Энэ хоёр орцыг кофетойгоо холиод уугаарай. Хэвлийн өөх арилж, бодисын солилцоо түргэснэ

2

Зарим нэг дадал зуршил хэвлийн өөхлөлтөнд нөлөөлдгийг мэдэх үү? Жишээ нь эрүүл хооллолт болон стрессээ удирдах чадвар салшгүй холбоотой. Хэвлийн илүүдэл өөх – гоо үзэмжийн асуудал төдийгүй чихрийн шижин, зүрхний өвчлөл зэрэг үүсэх шалтгаан болно.

Орчин үеийн эрүүл бус амьдралын хэв маяг болон буруу дадал зуршил нь бидний эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа юм. Ачаалал, архинд донтох, тамхи, эрүүл бус хоол хүнс бас сахарын хэт хэрэглээ нь илүүдэл жинд хүргэх ажээ. Энэ бүхний үр дүнд хэвлий орчмоор өөхлөж эрүүл мэндээрээ хохирно. Хэвлийн өөхийг амархан арилгаж чадахгүй, гэхдээ өнөөдөр та бүхэндээ богино хугацаанд үр дүнтэй арилгах хэд хэдэн зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.

Сахараас зайлсхий

Сахар – жингээ хасах гэж байгаа бол таны заналт дайсан болно. Туранхай болохыг хүсэж байгаа бол чихэр, десертээ багасга, ёотонг бол бүр мартах хэрэгтэй. Сарын турш сахараас татгалзахад та жингээ хасаж эхэлнэ.

 

Стрессээ багасга

Стресс нь олон өвчний шалтгаан болно. Мөн хэвлий орчмоор таргалахад нөлөөлдөг. Тиймээс бясалгал, йогоор хичээллэж байгаарай.

 

Гүнзгий амьсгал

Гүнзгий амьсгал – илүүдэл жингээ хасах сайхан арга. Гүнзгий амьсгал нь стрессээс салгаж тайвшрахад нөлөөлдөг.

Эдгээр зөвлөгөөнөөс гадна илүүдэл жингээ багасгах байгалийн гаралтай нэгэн жор танилцуулмаар байна. Кофенд дуртай бол бидний жор танд таалагдана – кофенд хийх нэгэн амтлагч нь бодисын солилцоог идэвхжүүлж хэвлийн өөхийг багасгана. Кофеин бол кофены үндсэн орц – бодисын солилцоог хурдлуулж мэдрэлийн төв системийг идэвхжүүлэхээс гадна тосны хүчлийн задрах явцад нөлөөлдөг байна. Энэ үйлчилгээн дээр нэмэлт жор хийхэд илүү үр дүнтэй ундаа болно. Ундааг бэлдэх жор:

Орц:

  • 1 ц.х какао
  • 1 ц.х нунтаг цинамон
  • ½ аяга зөгийн бал
  • ¾ аяга кокосын тос

Бэлдэх арга:

Орцуудаа саванд хийж хутгаад дараа нь тагтай шилэн саванд юүлж хөргөгчинд хадгална. Дээрээс нь 1-2 ц.х цөцгийн тос аягандаа хийж сайтар хутгаарай. Кокосын тос – өөх хайлуулах хүчтэй үйлчилгээтэй, мөн цинамоны адил бодисын солилцоог идэвхжүүлнэ. Цинамон нь хүчтэй антиоксидант бөгөөд чөлөөт радикалтай тэмцэнэ, өөрөөр хэлбэл өвчин тусахаас хамгаална. Эцэст нь зөгийн бал нь бие махбодид хэрэгтэй шим тэжээлээр хангаж хэвлийн өөхийг хайлуулна.

10
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *