104 настай япон эмч амьдралд хэрэгтэй 14 зөвлөгөөг танд өгч байна

4

104 настай японы эмч Шигеаки Хинохара хүнд хэцүү жилүүдэд хэрхэн аз жаргалтай амьдрахыг зөвлөж байна. Тэрээр 150 номын зохиолч, тэр дундаа бестеллер болсон “Удаан амьдарч байгаа хүн сайхан амьдардаг” номыг зохиожээ. Мөн “Шинэ тайван амьдрал хөдөлгөөн”-ийг үндэслэгч. Өнөөдөр аз жаргалтай, эрүүл, урт удаан амьдралын тухай үнэ цэнэтэй зөвлөгөө өгч байна.

 

1. Шатаар явж бай, өөрийнхөө ачааг өөрөө л барьж яв

Доктор Хинохара өнөөдөр ч гэсэн нэг алхамаар нэг шат алхасч явдаг байна.

 

2. Эмчийн хэлж, санал болгосон болгонд бүү итгэ

Судал, унш, өөрийгөө хүмүүжүүл. Эмчийн хэлсэн болгонд итгэх хэрэггүй.

 

3. Мэдэж байгаа зүйлээ бусадтай хуваалц

Тэрээр өдөр болгон сургууль, ажил хэргийн шугамаар 150 лекц уншдаг.

 

4. Тэтгэвэртээ гарах хэрэггүй

Хийж байгаа ажилдаа дуртай бол тэтгэвэрт гарах гэж бүү яар.

 

5. Бүгдийг урьдчилж төлөвлөж бай

Хэрвээ та амьдралын амтыг мэдэрмээр байвал завгүй байх ёстой, уулзалт, лекц, ажлаа бүгдийг урьдчилж төлөвлө. Доктор Хинохара 2020 оны Токиогийн Олимпод оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

6. Жингээ хяна

Тэрээр өглөөний цайндаа оливын тос, жүржийн шүүс, кофе уудаг. Өдрийн цайндаа жигнэмэг, сүү, харин оройн хоолондоо загас, ногоо, будаа иддэг. Долоо хоногт хоёр удаа 100 гр өөхгүй мах хэрэглэж заншжээ.

 

7. Их унтлаа гээд эсвэл их хоол идлээ гээд эрч хүч сэлбэгдэхгүй, харин хүслээс төрдөг юм

Цаг болон хатуу дүрэм баримталж чадвал та хүүхэд шиг л эрч хүчтэй байж чадна – өлсөж, нойроо хүрэх хүртлээ бөөн аз жаргал.

 

8. Удаан амьдрах сайхан

Нийгмийн төлөө зүтгэнэ, өдөрт 18 цагаар сайн дурын ажил хийнэ, долоо хоногийн долоо хоног, мөн амьдралын эрч хүчийг мэдэрдэг.

 

9. Өөртөө үлгэр жишээ ол

Эмчийн өөртөө байнга тавьдаг асуулт: аав минь миний оронд яах байсан бол?

 

10. Их зүйлд санаа зовох хэрэггүй, амьдрал гэнэтийн адал явдлаар дүүрэн

59 настай байхад нь Улаан армийн коммунист нам ажлаас нь халжээ. Бас 4 өдөр 40 хэмийн халуунд гадаа гинжлүүлж хонож үзсэн байна.

 

11. Зөвхөн шинжлэх ухаан л хүнийг эмчлэхэд тусалдаг юм биш

Аливаа өвчнийг сонсгол болон харааны урлагаар анагааж болно. Тэрээр хүн болгонд ямар нэгэн сайхан зан чанар бий гэдэгт итгэж явдаг.

 

12. Мөнгөнөөс болж битгий галзуураарай

Үхэхдээ юу ч авч явж чадахгүй гэдгээ тэр сайн мэддэг.

 

13. Өвчин нууцлагдмал

Та өвчнөө мартахыг хүсэж байгаа бол ямар нэгэн сонирхолтой зүйл хийх хэрэгтэй. Хөгжим, амьтан нь өвчнийг мартахад тусалдаг гэж эмч үздэг.

 

14. Өөдрөг сэтгэлтэй бай

Та өөрийгөө хөдөлгөхийн тулд дэлхий ертөнцийг шүтэн бишир. Жишээ нь, доктор өөрөө Роберт Браунингийн “Абт Фоглер” шүлгээс сэтгэлээ сэргээдэг байна.

108
ГоёГоё
31
ГайхмаарГайхмаар
19
ХөөрхөнХөөрхөн
15
БахархмаарБахархмаар
11
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Davaajav Chimedbaljir

    Davaajav Chimedbaljir

    2018/03/24 at 16:44

    Hevshil bolgooroi.nastniig hundleh ni tuunii amidraliin turshlagiig deejilne gesen utga bui

  2. Erdenechimeg Danjuurjav

    Erdenechimeg Danjuurjav

    2018/03/24 at 17:05

    Мундаг бас энгийн

  3. Tuul Tuul

    Tuul Tuul

    2018/03/25 at 15:18

    h

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *