Харахад огт гэмгүй мэт боловч үнэн хэрэгтээ халаасан дахь мөнгийг маань бага багаар хумсалсаар байдаг бидний 12 буруу зуршил

0

Бестселлер “Баян аав, ядуу аав” номын зохиолч Роберт Кийосакигийн нэгэн алдартай үг бий: “Бид өөрсдийн дадал зуршлынхаа боол нь болчихсон. Өөрийн дадал зуршлаа өөрчил, тэгвэл чиний амьдрал ч мөн өөрчлөгдөнө”. Хүмүүс өөрт төдийлөн хэрэггүй зүйлд мөнгө их зардаг, эсвэл зардлаа хянаж чаддаггүй.

Бид Кийосакигийн үгийг сайтар тунгаан бодож үзсэн бөгөөд ахуйн зардал дээр хэрхэн хэмнэж болох талаар судаллаа. Цаг тухайд нь төлбөрөө төлж бай, ресторан орох тоогоо багасга гээд энэ бүгдийг бид сайн мэднэ, тиймээс бидний халаасан дахь мөнгийг бага багаар саадаг үл анзаарагдах дадал зуршлууд дээр анхаарлаа төвлөрүүлэхээр шийдсэн юм.

1. Олон янзын химийн гаралтай цэвэрлэгээний бодис худалдаж авах

Дэлгүүрүүдэд зарагдаж байгаа цэвэрлэгээний бодисын агууламжийг хараад ерөнхийдөө ойролцоо юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр илүү мөнгө төлөх ямар хэрэг байна вэ? Төрөл бүрийн гадаргуу цэвэрлэх шалгарсан нэг бодис байхад л хангалттай бус уу? Зарим нэг тохиолдолд химийн гаралтай цэвэрлэгээний бодисыг байгалийн гаралтай бас хямдхан тусах уксус, сод зэргээр бүрэн орлож болно.

 

2. Цэвэрлэгээндээ “тусгай” салфетка ашиглах

Даавуун салфетк нэг л зарчмаар ажилладаг: даавуу чийг хадгална, харин завсраар нь бохир цугларна. Даавууны бүтцийг л анхаарч харахаас бус бараа бүтээгдэхүүний савлагаан дээр бичсэн шиг ид шидийн үр дүнг харах хэрэггүй. Цэвэрлэгээний жирийн салфетк авлаа гээд та юу ч алдахгүй, эсвэл хэрэглэхээ больсон хуучин хувцсаа хайчлаад арчсан ч болно. Удаан эдэлгээтэй сайн алчуур гэвэл хоёр давхар зөөлөн даавуу юм.

  • Нэг удаагийн эсвэл анхны цэвэрлэгээнд гарахад миний цүнхэнд хоёрхон л зүйл байдаг. Тоос арчих зөөлөн саглагар даавуу тэгээд шилэн гадаргуу арчих цөөн тооны зөөлөн цаасан алчуур. Ямар ч микрофибр зэрэгцэж очихгүй дээ. © laputyaka / Pikabu

 

3. Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлж түрхэх

© Depositphotos, © Depositphotos

Арьс арчилгааны зарим нэг бүтээгдэхүүнүүд, ялангуяа сийвэн, цэвэрлэгээний тоник, батганы эсрэг тос зэргийг хэтрүүлж хэрэглэвэл гаж нөлөө үзүүлж болзошгүй. Гай болдоггүй юмаа гэхэд хэтрүүлж түрхлээ гээд үр дүн нь нэмэгдэхгүй. Нүүр болон хүзүүний хэсэгт түрхэх тосны хэмжээ ¼ ц.х байхад л хангалттай гэж үздэг.

Сахлын хөөсийг ихээр түрхвэл хурдан л дуусна. Эмэгтэйчүүдэд онцгойлон анхааруулж хэлэхэд: удаан хугацаагаар ашиглах тухайд яривал эпилятор сахлын хутгаас илүү ашигтай болох юм шүү.

 

4. Техникийг хүлээлгийн горимд орхих

© Depositphotos

Таны унтраасан, гэхдээ залгуураар нь салгаагүй техник цахилгаан идсээр л байдаг. Ялангуяа өдөр тутмын цахилгаан хэрэгслүүд үүнд хамаарна: зурагт, DVD тоглуулагч, богино долгионы зуух зэрэг. Нэг цахилгаан хэрэгслийн зардал мэдээж бага тоо гарна, гэхдээ таны гэрт олон цахилгаан хэрэгсэл байгаа шүү дээ? Нэг төгрөг нийлээд овоо хэдэн төгрөг хэмнэх болов уу. Ядаж гэрээсээ удаан хугацаагаар явах гэж байгаа бол цахилгаан хэрэгслүүдээ залгуураар нь салгаад яваарай даа.

  • Хүн амьдраагүй гэрт унтраастай гэхдээ залгуураар нь салгаагүй компьютер байсан юм. Мэдээж гэрлийн мөнгийг заалт ёсоор нь төлөх ёстой. Сард ойролцоогоор 5 кВт/цаг гарч байгааг анзаарсан уу? Залгуураар нь салгачихлаа, зардал тэг рүүгээ орсон.© Adelta / Pikabu

 

5. Ахуйн техникийг бодлогогүйгээр нэмэх

© stainlesstitanium / Imgur

Будаа агшаагч, талх шарагч, төмс шарагч, грильдэж шарагч, уураар болгогч, угаагч, тоос сорогч гээд эдгээр техник хэрэгсэл багагүй үнэ хүрнэ, гэхдээ тэр болгон байнга хэрэглэгдээд байхгүй. Гоёмсог зар сурталчилгааг хараад эсвэл хэн нэгний зөвлөгөөнд автаад л бид юу ч бодолгүй үнэтэй техник хэрэгсэл худалдаж авдаг. Харин дараа нь харанхуй өрөөнд зай эзлээд тоосонд даруулна.

 

6. Байнга эвдэрдэг зүйлийг засварт өгөх

© Freepik

Эвдэрхий техник хэрэгслийг засварт хүргэж өгөхөөсөө өмнө шинийг худалдаж авбал хямд тусах эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Хэрвээ эдэлгээний хугацаа талдаа ороод явж байгаа, мөн засварт шинэ бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 50%-иас давсан мөнгө төлөхөөр бол түүнийг засах ямар ч ашиггүй гэж ойлгоорой.

  • Хуучин угаалгын машин мөнгийг минь багагүй идэж байлаа. Нэг бол барабан нь эвдрэнэ, эсвэл удирдлагын дэлгэц, шүүлтүүр гээд зүгээр байхгүй. Нэг удаагийн өндөр үнэтэй засварын дараа би тооны машин аваад тооцож үзлээ. Шинэ угаалгын машин авах мөнгөөрөө би хуучнаа засуулаад л яваад байж. Угаалгын чанар муудчихсан, 2 удаагийн зайлалт хийхгүй л бол угаалгын бодис үлддэг тийм л угаалгын машинд мөнгө зараад л. Хэмнэхээ больж үзье! Хуучин угаалгын машинаа өгөөд шинийг авсан. Тэр цагаас хойш толгой өвдөхгүй 4 жил болж байна.

 

7. Хөргөгчөө хоол хүнсээр дүүргэх

Идэж дуусгаж амжихгүй учраас хоол хүнс муудаж хаягдана, энэ бол ойлгомжтой. Дүүрэн хөргөгчний агаарын солилцоо алдагдаж хоол хүнсийг муу хөргөдөг. Дээд хэсгийг тавиурыг дүүргэвэл компрессорт маш их ачаалал нэмэгдэнэ, үүнээс болж хөргөгч илүү их цахилгаан хэрэглэж эхэлдэг ажээ.

 

8. Улирлын бус хүнс худалдаж авах

© Depositphotos

Ногоо, жимс, жимсгэнийн улирлыг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй, зөвхөн шим тэжээл төдийгүй мөн үнэ ч өөр байна. Өвлийн улиралд зарим нэг хүнсний бүтээгдэхүүн өндөр үнээр зарагдаж байгааг эрх биш анзаарсан биз, харин зун үнэ нь хямдарчихна. Улиралд нь хямдхан аваад хөлдөөвөл илүү мөнгө зарах хэрэггүй болно.

 

9. Халаалтаа эцэст нь тултал халаах

© Depositphotos, © Depositphotos

Даарах эсвэл ханиад хүрэхээс айгаад халаалтыг нэмэх огт хэрэггүй, эрүүл мэндэд сэрүүн байх нь тустай. Шөнийн цагаар бол тасалгааны хэмийг 18 °C-аас дээш гаргах бүр ч утгагүй, энэ бол нойронд тохирох хамгийн боломжит хэм.

Халаалтанд илүү мөнгө төлөхгүй байх шалгарсан арга бол паарнууддаа тусгай тохируулга суурилуулах. Зарим нэг тохиолдолд 40 хүртэл хувиар хэмнэлт гаргаж чадна.

  • Манай бүх паарнууд тохируулагчтай. Хэрэглэхэд үнэхээр эвтэйхэн. Цонхоо онгойлгож агаараа сэлбэлээ, паараа тохируулаад, дахиад л дулаахан. Хамгийн тааламжтай хэм нь паар дөнгөн данган бүлээхэн байх юм уу даа. © aleksspb / Pikabu

 

10. Хүчтэй даралттай шүршүүр, гоожуур тавих

© publicdomainpictures / Pixabay, © Semevent / Pixabay

Хуучин бас хэмнэлтгүй загварын шүршүүр, гоожуур нь минутад ойролцоогоор 19 л ус зарцуулахад хүргэдэг. Ус хэмнэх тусгай төхөөрөмж суулгаснаар энэ тоог хоёр дахин багасгаж болно. Өглөө болгон 5 минут шүршүүрт ордог гэж үзвэл 350 л ус хэмнэнэ гэсэн үг. Харин гоожуурын хувьд тусгай аэратор бий, усны хэрэглээ 2-3 дахин багасна.

 

11. Төгс ариун цэвэрт тэмүүлэх

Угаалгын машин даавууны бүтцийг муутгаж, эдэлгээг багасгана, ер нь аливаа цэвэрлэгээ үрэлт үүсгэдэг тул гадаргууны бүтцийг өөрчилдөг. Зарим нэг эмэгтэйчүүд цэвэрхэн зүйлийг ч цэвэрлэдэг зуршилтай, сар болгон хивс, хөшгөө угаагаад байх хэрэг байна уу? Цаг заваа дэмий үрээд зогсохгүй мөн мөнгөө ч дэмий үрж байгаа хэрэг: угаалгын бодисонд, усанд, цахилгаанд. Бид цэвэрлэх гэж амьдраагүй, тэгээд ч зарим нэг зүйлийг байнга цэвэрлээд байх ч шаардлага байхгүй.

 

12. Өөрөө хийж чадах зүйлд мөнгө төлөх хэрэг байхгүй

© Depositphotos, © Depositphotos

Засварыг мэргэжлийн хүмүүст даалгах нь мэдээж, гэхдээ гэрийн зарим нэг ажлыг мөнгөө хэмнээд өөрөө хийх хэрэгтэй. Гэрлийн бүрхүүл, унтраалга солих, цонхны тохиргоо зэрэг ойр зуур засварыг өөрсдөө хийцгээ.

  • Хэмнэлтийн тухай хамгийн шилдэг зөвлөгөөг их сургуулийн нэг багш минь өгч байж билээ: “Хэн нэгний гүйцэтгэсэн ажилд мөнгө төлөхөөсөө өмнө өөрийгөө хэдий хэр цалин авдаг, өөрөө тэр ажлыг гүйцэтгэвэл хэдий хэр мөнгө үрэхээ сайтар тооцож үзээрэй”. Буйдангийн цэвэрлэгээ захиалчихаад тэр үгний цаад учрыг ойлгосон юм. Буйдан цэвэрлэгч ганц цагийн дотор миний 5 цагт олдог мөнгийг аваад явчихсан. Одоо зөөлөн буйдангаа өөрөө цэвэрлэж байгаа, яг л нэг цаг болдог юм.

Юунаас ч татгалзахгүйн тулд бага үрж сурах ёстой юу эсвэл илүү их мөнгө олох ёстой юу? Та юу гэж бодож байна? Та өөрөө яадаг вэ?

89
ГоёГоё
31
ТэнэглэлТэнэглэл
23
Ха ХаХа Ха
22
ХөөрхөнХөөрхөн
21
БурууБуруу
18
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
14
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhamgalan Injir

    Enkhamgalan Injir

    2020/09/04 at 08:06

    Munguntsatsral Tsogtoo

  2. Chuka Chuka

    Chuka Chuka

    2020/09/05 at 18:27

    Будмаа ‘Э

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *