Дизайнер бол илбэчин л гэсэн үг, илүү өргөн хүрээнд сэтгэнэ – үүний тод жишээ болсон дараах гайхалтай өрөөнүүдийг танд танилцуулж байна. Доорх санаануудыг өөрийнхөө гэрт хэрэгжүүлэхийн тулд элдэв мэргэжлийн хүн хэрэггүй мэт санагдлаа.
Жижиг мөртлөө багтаамж сайтай гал тогооны өрөө
Ханыг будаад, багахан гоёж чимэглэхэд л хангалттай байжээ. Гал тогооны өрөө цоо шинэ мэт. Цагаан өнгийг далайн гүн хөх өнгөтэй сайхан зохицуулснаас гадна тасалгааны ургамал өрөөнд амь оруулж өгсөн. Чулуун шал тавиад хуучин тавилгыг багахан өнгө оруулахад шинэ тавилгатай мэт харагдаж байна уу?
Уран бүтээлчийн булан
Энэхүү мансардыг орвонгоор нь эргүүлсэн гэж хэлж болно. Хус модны өнгөтэй акрил будгаар ханыг будаж, харин цагаан тааз нь өрөөг цэлгэр болгожээ. Уран бүтээлч хүмүүст үнэхээр тохирох газар. Хайр татам цэцэгс, дулаан хивс, сонгодог загварын буйдан, түүнчлэн байгалийг санагдуулам зүйлсээр өрөөг чимжээ.
Ажлын байр
Ажлын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд ажил хийх орчныг сайжруулах ёстой. Хоосон, хүйтэн хананаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Өрөөний шал болон ханын өнгөний хослолыг анхаарах буюу байгалийн өнгийг түлхүү ашиглах нь өрөөг дулаан болгож өгнө. Энэ удаад паркетан шал тавилаа. Ажил хийвэл ийм л өрөөнд хий.
Жижиг өрөөний санаа
Саарал өнгө тод өнгөтэй сайхан зохицдогоос гадна нэмэлт гэрлүүд өрөөг уужим болгоно. Өнгөцхөн харахад энгийн, тавилга болон хивс нь өрөөг тухтай болгохоос гадна тавиур дээр өрөөг чимэх жижиг зүйлс тавьжээ.
Ажлын урам оруулах оффис
Оффис – амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг газар тул тухтай байх ёстой. Өнгөлөг хана, хэрэгцээтэй зүйлсээр дүүргэсэн цагаан тавиур, тод өнгийн сандал, цайвар өнгийн ламинат шал, ийм газар ажил хийхэд таатай байлгүй яах вэ.
Тод зочны өрөө
Танигдахааргүй өөрчлөгдсөн зочны өрөө. Хуучин өрөө нь сонгодог тавилгатай бараан өнгөтэй байлаа. Одоо бол гэрэл цацарсан мэт “коттеж” загварын зочны өрөө болжээ. Үүнд, нэг өнгийн гаммаг ашиглаж олон төрлийн ашиглалттай зөөлөн тавилга байрлуулсан. Цайвар цагаан өнгө давамгайлсныг та анхаараарай. Ханыг цагаан царсаар өнгөлнө. Шаардлагагүй гэж үү? Арчилгааг зөв хийвэл сайхан харагдахаас гадна, удаан эдэлгээтэй.
Бараан өнгөнд дуртай бол
Хар, бараан өнгийг цайвар болгоход хялбар. Гэрийн эзэд бараан өнгөнд дурлавал яах вэ? Ийм зочны өрөө бол – төгс шийдэл болж өгнө. Ханыг дуртай бараан өнгөөрөө будахад л асуудлыг шийднэ. Бараан ханатай өрөөнд цайвар өнгийн тавилга илүү сайхан харагдана. Шалыг заавал солих шаардлагагүй, өнгийг сэргээхэд л хангалттай.
Гоо сайхны минимализм
“Минимализм” загварын гал тогооны өрөө, илүүц зүйл юу ч байхгүй. Тод өнгийн хана нь цагаан өнгийн цахилгаан хэрэгсэлтэй зохицно. Өнгийг зохицуулах нь тоглоом тоглож байгаа мэт, шал харин цайвар өнгөтэй байсан нь дээр.
Тухтай зочны өрөө
Өрөөг илүү тухтай болгохын тулд шалыг илүү цайвар болгоё. Ханыг мөн цайвар болгож хөшгийг жалюзигаар сольж, камин зуухан дээр өрөөг чимэх жижиг зүйлс тавих эсвэл тусгай хавтангаар чимж болно.
Ягаан өнгө
Энэ өрөөнд илүүц зүйл байхгүй. Цагаан, ягааны хослол нь том өрөөнд амь оруулжээ. Олон тооны гэрэл нь улам цэлгэр болгож, алтлаг өнгө нь өрөөг сонгодог тал руу чиглүүлэв.
Хуучин ба шинэ
Бараг л эмэг эхээс уламжилж ирсэн хуучин загварын гал тогооны өрөөнөөсөө уйдсан бол эрс өөрчлөлт хийх цаг болжээ. Гэхдээ хадаас болгоныг солих хэрэггүй. Орчин үеийн өнгө төрхийг оруулахын тулд орчин үеийн гэрэлтүүлэг, сагс гэх мэт нэмэлт зүйлс тавихад л хангалттай.
Тухтай ажлын байр
Уран бүтээлийн булан. Ханын шкафыг ашиглаж хийсэн. Хэдэн тавиур, ханын цаас, ширээ, хөшиг – уран бүтээлч хүнд зориулсан бүх л зүйл байна. Цагаан өнгийн тавиурыг тодотгохын тулд бараан өнгийн шал тавина.
Илүү зүйлгүй
Хэрвээ та гал тогоондоо өнгө нэмэхийг хүсч байгаа бол тавиураа хэрэгтэй, хэрэггүй зүйлсээр дүүргэх хэрэггүй. Эсрэгээрээ, бүгдийг хурааж авснаар таны гал тогоо илүү тохилог харагдах болно. Таны гал тогоонд тийм их зүйл хэрэгтэй эсэхийг бодоорой. Өнгөний гаммагаа тодорхойлоод, задгай тавиураа хэрхэн ашиглахаа шийд. Хаях зүйл байвал зоригтой хая.
Хөвгүүдийн өрөө
Хөвгүүд өсөж том болоход өрөөг өөрчлөхөөс өөр аргагүй. Одоо тэр тоглоомоор тоглохоо болиод, супер баатар, хүүхэлдэйн киноны зураг, плакат харахаараа нэг болж одоо уйдсан тул хуу татаж авах цаг болжээ. Зөөлөн ногоон өнгөнөөс татгалзаад хоёр өөр өнгийг хослуулан ханыг будаж том ширээг жижиг ширээгээр солиход буруудахгүй. Орыг нь харин өнгийг сэргээж цагаанаар будаарай.
Бохир завааныг стилээр солих
Өрөөний үндсэн төрхийг үлдээх болон “өөрийгөө” илэрхийлэх хүсэлтэй хүнд тохирох дизайн. Хар бараан өнгийг зоригтой ашиглаарай. Хэдий жижиг зай ч бараан өнгө энд тохирно. Мөн туйпуун цагаан плита онцгой өнгө төрхийг илэрхийлнэ. Одоо гол ажил үлдлээ – ямар уран бүтээлээсээ өлгөх вэ?
Тухтай унтлагын өрөө
Унтлагын том өрөөгөө орвонгоор нь өөрчлөхийг хүссэн хүнд тохирох дизайн. Таазыг фанераар бүрж нарийн савхаар холбоход тааз илүү өндөр харагдана. Мөн жижиг гэрэлтүүлгээр чимэхэд улам өнгө орно. Тавилгын хувьд цайвар өнгийг сонгоорой.
Зураачийн булан
Шилэн хөвөнгөөр ханаа дулаалаад, гипсэн картоноор таазыг хийж дуртай өнгөөрөө зоригтой будаарай. Өөрийнхөө фантазад хөтлөгд. Өөрөө эсвэл хэн нэгний тусламжтайгаар ханыг уран зургаар дүүргэхэд та сэтгэл хангалуун үлдэх болно.
Гэрэлтэй зочны өрөө
“Саарал, бор” өнгөнөөс салах боломжтой: шалны лакыг сольж, камин зуухны бор плитаг цайвар өнгөөр солино. Ханыг цагаан акрил өнгөөр будна.
Тав тух ба дулаан
Энэ өрөөнд онцын өөрчлөлт ороогүй ч өөрөөр харагдаж байна уу? Өөрчилсөн зүйл бол цонх, ханыг цайвар өнгөөр будаж, буйданг сольж дэрээр чимжээ. Шалны өнгийг сэргээж лакаар будаж болно.
Түүх өгүүлэх өрөө
Хязгаарлагдмал төсөвтэй, түүх сонирхдог хүнд энэ дизайн тохирно. Бүгдийг өөрийн гараар урлах боломжтой. Хуучин эд зүйлсийн зах, дуудлага худалдаанаас тавилга авч өөрөө сэргээн засварлахад сонирхолтой биш гэж үү?
Зочин
2015/09/28 at 11:10
Та сарын орлогоо 100-2000$ аар нэмэгдүүлэх боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу. http://bit.ly/1YJgyuv
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U
Батцэцэг П.
2015/09/29 at 22:05
U