оршино. Санасан үедээ хэзээ ч хийж болно, гэхдээ өдөр болгон гэдгийг мартаж болохгүй. Үр дүн нь тун удахгүй таныг баярлуулна.

1. Ажлын ширээний ард духны үрчлээ арилгах дасгал

© TanyaLovus / Depositphotos

Ширээгээ тохойлдоно, гарын алгыг өөр рүүгээ харуулаарай. Алгаа духандаа хүргээд хүзүүгээ суллана. Алгаараа тойрог хөдөлгөөн хийхдээ бага зэрэг дарна, хөмсөгний дээш чиглэлд буюу хөмсөгний ургалтын чиглэлд эргүүлнэ. Хөдөлгөөнийг иллэг байдлаар хийх бөгөөд духыг бүхэлд нь хамруулна. Чиглэл байнга дээш байх ёстойг анхаараарай.

Хамгийн тохиромжтой цаг: ажлын цагаар

 

2. Гарын судсыг эрүүл бөгөөд гарыг залуу байлгах дасгал

© yutthasart.y.gmail.com / Depositphotos

Гарын судасны эрүүл байдлыг дэмжихийн тулд энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийж гүйцэтгэнэ. Гарын судас гүрийх нь багасах тул гар илүү залуу харагдаж эхэлдэг.

Гараа хүчтэй атгаад дэлгэхдээ хуруунуудыг аль болох тэлнэ, хурууг суллахгүй. Дасгалыг өдөрт 3-4 удаа 20 атгалтаар гүйцэтгэнэ.

Хамгийн тохиромжтой цаг: өдрийн турш

 

3. Тунгалгийн үсрэлт

© piotr_marcinsk / Depositphotos

Тунгалгийн системийг идэвхтэй явуулахын тулд (өөрөөр хэлбэл хаван бууруулах, биед хуримтлагдсан шингэнийг гадагшлуулах) цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй. Өглөө сэрэнгүүтээ өөрийгөө өөдрөг бөгөөд сэргэг болгохын тулд тунгалгийн үсрэх дасгал хийж заншаарай. Энэ бол байрандаа хөнгөхөн үсрэх дасгал юм – чичирхийлэх дасгал гэх үү дээ. Уг дасгалыг Александр Микулин зохиосон гэдэг.

Өлмий дээрээ 1,5-2 см зогсоод бууна, хөлийн өсгийг шаланд хөнгөхөн хүргэнэ. Бэлтгэл байдалдаа эргэж орно. Дасгалыг хурдан хэмнэлээр хийх хэрэгтэй, гараараа цээжээ барьж болно – ингэснээр цээжинд мэдрэгдэх таагүй мэдрэмжийг багасгах юм. Боломжтой бол 100 удаа байрандаа үсэрнэ. Дасгалыг гуталгүй эсвэл хавтгай ултай гуталтай хийнэ.

Хамгийн тохиромжтой цаг: өглөө угаалгын өрөөндөө, мөн уул өөд өгссөний дараах ядаргааг тайлахад маш тохиромжтой.

 

4. Нурууны эрүүл мэндийг сайжруулахын тулд хаалганаас дүүжлэгдэх

© racorn / Depositphotos

Энэ сунгалтын дасгал бүх насныханд тохиромжтой, насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдэд ч мөн адил. Далны ясыг “байранд нь оруулахад” тусална, мөрийг зөв байрлалд хадгална, цээжийг дэлгэнэ бас нурууны булчин чангалдаг.

Хаалганы харалдаа зогсоод хоёр гараараа хоёр хүрээнээс барина, гар бэлхүүсний ташуу байрлана. Гараа ардаа гаргаад урагш тэмүүлээрэй. Энэ байрлалд 10-20 секунд дүүжлэгдэнэ. Нуруунд ачаалал ирсэн байх ёстой, дал арагшаа болно, хэвлийг чангална. Бэлтгэл байдалдаа эргэж орно. Энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийх боломжтой, хийх болгондоо дүүжлэгдэх хугацааг нэмэгдүүлнэ. Хэдий хэр гараа дээш өргөнө төдий чинээ булчинд ирэх ачаалал нэмэгдэнэ – өөрийнхөө биеийн байдал, ачаалал авах чадвартаа тохируулж дасгалыг хийнэ. Энэ дасгалыг өөрөөр хийх бас нэгэн арга бий – хаалганы хоёр хүрээнээс бариад урагш алхана. Хөл алхахад их бие байрандаа үлдэнэ.

Хамгийн тохиромжтой цаг: өглөө болон орой, угаалгын өрөө рүү орохдоо.

 

5. Өгзөг чангалах хөнгөхөн дасгал

© arkusha / Depositphotos

Өгзөгний булчинг ч мөн ажиллуулж байх ёстой, ялангуяа спорт зааланд тэр болгон яваад байж чаддаггүй бол.

  • 20 секундын турш өгзөгний булчинг чангалж суллана. 10 секундын завсарлага аваад дасгалыг давтана. Дасгал хийх нийт давтамж 5 удаа.
  • Алхаж байхдаа булчинг нь чангалах дасгал хийнэ. Баруун хөлөө урагш тавиад баруун өгзгөө чангална, зүүн хөл бол зүүн талын өгзөг чангарна. Нэг удаагийн дасгал – 30 алхалт хийгээд амарна. 5 удаагийн давтамжтай дасгалыг гүйцэтгэнэ.

Хамгийн тохиромжтой цаг: өдрийн турш

 

6. Хөлийг чичрүүлэх нь судас бүдүүрэхээс хамгаална

© ruttapum2 / Depositphotos

Хөлийн судас бүдүүрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл өвчний үед таагүй мэдрэмжийг багасгах дасгалыг хийхдээ ихэвчлэн “хөлөө өргөх” байрлалыг сонгодог. Хөл өргөхөд хөлийн ядаргаа арилна, хаванг бууруулж таагүй мэдрэмжийг арилгадаг.

Буйдан эсвэл газар хэвтээд хөлөө тэгш өнцөг гарган хананд тулж өргөнө. Энэ байрлалд 1 минут хэвтэнэ, хөлийн өлмийг өөр рүүгээ чиглүүлж болно. Дараа нь 2 минут хөлөө чичрүүлнэ – хөнгөхөн бөгөөд хурдан чичрүүлэх хэрэгтэй. Хана тогшсон ч болно шүү.

Хамгийн тохиромжтой цаг: орой унтахаасаа өмнө

 

7. Чангарсан хүзүүг суллахад туслах толгой эргүүлэх дасгал

© IgorVetushko / Depositphotos

Энэ энгийн дасгал нь хүзүүний ачааллыг багасгахаас гадна нүүрний үзэмжийг дээшлүүлдэг. Энэ нь цусан хангамж сайжирч, тунгалгийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотой юм. Хүзүүний булчин зангирч чангарсан байхад та гоо сайхан харагдаж чадахгүй – тиймээс энэ хэсгийн булчинг цогц дасгалын тусламжтайгаар суллах шаардлагатай.

Арын шилэн хүзүүнээс эхлээд хонхор хүртэл нь иллэг хийнэ. Дараа нь суугаа эсвэл нуруугаа тэгш байрлалаас толгой нэг талаас нөгөө тал руу зөөлөн эргүүлнэ. Эргүүлэхдээ хүзүүний булчинг аль болох сунгаарай. Дасгалыг 20 удаа хийнэ.

Хамгийн тохиромжтой цаг: ажлын өдрийн турш

 

8. “Мини – вакуум”

© glisic_albina / Depositphotos

Маш өндөр үр дүнтэй «Вакуум» гэх дасгалыг зөвхөн хоосон ходоодтой байхдаа л хийнэ, өөрөөр хэлбэл өглөө сэрээд. Гэсэн хэдий ч “Мини – вакуум” дасгалыг өдөр хийх боломжтой. Өдрийн цагаар хийх гэж байгаа бол хоол идсэний дараа шууд хийхгүй байхыг анхааруулж байна.

Суугаа эсвэл босоо байрлалд зогсоно, нуруу эгц – амьсгалаа аваад барина, энэ үед гэдсээ татах юм. Энэ байрлалд 10-15 секунд бариад амьсгалаа гаргана. Дасгалыг 5 удаагийн давтамжтайгаар гүйцэтгэнэ.

Хамгийн тохиромжтой цаг: өдрийн турш, хоол идсэнээс хойш 1 цагийн дараа

 

9. Целлюлитийн эсрэг суугаа алхлалт

© jolopes / Depositphotos

Эд эсийн цусан хангамж сайжрахаас гадна булчингийн ажиллагаа идэвхжинэ, мөн бодисын солилцоо идэвхиждэг байна. Уг дасгал нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж бие махбодиос хорт бодис гадагшлахад нөлөөлдөг байна.

Шалан дээр сууна, хувцас өөрийн биед эвтэйхэн байх ёстой буюу суугаа алхахад хувцас бөөгнөрөх ёсгүй. Баруун хөл, өгзгөө шалнаас салгаад урагш алхана, дараа нь зүүн талыг. Урагш 1 метр орчим энэ байдлаар алхана, дараа нь арагшаа алхаад байрандаа ирнэ. Нэг удаа дасгал хийхдээ 30 алхам явна.

Хамгийн тохиромжтой цаг: өглөө болон орой.

Танд аль дасгал нь илүү таалагдсан бэ? Аль болох цогцоор нь хийхийг хичээгээрэй.

36
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Золушка Ганаа

    Золушка Ганаа

    2019/01/31 at 10:03

    Davka Saïd

  2. Moogii MC

    Moogii MC

    2019/01/31 at 12:53

    Нямаа Маяа

  3. Byamba Dorj

    Byamba Dorj

    2019/02/01 at 07:03

    Dulguun Dorj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *