
Интернэтийн сүлжээ Дэлхий ертөнцийг хэрэн сүлжсэнээр манай гаригийн нэг буланд байгаа хэн нэгэн нөгөө буланд амьдрагчтай яг л нэг дор сууж байгаа мэт харилцан холбогдох боломжийг бүрдүүлсэн. Харилцаа холбооны асуудлыг дээд хэмжээнд шийдвэрлэсэнтэй зэрэгцэн бие биенээ огт танихгүй хүмүүс танилцах, харилцах боломж нээгдсэн бөгөөд үүнийг дагалдан онлайн хайр дурлал гэсэн хайр дурлалын шинэ хэлбэр бий болсон. Интернэтийн сүлжээг ашиглан хайр дурлалаа олохыг эрмэлзэгчид ч олон болсон.Манай өсвөр үеийн залуус ч онлайнаар болзох нь түгээмэл үзэгдэл болсон. Тэгвэл онлайн болзооны жинхэнэ үнэн, мөн чанар болон хайрын бизнесийн тухай тодорхой өгүүлсэн инфографикыг анхаарал тавин уншихыг санал болгож байна. Онлайнаар болзож байгаа хүмүүсийн 81 хувь нь өөрийн өндөр, жин, насыг худал хэлдэг. Жишээ нь эмэгтэйчүүд өөрийгөө гоолиг туранхай гэж хэлдгээс гадна профайлын зураг дээрээ жил хагасын өмнөх зургаа тавьдаг бол эрчүүд өөрсдийгөө мөн л илүүдэл жингүй, өөрийн одоо байгаа өндрөөс хагас инчээр өндөр гэж хэлдэг байна. Онлайн бизнесийн үйлдвэрлэл нь маш ашигтай бизнес болоод байгааг 2007 онд онлайн болзооны нэг сайтыг гэхэд 20 сая хүн ашиглаж, тус сайтаар зочилсон бөгөөд 900 сая долларын ашиг олсон бол 2012 онд 40 сая хүн зочилж, ашиглан 1,9 тэрбум долларын ашиг олсон гэдгээс харж болно. Онлайнаар болзогчид хамгийн ихдээ 18,5 сар болзоод л гэрлэдэг бол жинхэнээр болзогчид гэрлэх хүртлээ 42 сар болздог байна. 2006/2007 онуудад хосоо олсон хүмүүсийн 36 хувь нь ажил болон сургууль дээр бие биенээ олсон байсан бол энэ тоо 2009/2010 онд 2 хувиар нэмэгдсэн байна. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнд танилцагчид 2006/2007 онд 26 хувь байсан бол 2009/2010 онд 1 хувиар нэмэгджээ. Харин онлайн болзоогоор биесээ олсон хүмүүс дээрх онуудад адил хувьтай байжээ.
1

0

0

0

0

0

0

0

MUNHJARGALTUGULDUR
2012/03/27 at 12:04
ugaasaa online naar taniltsana gej yu bsan ym be
dT_Tb
2012/03/27 at 13:10
Shalig yavdal ntr.
pilguun
2012/03/27 at 13:11
ene yostoi demii zuiliin neg dee
Mongolhh
2012/03/27 at 16:28
bnaa bn
Sabu
2012/03/27 at 18:46
Onlainaar taniltsad gerlene gdg :| demii asudal da..
Hammyshdee
2012/03/28 at 13:32
zarim neg ni boldog l bh hehe
jerry-man
2012/03/28 at 21:19
шал худлаашдээ
Зочин
2012/03/29 at 09:16
Nuhurteigee interneteer gadaadad surch bhdaa taniltsaad 2 jiliin daraa bieeree uulzaj bilee. Tegeed 3 jil uerhesniihee gerlesen. Odoo gerleed 7 jil bolj ba. Boldog l ymdaa. Odoogiin technology hugjsun ued yagaad bolohgui gej. Saar ymnii hajuugaar sain ym ch bii. Hamgiin gol n tuuniig n l olj harah heregtei.
Зочин
2012/04/03 at 16:56
jaaluud online aar taniltsana gj daanch medexgui yum daa doodoxdoo zaxiragdax gd bn uu ugui yu aan
StoRm-mN
2012/04/05 at 22:00
Za Hudlaa bhaa
Зочин
2012/04/06 at 09:59
oilgosongui