Мөнгөн эдлэлийг нүд гялбам өнгө оруулах 7 шалгарсан арга. Туршиж үзээд гайхалтай үр дүнг нь мэдрээрэй!

0

Мөнгөн аяга таваг болон бусад эд зүйлс өнгөө алдаж, бохирдох үед хэрэглээнээс гардаг. Тийм учраас бид зарим нэг судалгааг хийж, мөнгөн эд зүйлсийг хэрхэн дахин шинэ мэт гэрэлтсэн болгох аргуудыг оллоо. Хэрэг болохгүй гэж бодож байсан гэр доторх зарим зүйлс дээрх хүндхэн даалгаврыг гүйцэтгэхэд тусална.

via GIPHY

Ямар ч эргэлзээгүйгээр мөнгөн эдлэлийг гялалзтал нь цэвэрлэх 7 арга:

1. Тугалган цаас

Энэ бол энгийн арга. Гэхдээ бага зэрэг хугацаа орно. Тугалган цаасыг нэг литр ус хийсэн тогоонд хийнэ. Дээр нь 1 хоолны халбага хүнсний сод хийж буцалгана. Үүнийхээ дараа мөнгөн эд зүйлээ буцалж буй усанд хийгээрэй. 10-15 секунд байлгана. Эцэст нь мөнгөн эд зүйлээ тогооноос гаргаж авна. Ингээд таны мөнгөн эд зүйлийн өнгө нь эргээд сэргээгдлээ!

Sergiy Kuzmin / Shutterstock.com

 

2. Угаалгын нунтаг

Энэ арга дээрх аргатай бараг л адилхан. Хүнсний содны оронд та 1 хоолны халбага угаалгын нунтаг ашиглана. Мөн усыг тэгтэл нь буцалгах шаардлагагүй. Халуун байхад л хангалттай. Мөнгөн эд зүйлээ савтай угаалгын нунтаг бүхий халуун усанд хийж, 1 минут дэвтээнэ. Дараа нь мөнгөн эд зүйлээ авч, цэвэр усаар зайлаад хатаана.

jeehyun / Shutterstock.com

 

3. Кетчуп

Өнгөө алдсан мөнгөн эд зүйлсийг кетчупын тусламжтай сэргээж болно гэдгийг сонсоод та лав гайхаж байгаа байх. Кетчупээс маш бага хэмжээгээр хуурай сальфетка дээр дусааж, дараа нь түүгээрээ мөнгөн эд зүйлд түрхэнэ. 10-15 минут хүлээгээд даавуугаар сайтар үрж цэвэрлэнэ. Сүүлд нь цэвэр усаар зайлна.

stockphoto-graf / Shutterstock.com

 

 

4. Хийжүүлсэн ундаа

Энэ бол хийжүүлсэн ундааг уухаас гадна өөр байдлар хэрэглэж болох шилдэг арга. Мөнгөн эд зүйлээ нимбэг-лаймтай хийжүүлсэн ундаа хийсэн саванд хийж, доод тал нь 1 цаг байлгана. Эцэст нь усаар зайлна.

BLACKDAY / Shutterstock.com

 

5. Цонх цэвэрлэгч

Цонхоо цэвэрлэх үедээ хэрэглэдэг шингэнээр мөнгөн эд зүйлийн өнгийг сэргээж болдог. Цонх цэвэрлэгээний цацлагыг алчуурт шингээж, өнгөө алдсан мөнгөн эд зүйлийг үрж цэвэрлэнэ. Энэ энгийн арга танд туслах болно.

Vladimir Miloserdov / Shutterstock.com

 

6. Шохой эсвэл будаа

Хэсэг шохой эсвэл бага хэмжээний будааг мөнгөн эд зүйлсээ тавьсан шүүгээнд хийнэ. Энэ хоёр зүйл хоёулаа чийгийг өөртөө шингээхээс гадна, мөнгөн эд зүйлс өнгөө алдахаас сэргийлнэ.

Anansing / Shutterstock.com

 

7. Цагаан цуу

Та цагаан цууг ямар ач тустай бүтээгдэхүүн болохыг мэддэг болсон байх. Цэвэрлэгээний бараг бүх зүйлд тус болно. Мөнгөн эд зүйлийн өнгийг сэргээх хялбар арга: 1/2 аяга цагаан цуу болон 2 хоолны халбага содыг сайтар холино. Тэгээд саванд хийж, дээр нь мөнгөн эд зүйлээ хийгээд 3-4 цаг дэвтээнэ. Сүүлд нь цэвэр усаар зайлна.

focal point / Shutterstock.com

Эдгээр энгийн 7 арга таны мөнгөн эдлэл эсвэл үнэт эдлэлийн өнгийг сэргээж, дахин шинэ мэт гялалзуулах болно.

15
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *