Аялалынхаа замд таарсан үсэрхэг найзуудтайгаа сельфи хийдэг уламжлалтай залуугийн хөгжилтэй гэрэл зургууд

0

Богино сүүлт имж буй квокка, залхуу далайн хав, эрхэмсэг бардам буга зэрэг өөрийн аялалын замд таарсан олон арван амьтадтай сельфи зураг даруулах уламжлалтай түүнийг Аллан Диксон гэдэг. Тэрээр аялалын адал явдлаа өөрийн Инстаграм хуудаст нийтэлж дагагчдынхаа нүдийг хужирладаг ажээ. Манай сайт уншигч танд түүний амьтадтай даруулсан хөгжилтэй гэрэл зургуудыг толилуулж байна.

Түүний энэ бүх адал явдал гэнэтийн тохиолдлоор эхэлжээ.

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

Хүн гэдэг өөрийн дуртай зүйлдээ ямагт татагдаж байдаг билээ. Тэгвэл Алланы хувьд аялал, зугаалга түүний сонирхлыг хамгийн ихээр татдаг зүйл нь аж. Хашаандаа газар ухаж өөрөө өөртөө адал явдал бэлэглэдэг байсан бяцхан хүү нас биед хүрсэн хойноо Австралийн зэрлэг байгаль, халуун бөгөөд хуурай цөлөөр аялаж явахдаа тэмээний бяцхан ботготой таарч сельфи зураг дарж Инстаграмдаа нийтэлсэн нь олны анхаарлын төвд орж, маш олон хүмүүст таалагджээ. Ийнхүү тэр цаг үеэс хойш 10 жилийн туршид тэрээр аялалын явцад тааралдсан амьтадтай даруулсан зургаа нийтэлсээр иржээ.

 

Хүн болон амьтан хоорондын эерэг харилцааг харуулах явдал бол түүний гэрэл зургийн зорилго.

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

Амьтад ч хүний нэгэн адил өөрийн гэсэн орон зайтай. Хэн нэгэн танихгүй хүн ойртох үед, хувийн орон зайд нь орох үед зай барих үйлдэл гаргадаг нь ч хүнтэй нэгэн алил хэмээн тэрээр үздэг бөгөөд сельфи зураг дарахдаа ч энэ үзэл баримтлалаа ягштал мөрдөж, тэдэнд өөрийгөө болон камераа харуулж, удаанаар ойртож илүү хөдөлгөөн хийхгүй байхыг эрхэмлэдэг ажээ.

 

Хөгжилтэй зүйлс зураг дарж байх үед л болдог.

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

Нэг удаа хамтдаа зураг даруулж байсан лам гөрөөс Алланы нүүр лүү нулимж орхисон гэдэг. Тэрээр энэхүү таагүй дурсамжийнхаа тухай, “Лам гөрөөсөөс болгоомжтой байгаарай. Яаж ч мэднэ шүү” хэмээн бичиж байжээ.

 

Түүний хувьд богино сүүлт имж хамгийн өхөөрдөм амьтан байсан.

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

Хөөрхөн инээмсэглэл тодруулан явдаг өхөөрдөм богино сүүлт имж түүний хувьд амьдралдаа харж байсан хамгийн өхөөрдөм амьтан хэмээжээ. Тэрээр ан амьтдад хүний тусламж, хайр энэрэл маш их хэрэгтэй байдаг гэдгийг онцлоод богино сүүлт имжийг аз жаргалын бэлгэдэл болсон амьтан хэмээн зарласан аж.

 

Хамгийн дурсамж дүүрэн сельфи зураг хамгийн гэнэтийн байдлаар дарагдсан

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

Австралийн далайн эргээр аялаж явахдаа богино сүүлт имжтэй даруулсан түүний сельфи зураг түүнд асар их амжилтыг авчирна гэж тэрээр тухайн үед төсөөлөөгүй нь лавтай. Иймээс ч тэр цагаас хойш Аллан цахим сүлжээний нүүр зургаа ахин солиогүй ажээ.

 

Аллан маш энгийн боловч нэн чухал зүйлийн төлөө тэмцэж байна

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

 

© daxon / Instagram

Тэрээр энэ бүх сельфи зургаараа тэдгээр амьтдад хэрэгцээтэй тусламж үзүүлэх хөрөнгө мөнгийг босгохоор зорьдог аж. Тухайлбал, тэрээр 2020 оны хуанлиг богино сүүлт имжний зурагтайгаар худалдаанд гаргаж, устаж үгүй болох ч эрсдэлтэй байгаа тэрхүү амьтанд туслах хандивын сан бүрдүүлж ажилласан байна.

Мөн тэрээр хүн болон амьтны хоорондын холбоог илүү ойртуулахын тулд xүчин чармайлт гаргаж, зэрлэг байгальд буй амьтдад шаардлагатай зүйлсээр нь тусалж, амьдрах орчин нөхцлийг нь бүрдүүлэх талаар анхаарахыг олон нийтэд уриалж байгаа ажээ.

Түүний ямар амьтантай даруулсан зураг нь хамгийн өхөөрдөм байсан бэ?

27
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *